Иога нь “нэгдэл” гэсэн санскрит үг юм. Хүний бие, сэтгэл, амьсгал нэгдэж байж зохицлыг олдог бол иог үүнийг нэгтгэдэг. Иогийн хүчээр та зүрх сэтгэлээ мэдэрч, дотроосоо инээмсэглэлийг нээж чадах болно. Мөн иогоор байнга хичээлэхэд таны оюун ухаан сайн төвлөрч, ой санамж дээшлэн, жижиг сажиг зүйлсд бага харин чухал зүйлдээ илүү цаг заваа гаргадаг болж ирнэ. Таны хоол боловсруулалт илүү сайжирч, гадаад дүр төрхөнд бүхэлдээ нөлөөлж, ингэснээрээ таны амьдралд цоо шинэ сэргэлт ирэх болно.
Нас, хүйс, хэмжээ, уян хатан эсвэл эрүүл мэндийн байдлаас үл хамааран хүн бүр иог хийж болно. Хэн ч хийж болох иогийн олон төрлүүд байх ба хэний ч хэрэгцээнд нийцэхүйцээр байнга тохируулан хийж болох иогийн үндсэн байрлалууд байдаг байна. Ингээд бид та бүхэнд иогийн зарим төрлүүдээс сонирхуулъя.
![Music-and-Yoga](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/c9c32e282ec5c199/c64e016de8b1706original.jpg)
![Music-and-Yoga](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/72acb3535e2bef0d/ecc7738539e16407original.jpg)
Агаарын иог
![Music-and-Yoga](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/e0ee68a3e975eaa3/1f495f0d505cafecoriginal.jpg)
Эх үрсийн иог
![Music-and-Yoga](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/4c689455eeb04df5/8ceab05060b7ddfboriginal.jpg)
Нохойтой иог
![yoga-rave](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/5b5f13d2c4078bb3/81be17288eefa55eoriginal.jpeg)
Хөгжимлөг иог
Нас, хүйс, хэмжээ, уян хатан эсвэл эрүүл мэндийн байдлаас үл хамааран хүн бүр иог хийж болно. Хэн ч хийж болох иогийн олон төрлүүд байх ба хэний ч хэрэгцээнд нийцэхүйцээр байнга тохируулан хийж болох иогийн үндсэн байрлалууд байдаг байна. Ингээд бид та бүхэнд иогийн зарим төрлүүдээс сонирхуулъя.
![Music-and-Yoga](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/c9c32e282ec5c199/c64e016de8b1706original.jpg)
Нүцгэн иог
Хамгийн сүнслэг иог буюу нүцгэн иог нь өдгөө Америкт ихээхэн дэлгэрээд байгаа аж. Хүмүүс тус иогоор ихээр хичээллэх болсон бөгөөд үүний гол онцлог нь бусад иогоор хичээллэснээс илүү их энерги хуримтлуулдгаараа онцлог гэнэ. Учир нь хүн анх эхээс мэндэлснээрээ буюу элдэв материаллаг зүйлгүйгээр иогийн дасгал хийн, бясалгаснаар динамик хүчийг ихээр хуримтлуулж чаддаг ажээ. Хүмүүс Нүцгэн иогоор хичээллэхдээ бие биенээсээ огт ичдэггүй бөгөөд зөвхөн дасгалдаа хамаг анхаарал, зүрх сэтгэлээ зориулдаг байна. ![Music-and-Yoga](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/72acb3535e2bef0d/ecc7738539e16407original.jpg)
Агаарын иог
Газрын татах хүчнээс чөлөөлөгдөж гайхамшигтай эрч хүчийг мэдрүүлэх “Aerial Yoga / Anti - Gravity Yoga” нь таазнаас өлгөгдсөн даавуун дэгээний тусламжтайгаар иогийн үндсэн дасгалуудыг хийдэг агаарын иог юм. Зарим оронд иогийн үндсэн дасгалуудыг гимнастик, бүжгийн элементүүдтэй хослуулан хийх нь түгээмэл бөгөөд алжаал ядаргааг бүрэн тайлж эрх чөлөөг мэдрүүлдэг байна. Иогоор хичээллэх нь мэдрэмж, ой тогтоолтыг сайжруулаад зогсохгүй биеийг галбиржуулж, эрч хүчийг өгдөг шашин бус эмнэлзүйн шилдэг арга билээ.
![Music-and-Yoga](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/e0ee68a3e975eaa3/1f495f0d505cafecoriginal.jpg)
Эх үрсийн иог
Америкийн биеийн тамир, спортын боловсрол олгох үндэсний холбооноос нярай үрсийг эхтэй нь хамт иогийн дасгалаар хичээллүүлэх нь асар их ач холбогдолтой зүйл болохыг онцолжээ. Энэ нь төрөөд 3 / 4 сартай болж толгойгоо даахуйц болсон хүүхдүүдээс эхлээд хөлд орж байгаа хүүхдүүдэд хийгддэг иогийн дасгал юм байна.
![Music-and-Yoga](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/4c689455eeb04df5/8ceab05060b7ddfboriginal.jpg)
Нохойтой иог
АНУ дахинаа 2008 оноос дэлгэрч эхэлсэн иогийн нэг төрөл бол нохойтой иог юм. Иогийн энэхүү төрлөөр хичээллэх нь нохойгоо нарийн мэдэрч, сэтгэлийн нандин холбоог тогтоохоос эхлээд маш олон ач холбогдолтой юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нохой нь иогийн дасгал хийхэд нэн тохиромжтой бие махбодтойгоос гадна дасгалын үеэр нохойг сунгах, массаж хийх зэрэг үйлдэл нь маш болгоомжтой хийгддэг байна. “Doga / Dog Yoga” нь амьтны эрхийг хамгаалагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг ч гэртээ нохой тэжээдэг, нохойнд хайртай хүмүүсийн хувьд нохойтойгоо иог хийнэ гэдэг үнэхээр гайхалтай үйлдлүүдийн нэг гэж үзсэн байна.
![yoga-rave](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/9/5b5f13d2c4078bb3/81be17288eefa55eoriginal.jpeg)
Хөгжимлөг иог
Хөгжмийн хэмнэлд иогийн дасгал хийх энэ төрлийг “Yoga Rave” гэж нэрийджээ. Иогийн энэхүү төрлөөр хичээллэх орчин нь шөнийн цэнгээний газартай төстэй боловч энд ямар ч архи, тамхи болон мансууруулах төрлийн бүтээгдэхүүн байдаггүй юм. Гагцхүү хөгжмийн эгшиг аялгуунд сэтгэл оюунаа чөлөөлж иогийн гайхамшгийг мэдэрдэг бөгөөд архины төрлийн бус ундаа, жимсний шүүс болон цагаан хоол худалдан авах боломжтой байдаг. Сүүлийн үед шөнийн цэнгээний газар наргиж цэнгэхээс илүүтэйгээр энэ төрлийн ойгийг сонирхон хичээллэгч залуус олон болсон байна.
24tsag.mn