Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэнэ

2014-9-18
0
ЖИРГЭХ

p192324e7k1rno1amhfj71d0rj4a1    Улаанбаатар хотод анх удаа хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулаад байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 74 эрсдлийг тооцон гаргаж, шийдвэрлэх 168 арга хэмжээг боловсруулсан. Энэ боловсруулалтыг нэгтгэсэн хөтөлбөрийг өнөөдөр НИТХ-ын Байгаль орчин экологийн хорооны хурлаар ярилцан дэмжиж 2014 оны 09 сарын 22-нд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.    

Хөтөлбөрийн хүрээнд ундны усны эх үүсвэрийн ойр буусан  айл өрх, албан байгууллагыг нүүлгэх үндэслэлийг гаргаж газрын  албанд тайланг хүргүүлэх, тогтоосон цэгүүдэд нян судалын шинжилгээ хийх, хамгаалалтын бүсэд байгаа хатуу хог хаягдлын цэгийг бүрэн устгах, гол бохирдуулагч арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүдийг хотоос гаргах гэх мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.  

Туул голын сав газарт  өнөөгийн байдлаар 1.2 сая иргэн амьдарч, 20 гаруй мянган үйлдвэр аж ахуйн газар, 400 га бүхий усалгаатай газар тариалан, 330 мянган толгой мал сүрэг, гурван дулааны станц ажил үйлчилгээ явуулж байна. Улаанбаатарчууд төвлөрсөн шугамаар 150-160 мянга, албан байгууллагын технологийн хэрэгцээнд зориулан гаргасан гүний болон гэр хорооллын худгаас 150 мянга,  нийт 300 гаруй мянган шоо метр усыг хоногтоо хэрэглэж байгаа. Энэ хэрэглээ үйлдвэржилт, барилгажилт, хүн амын төвлөрөл нэмэгдэж  байгаагаас шалтгаалан өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа юм.
Нийслэлийн хүн ам, аж үйлдвэрийн  газрыг ундны болон ахуйн цэвэр усаар хангахад Туул голын сав дагуу байрласан 170 гаруй гүний худаг голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээрт эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэм алдагдаж, онцгой анхаарвал зохих бүсэд барилга орон сууц барих, амралт рашаан сувиллын  газар байгуулах, барилгын түүхий эд элс, хайрга, шороо авахаар ухах, айл өрх дур мэдэн буух зэрэг зөрчлүүд байнга гардаг. Үүнээс үүдэн ундны усны эх үүсвэрийн цэнгэг устай гүний худаг ус хэрэглээний шаардлага хангахгүй байх тохиолдол гарч болзошгүй байна.

Мөн бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй, гэр хорооллын айлуудын бие засах газар олширч, угаадсаа ил асгах зэрэг нь агаар, хөрсний бохирдлыг үүсгэн, энэ нь үерийн усаар дамжин Туул голыг бохирдуулан гүний худгуудад нөлөөлж байгаа нь олон жилийн судалгаа, шинжилгээний дүнгээс  ажиглагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд Туул голын ус тасарч, хөрсний ус доошлох үед төвлөрсөн сүлжээгээр түгээх усны хомсдох үзэгдэл ихэсч байгаа нь усны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгаа.

Хотын төвлөрсөн шугам сүлжээний 37.6 хувь нь 2-10 жил, 36.6 хувь нь 11-30 жил, 25.8 хувь нь 31-55 жилийн насжилттай байгаа. Энэ нь шугам сүлжээний элэгдэл ихэсч, зарим хэсэгтээ хүчтэй урсгалыг даах чадваргүй болгож байгаа нь тулгамдсан асуудал болсныг байнгын хорооны гишүүдэд дуулгасан. Байнгын хорооны хурлын үеэр “Орон сууцанд амьдардаг айл өрхийн усны хэрэглээ хэтэрхий өндөр. Өдөрт дундажаар 200-250 л ус хэрэглэдэг, иргэн албан байгууллагууд машинаа ундны цэвэр усаар угаадаг. Тиймээс цаашид гадаргын усыг орон сууцны суултуурт хэрэглэх талаар холбогдох байгуулагуудын түвшинд ярилцаж байгаа” талаар мэдээлэл хийсэн.  Цаашид санитаци буюу усны эрүүл ахуйн дэглэм алдагдаж байгаад хүн бүр анхаарах хэрэгтэй. Энэ бүх эрсдлээс сэргийлэх үүднээс  Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулсан Захирагчийн ажлын албанаас онцолсон юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.     
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 32 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 58 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 59 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 2 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 40 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 57 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 17 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 20 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 21 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 32 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 25 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 28 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 45 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 29 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 16 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 31 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 36 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 39 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК