Тагтаанд бид 1950-иад оны үеэс эхлэн хачин их “хайртай” болжээ. Сургуулийн үдэшлэг, шинэ жилийн концерт, урлагийн үзлэг, төрийн концерт, радио, телевизээр
“Тагтаа номхон
Тагтаа олуул
Тагтаанд бүргэдийн хүч бий
Тагтаа энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн зогсоо зайгүй шүлэг уншиж, дуу дуулж байлаа.
Д.Сэнгийн “Тагтаа” шүлгийг сурагч байхдаа цангинатал уншиж, 80-аад оноос дуу болон хүүхдийн найрал дуучид нэрт дуурийн дуучинтай хамт дуулж байв. Сайхан дуу. Тийнхүү тарган тарган тагтааны дүр зураг энхтайвны бэлгэдэл болж, шинэ жилийн урилга, зурагт хуудас, марк, ил захидалд “Мир-Энх тайван” гэсэн үгтэй хоршин, хэдэн мянган хувиар хэвлэж байлаа.
Майн баяр зэрэг жагсаалд том том плакат, дүрсээр тагтаа хийн барьж, тэргэн дээр түрж, амьд цагаан тагтаануудыг торноос гарган, индэрийн яг өмнө, нам засгийн удирдагчдын зүг нисгэдэгсэн. Арай л Тагтаа нэртэй хүүхэд байхгүй байх. Тэр хэрээр тагтаа үржиж, амгалан тайван газар болохоор Гандан хавьд бүр их үүрлэсэнсэн.
Нэг удаа хуучин лам явсан хөгшин зиндааны лам хөгшчүүлдээ:
- “Одоо тагтаа гээд л яасан их магтан дуулах юм дээ. Муу заяаны амьтан байлтай” хэмээн үгийн далимд ярьж байхыг нь сонсож билээ.
Охин маань дунд сургуульд байхдаа хаанаас, хэнээс сонссон юм. “Тагтаа үүрэндээ цустай” гээд хэвлүүхэн ярьж байлаа. Номхон дөлгөөн харагдах боловч бас улай үздэг юм уу бүү мэд. 80-аад оны үед ХААДС-ийн ветьнам, кампучи оюутнууд оюутны байрныхаа тааз чердакнаас тагтаа барьж ирэн хоол хийж, ямар сайхан оронд ийм бэлэн, үнэгүй юм байж байдаг тухай бахархан ярьдаг тухай тэр үеийнхэн ярьдагсан. 90-ээд оноос хойш хөөрхий муусайн тагтаанууд шонхор барих идэш, бууз хуушуур болж тоо толгой цөөрсөн ч Гандан дээр будаа зардаг, өгдөг хүн олширсноос дэндүү их өсөж үржжээ.
“Тагтаа хархтай адил хортой. Шувууны ханиад өвчин тагтаанаас дэгдэх аюултай” гэнэ.
Сайхан сүмийн орой, дээвэр тагтааны сангас болон сааралтан бузартаж, хөлөөр, ариун дагшин газар өд сөд нь хийсэж, эвгүй муухай үнэр үнэртэн, хүүхэд айж, гадныхан цэрвэн сэжиглэж, бушуухан зайлах боллоо. Аль ч шашны сүм, урлагийн их театр ариун мөргөлийн дагшин газар байдаг. Гэтэл манай Жанрайсаг, Гандан хийдийн бүх сүм дуган, суварга, мөргөлийн мод, хүрд, зам талбай тагтаагаар дүүрч сэжиг хүргэн, битүү өд үс болон сааралтах нь сэжиг хүрэм.
Аялал жуулчлалын төвд гадаадынхан ирэхэд хурдан зугатах, үзэж сонирхох зав өгөхгүй хэдэн хүүхэд, авгай нар: - “Будаа ав” гэж шахаж, шаардаж, тагтаа нь толгой, мөрөн дээр суун алдаж, зугатахын түүс болгоно. Лам нар маань амьтан ал, зайлуул гэлтэй биш. Аяга хоолоо залгуулж яваа хүнийг хөөлтэй биш. Тэгэх тусам тэд даварч, хэрээс хэтэртэл ном судар, түүх соёлын үнэт дурсгал, байшин, сүм дугана нь тоос тортог, сангасаас болж муудлаа.
Харин энэ 10-р сараас эхлэн Гандан хийдийн захиргаа, дүүрэг, хотоос тагтаатай тэмцэх ажил хийж байгаа нь юутай зөв, дэмжиж тусалмаар ажил болж байна. Тагтааг одоо яах вэ. Мэдээж хөөрхийг үй олноор алахыг уриалж болохгүй. Зүгээр л байгальд нь аваачиж тавих. Тор саванд ч хийгээд хамаагүй орон нутаг бүрт ч хамаагүй хуваарилж болно. Уул хад, нөгөө олон шүтдэг идээ будаа элбэг овоо, модтой газар “нутаг заавал” махчин амьтад нь барьчих болов уу, ямар бол. Эсвэл оршуулгын газар юм уу хотоос зайдуу газар үүр сав барьж, тусгай талбайд “Тагтаанд будаа өглөг өгөх цэг, талбай” нээж, будаа зарагчдыг ажлын байраар нь хэвээр хангаж, “Тагтаа” шүлэг уншиж, бүжиглэж, тагтааны баяр тэмдэглэж болох юм. Юутай ч гэсэн энэ эхэлсэн ажлыг шуурхайлж, замын дунд хаялгүй, хөөрхий хэдэн лам нараа нүгэл хийж байна, тагтаа зайлуулж байна гэж гүтгэлгүй иргэн, сүсэгтэн бүр энэ ажилд нэмэр болж, ариун дагшин газраа цэвэрлэн, түүх соёлын дурсгалт газраа хамгаалж, нэг л өдөр биднийг хиаруулж болох шувууны өвчнөөс одооноос сэргийлье.
Гар дээрээ шувуу буулгана гэдэг өвчин авахын цондон. Жанрайсаг дотор мөрөн дээр суух шахаж, тар тур хийн дэвэх чимээнээс айж цочиж, сангаснаас сэжиглэн цэрвэж, юун сүсэглэх мантай, нүгэл хураасаар гардаг цаг ул болох болтугай.
Хорьдугаар зууны 30-40-өөд оноос номын олон, номхон бор хувраг лам нараа 20-30 мянгаар шууд буудан алж чадсан, өдгөө цааш харуулсан лам нарынхаа тооноос хэтэрсэн “номхон” тагтаа орон хийдээр дүүрэн болсон цөвүүн цагийг бид мартаагүй төдийгүй харж байна. Лам нараа егүүтгэж чадсан юм. Харин номхон, хөөрхөн тагтаагаа алж хядалгүй, зүгээр л тор саваар барин, өөр сайхан газар шилжүүлэн, амьд байгалын бас нэг чимэг болгоцгооё. Энх тайвны олон тагтаа өөр сайхан газар үржин өсөхийн ерөөл тавья.

Ч.Сүрэн
Сэтгэгдэл (6)