
Тэднээс хамгийн олон жил төр барьсан хүн бол төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал. Тэрээр Монголын төрийн тасралтгүй 44 жил удирдахдаа улс орноо хөгжүүлэх ард түмнийг соён гэгээрүүлэх зэрэг олон ажил хийснийг өнөөгийн эрдэмтэн судлаачид нотолдог.
Хэдхэн хоногийн бид Ю.Цэдэнбал агсаны 98 насны ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ерөнхийдөө энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөхөөс авахуулаад хийсэн бүтээснийг нь ярьж, бичсэн сайхан өдөр байв. Бид нэгэнтээ Ю.Цэдэнбал агсаныг магтах нь байтугай дарангуйлагч мэтээр дурсаж байсан бол одоо түүний гавьяа зүтгэлийг үнэлдэг, бас үр ачид нь хүндэтгэл үзүүлдэг болжээ.
Ю.Цэдэнбал агсаны ач охин Анастасия Цеденбалтай бид есөн жилийн өмнөөс танилцсан юм. Анастасия Москвад төрсөн бөгөөд Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн улсуудын институтийг төгсч, одоогоор Москва дахь аялал жуулчлалын компанид ажилладаг юм байна. Түүний аав Москвагийн Их Сургуулийн Биологийн факультетийг төгссөн чамгүй боловсролтой хүн байдаг бол түүний ээж эмч мэргэжилтэй нэгэн аж.

Анастасия Монголд ажиллаж, амьдрах хүсэлтэй. Үүнийгээ ч Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ илэрхийлсэн бөгөөд хариуд нь Ерөнхийлөгч Монголд ажиллахыг уриад зогсохгүй гурван өрөө байр бэлэглэсэн билээ.
Дашрамд сонирхуулахад тэрээр Монгол хүнтэй сууж магадгүй гэнэ. Энэ нь ч Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн ганц бие бүсгүйн хувьд байж болох л асуудал. Мөн тэрээр хайртай хүнтэйгээ эмээгийнхээ байгуулсан “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийхийг хүсдэг хэмээн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (79)