Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” олон улсын чуулган өнөөдөр 09.00 цагаас Монголын Хүүхдийн ордонд эхэллээ. 12 дахь удаагийн “Discover Mongolia”-гийн үеэр тус салбарын хууль эрх зүйн орчин, нүүрсний экспорт, төслүүдийн санхүүжилт, тэдгээр дэх Засгийн газар, орон нутаг, иргэдийн оролцоо болон хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр хэлэлцэх аж.