Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх онд гудамж, талбайн хяналтын камерыг нэмэгдүүлнэ

2014-10-08
0
ЖИРГЭХ

Snapshot_2014-10-08_145532    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Багахангай дүүрэг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 5 объектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг шалгалт явуулж явуулж давхардсан тоогоор 16 зөрчил илрүүлж 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж галын аюулгүй байдлыг  хангаж ажиллажээ. Нийт 1443 тээврийн хэрэгсэл шалгаж, 447  зөрчил илрүүлэн, зөрчилтэй явсан 442 жолоочийг /бэлэн бусаар/  6.850.000 төгрөг, 3 жолоочийг /бэлнээр/ 467,000 төгрөгийн торгууль ногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хассан байна.
Багануур дүүрэг 2014 оны 09 дугаар сарын 04-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны хооронд 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 106 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 50 нэгжээр буюу 32,5 хувиар буурсан. Архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг 9 аж ахуйн нэгжийн 14 салбар нэгжид хяналт хийж нийт 41 зөрчил илрүүлж газар дээр нь 15 зөрчлийг арилгуулж, улсын байцаагчийн  38 заалт бүхий 7 албан шаардлага хүргүүлж 7 аж ахуй нэгжид 2688000 шийтгэврийн арга хэмжээг авч, 25 нэр төрлийн 4,45 кг, 328906 мянган төгрөгийн хүнсний барааг актаар хураан авч устгажээ.  Шалгалт үргэлжилж байгаан байна.
Баянзүрх дүүрэгт гал түймрийн 23 дуудлага гарсан нь өмнөх 14 хоногийн хугацаатай харьцуулахад 4 хувиар буурчээ.
Чингэлтэй дүүргийн Замын Цагдаагийн тасгаас 2014 оны 9 сарын эхний 14  хоногт 297, 2014 оны 9 сарын сүүлийн 14 хоногт 201 зам тээврийн осол, хэргийн материалыг хүлээн авч шийдвэрлэжээ. Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс энэ хугацаанд нийслэлийн үйлчлэх хүрээний хэмжээнд гал түймрийн 31 удаагийн дуудлагаар ажиллан аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 515,0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран, 8 байшин барилга, объектыг гал түймрийн аюулаас хамгаалж 22 хүний амь насыг аварчээ.
Хан-Уул дүүрэг, Цагдаагийн 1 хэлтэст нийт 510 дуудлага ирсэн байна. Ирсэн дуудлага мэдээллийн 463  нь жижүүрээр,  47  нь өргөдлөөр бүртгэгдэж,  өнгөрсөн 14 хоногт өдөрт дунджаар 51  дуудлага мэдээлэл хүлээн авч, гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 5 дуудлага,  нийт 7 дуудлаганд Аврах гал унтраах ангиуд ажилласан байна. 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Хан-Уул дүүргийн 2-р Нэхмэлийн 7-р байр 7 тоотод гал түймэр гарч байсныг нь хохирол багатай унтрааж 45 настай эрэгтэй Ж.Жаргалсайхан угаартсан байдалтай байсныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
 Харин Сүхбаатар дүүрэг Өнгөрсөн 14 хоногт дүүргийн хэмжээнд Захиргааны хариуцлагын тухай хуулиар 1586 хүнийг 2,051,500 төгрөгөөр, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 15 хүнийг 1,000,000 төгрөгөөр, тамхины хяналтын тухай хуулиар 11 хүнийг 100,000 төгрөгөөр, эрүүлжүүлсэн 504 хүнийг 939,400 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ. МХЕГ-ын даргын удирдамжаар 60 объектын 86 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж 86, НЗД-ын албан даалгавар 80, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 16 байгууллагад 128 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, 3 барилгын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн 30 хоногийн хугацаанд объектын  42 удаагийн  гал түймрийн дуудлага гарч Онцгой байдлын хэлтийн Аврах гал унтраах ангиуд  цаг алдалгүй газар дээр нь очиж ажиллан иргэд аж ахуй нэгж байгууллагад учирч болох 510 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Нийслэлд тарваган тахал өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлж  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн  мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажлын хэсэг Эмээлт, Баруунтурууны авто вокзалууд дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоногт дунджаар 1200- 1500 автомашинд хяналт шалгалтыг явуулж  ажиллаж байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 9 дүгээр сард нийт 2052 дуудлага мэдээлэл ирж, 15753 зөрчил илрүүлжээ.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 597 жолоочид арга хэмжээ авч, нийт 14.895 иргэнд 144.687.000 төгрөгийн торгох шийтгэл ноогдуулан ажилласан байна.Улаанбаатар хотод усархаг бороо орсоны улмаас үертэй холбоотой 16, бусад 3 дуудлага мэдээлэл ирсэнийг шийдвэрлэжээ.
Дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Гэмт хэргийн гаралт нийслэлийн төвийн дүүргүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахыг тулд ирэх оны төсөвт хяналтын камержуулалтад багагүй мөнгө тусгаж, шийдвэрлэнэ” гэдгээ хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    42 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 8 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 12 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 50 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 7 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 27 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 30 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 31 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 41 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 35 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 38 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 55 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 39 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 26 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 41 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 46 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 49 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК