Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Равдандорж: МоАХ-ны үйл ажиллагааг өөрчлөе, шинэчлэе

2014-10-09
0
ЖИРГЭХ

Snapshot_2014-10-09_122720Ардчилсан Намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Равдандоржтой МоАХ фракцын талаар ярилцлаа.

-Монголын Ардчилсан Холбоо шинэчлэл өөрчлөлтийн алхмуудыг хийж эхэллээ, шинэ фракци гарч ирлээ гэсэн мэдээлэл гарсан байна. Фракци байгууллаа гэж ярьж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?


-Энэ талаар NTV телевизийн “Чухал яриа” нэвтрүүлгээр орохдоо анх олон нийт, МоАХ-ны гишүүд дэмжигчиддээ мэдэгдсэн. Анх 1990 онд МоАНам байгуулагдаж фракцитай болсон. Гэтэл өнөөдөр энэ фракцийн үйл ажиллагаа явагдахаа больсон. Энэ фракци даргын хяналтаас бүрэн гарч, тарж бутарч алга болсон. Нийлж суудаггүй бодлогоо ярьдаггүй, уулзалддаггүй. Нэг ёсондоо үйл ажиллагаа явагдахгүй тарсан. Ийм учраас МоАХ фракцийг шинэчилж зохион байгуулъя, өөрчлөе гэж ярьж байна.

-Уг нь энэ фракци чинь байгаад энэ ЗГ-ын бүрэлдэхүүнд сайдын суудал аваад явж байгаа юм биш үү. Одоо ЗГ-ын бүтцийн өөрчлөлт гээд яригдаж байна. Энэ үеэр бас үүрэг оролцоотой байлгах гэж анхаарал хандуулж байна уу?

-Тийм ээ ер нь улс төр МоАХ фракцид анхаарлаа хандуулж байна. Манай нам олон фракцтиай, фракци болгон уламжлалтай. Фракцийн гишүүд анхнаас нь үүсгэн байгуулаад уламжлаад аваад явж байдаг. Энэ бол олон талын ач холбогдолтой. МоАХ фракци 2012 онд байсан уу байсан, сайд нар нь томилогдсон уу томилогдсон. Гэхдээ нэгдсэн бодлого байхгүй.

-МоАХ-ны дарга ЗГ-ын сайдын үүрэгт ажлаа өгсөн биз дээ?

-Тэр бол их хэцүү асуудал үүсгэсэн.

-Та хуралддаггүй, нийлж суугаад асуудлаа ярьдаггүй гэж шүүмжилж байна?

-Ардчиллын энэ цаг үед дан ганц нэг хүний заавраар, нэг хүний удирдлагаар, бодлогоор явж угаасаа болохгүй. Бид нар чинь 1990 онд олон ургальч үзлийн тухай асуудлыг гаргаж тавьсан. Ил тод байдлын тухай ярьсан. Тэгэхээр бодлого нь нэг тийм нууцлаг ч юм шиг, биш ч юм шиг тийм байдлаар явж болохгүй. Бодлогоо тулган шаардаж болохгүй. Бүгдээрээ нийлээд хэлэлцье, бүгдээрээ нийлээд гаргах ёстой. Ардчилсан нам доторх МоАХ-ны фракцийн дарга албан ёсоор томилогдсон юм уу, тогтоол шийдвэр байгаа юм уу. Томилогдоод яаж явсан юм бэ гэдэг олон асуудлыг ярьж болно. Энэ асуудлыг цаашдаа нарийвчлан ярих ёстой.

-Энэ фракци зарлаж байгаагийн нэг зорилго нь хуралдуулах гээд байгаа юм байна гэж ойлгож байна?

-Хуралдана, цуглана. Зохион байгуулалтанд орно. УИХ болоод АН-ын ҮЗХ-ны түвшинд одоо зохион байгуулалтанд ороод явж байна.

-Эрх зүйн тийм боломж байна уу. Түвдэндорж дарга та хоёрыг ажлаас чөлөөлсөн гэж дуулсан. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс шинэ фракц гээд яриад явж болох уу?


-Тэгэхээр энд нэг юм яригдана. МоАХ, АН гээд хоёр байгууллага байна. АН болохоор улс төрийн намуудын тухай хуулиар явдаг улс төрийн байгууллага. Харин МоАХ бол төрийн бус байгууллага. МоАХ бол 1990 онд хувьсгал хийсэн. МоАХ байгууллага яаж яваад байгаа юм бэ. МоАХ намын тухай яриад байдаг, намын дотоод ардчилал гээд яриад байдаг, ЗГ нь буруу ажиллаж байна гээд яриад байдаг. Гэтэл энэ байгууллагын дүрмэнд энэ тухай заасан байна уу. Тэгж ярих статус байна уу. Төрийн бус байгууллагын хуулиар тийм зүйл заасан байна уу. Дарга нь хууль ёсны жинхэнэ дүрмээрээ явсан баталгаажсан дарга мөн үү. Удирдлага буруудлаа гэж сая хурлаараа зарлалаа. Гэхдээ харамсалтай нь Түвдэндорж бид хоёр тэр хурал дээр байсангүй. Зөвхөн хэвлэл мэдээллээс авсан мэдээллээрээ ярьж байна. Тэгэхээр Монгол Улсын хуулийн дагуу бүгдээрээ явцгаая. МоАХ-ныхоо ажлыг шинэ түвшинд гаргая. Нийлж хуралдъя гээд байгаа юм. Фракцаас гадна МоАХ-г нэн түргэн хуралдуулъя гэдэг асуудлыг тавьж байна. Гишүүдийнхээ асуудлыг яръя гэсэн үг.

