Үр тариа газар тариалан эрхлэгчдийн холбоонынхон мэдээлэл хийж, үндэсний үйлдвэрлэгчдийг гацаанд оруулаад байгаа шударга бус үйлдлийн талаар бид мэдээлж байсан. Тодруулбал, “Таван богд” группийн Ц.Баатарсайхан импортын будаа оруулж ирж үндэсний үйлдвэрлэгч, тариаланчдаа дарж байгаад Үр тариа газар тариалан эрхлэгчид шүүмжлэлтэй байна.
Тэрбээр ОХУ-аас 50 мянган тонн улаан буудай оруулж ирчихээд Засгийн газарт шахахаар зэхэж байсан гэдгийг ч тэд онцоллоо. Өөрөөр хэлбэл, энэ нь манай улсын нэг жилийн хэрэглээний нэлээдгүй хувийг хангана гэсэн үг.


Ийн эх орны хөрсөнд тариалсан будаагаа хурааж амжаагүй байхад ашиг хонжоо хайгчид импортын будаа оруулсанд тариаланчид төдийгүй иргэд ч дургүйцлээ илэрхийлж эхэлж байна. Энэ нь нэгдүгээрт, үндэсний бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хөдөлмөрийн гишгэчиж байгаа хэрэг юм. Нөгөө талаас төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж луйврын аргаар тариаланчдын ашгийг нам дарах гэсэн башир арга явж байгааг зарим хүмүүс хэлж байна.
Мэдээжийн хэрэг гурван улирал дараалан хөлсөө урсгаж тариалж, эх орны хөрсөнд ургасан будаа чанарын хувьд ч, үнэ өртгийн хувьд ч гаднаас оруулж ирж байгаа будаанаас илүү байгаа. Гэвч зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийг бодож ард иргэддээ импортын бараа шахаж байгаа нь зүй зохисгүй юм.
Цаашлаад манай улс тариаланчдаа дэмжиж ажиллах нь ховор. Хойд хөршид л гэхэд тариаланчиддаа ургамал хамгааллын бодис, техникийг нь урт хугацаатай зээлээр өгчихдөг. Гэтэл манайд юу ч өгдөггүй жишээний. Салбарын яамнаас олгож байгаа урамшуулал, хөнгөлөлт нийт тариаланчдын таван хувьд нь ч хүрдэггүй талаар Үр тариа эрхлэгчдийн холбооныхон ярьж байна.
Сар гаруйхны өмнөхөн салбарын яамны эрх мэдэлтэй гурав, дөрвөн хүн нийлж, үгсэн хуйвалдаж байгаад хуулийн эсрэг тариаланчдыг дарамталсан мэдэгдэл гаргасан. Тэд “Та нар буудайгаа 500 мянган төгрөгөөс дээш үнээр өгвөл бид Оросоос улаанбуудай оруулж ирнэ” гэх зэргээр зарим гурилын компанийн санаачлагаар тариаланчид руу дайрсан гэж байгаа. Тэр ч бүү хэл ОХУ-аас оруулж ирэх улаанбуудайн квотыг аль гурилын компанид хэдэн хувийг хэрхэн өгөх талаар хуваасан баримт ч бий аж. Ийм байдлаар хөл дээрээ босох гэж ядаж байгаа газар тариалангийн үйлдвэрүүдээ төр боомилж болох уу?.
24tsag.mn
Сэтгэгдэл (23)