-Одоо хуралдуулахад та хоёр дэмжлэгийг нь авах гишүүд байна уу. Удирдлагын түвшинд ийм байгаа юм байна. Жирийн гишүүд та бүхэнтэй санал нэгдэж байгаа юм уу?

-Олон хүн байгаа. Ихэнхи нь санал нэгдэж байгаа. МоАХ-ны эрх барих байгууллага Ерөнхий хороо гэж байдаг. Манай энэ хороо 8 жил хуралдаагүй. Тэгэхээр энэ эрх барих байгууллагаа хуралдуулмаар байна. Энэ гишүүд чинь МоАХ юу болж байна, хаана байгаа юм бэ гэдэг асуудал тавьж байна шүү дээ. МоАХ-ны гишүүддээ анхаармаар гишүүдийнхээ асуудлыг яримаар байна. МоАХ-г улс төржүүлэх хэрэггүй. Угаасаа МоАХ чинь бий болчихсон том тогтолцоо байгаа юм. МоАХ бол Монгол орон даяар байдагзохион байгуулалттай том тогтолцоо. Байнга амьд хөдөлгөөнд оршдог байгууллага шүү дээ. Ганцхан байнга улс төр болгоод байна. Манай анхдагчид бүгдээрээ МоАХ-ндоо их хайртай шүү.

-МоАХ-ны анхдагч нартай Монгол Улсын Ерөнхийлөгч уулзсан тухай мэдээлэл байна. Энэ ямар уулзалт болов?


-Ийм уулзалт болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч МоАХ-ны анхдагч гишүүд, хамтран зүтгэж явсан хүмүүс, журмын нөхдөө Их тэнгэр цогцолборт урьсан. 50 гаруй хүн цуглалаа. Яг 1990 оны Ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан хүмүүс. Их сайхан уулзалт болсон. Бүгдээрээ тэр үеээ дурсаж ярьцгаалаа. Залуу насаа ч дурслаа. Инээдэмтэй хөгжилтэй явдлуудаа ярьж хөөрөлдлөө. МоАХ-ныхоо тухай ч ярилцлаа.

-Таны хэлж байгаа шүүмжлэлтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч үг унагааж байна уу?


-Энэ тухай Ерөнхийлөгч ярьсан. Надаас МоАХ ямар байдалтай байгаа талаар асууж байсан. Миний хувьд орон нутаг, дүүрэг хариуцаж ажиллаж байсан хүний хувьд байгаа байдлын тухай хэлсэн.

-Энэ 16 жилийн ойг тохиолдуулж С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ. Энэ хүний анхны үүсгэн байгуулж даргаар нь ажиллаж байсан МоАХ анх тавьж байсан тэр зорилго хир биелсэн бэ?.Та энэ хүний тухай дурсаач.

-Би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан тухайгаа ярилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол МоАХ-ны хүндэт Ерөнхийлөгч юм. Энэ хүн бол МоАХ-ны хоёр дахь дарга юм. Анхны дарга С.Зоригтой мөр зэрэгцэж явсан. Их сайхан ухаалаг хүн. Бид хоёрын их сайхан түүхэн зураг байдаг. 1990 оны дөрөвдүгээр сар бол бидний хамгийн хүнд үе байсан. Энэ үед пикет гэж юм болсон. Энэ бол улс төрийн бас нэг тэмцлийн хэлбэр. Тэгээд 1990 онд анх удаа тэмцлийн энэ хэлбэрийгашигласан.Энэ бол их хүнд цаг үе байсан. Цэргүүд Засгийн газрын ордныг бүсэлсэн энэ хүнд үед цуглаанаа удирдаж байгаа бидний их сайхан дурсамжтай зураг байдаг. Энэ хүний хэрэг түргэн илрээсэй, төр засаг анхаараасай гэж үргэлж боддог.

-МоАХ-ны эхлүүлсэн энэ аугаа үйл хэргийн зам мөр арилаагүй байгаа юм байна?

-Бидний эхлүүлсэн үйл хэргийн маань зам мөр арилаагүй байна. Ард түмэн мэдэж байгаа МоАХ-ны анхны тавьсан зорилго, зорилт бүгд биелсэн. Ганцхан зүйл л сүүлд биеллээ. Энэ бол Эрх чөлөөний ой буюу 12-р сарын 29-ны өдрийг тэмдэглэлт өдөр болгох асуудал байсан.  Одоо биелсэн. Ардчилал гэдэг бол өргөс авчихдаг шиг амархан зүйл биш энэ бол урт хугацаа шаардсан ажил, магадгүй хэдэн зуун жил шаардагдана. Гэхдээ өнөөдөр бол Монгол орон бол жинхэнэ ардчилсан орон болсон байгаа нь үнэхээр бахархмаар зүйл юм даа.

Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Болио чи (202.126.89.250)
    цахилгаан дамжуулах газрын дарга болсон гээд утасаа ч авахаа байсан ... буруу сэхсэн нөхөрдөө Лааз өшиглөж байхдаа Баттулгын бөгсийг долоох гэсэн юм байсан . Хүн өөрчлөгднөөө гэж сонин л юмдаа. Ажил хариуцаад хийх чадваргүй энэ мэт нөхдөөс МоАХ болон АНы нэр ч баастаж байнадааа
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
    • hi
      hubiin uudnees bitgii hand
      2014 оны 10 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 0 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 5 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 59 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 34 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 31 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 42 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК