Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хичээлийн шинэ жилд бэлэн үү?

2014-8-29
0
ЖИРГЭХ
Өдөр хоног тулсан энэ цаг мөчид манай боловсролын салбарын байгууллагууд, их дээд, дунд сургууль, цэцэрлэг, дотуур байрууд хичээлийн шинэ жилд бэлэн үү.
   0cf7b4c740119f1big Гурав хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж хүүхэд багачууд их ажилдаа орох нь. Өдөр хоног тулсан энэ цаг мөчид манай боловсролын салбарын байгууллагууд, их дээд, дунд сургууль, цэцэрлэг, дотуур байрууд хичээлийн шинэ жилд бэлэн үү гэсэн сэдвээр бид та бүхэнд багц мэдээллийг хүргэж байна.

Их, дээд сургуулиуд тлбөрөө нэмжээ

    МУИС л гэхэд сургалтын төлбөрөө 13,7 хувиар нэмжээ. Тус сургуулийн захирал А.Галтбаярын хэлж буйгаар сургуулийнхаа сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмсэн гэнэ. Мөн бусад сургуулиудын төлбөр 13 хувиар нэмэгдсэн талаар албаныхан хэлж байна. Тухайлбал, ШУТИС, ХААИС, СУИС-13 хувь, МУБИС- хувь, ЭМШУИС 20-40 хувиар нэмжээ. Өнгөрсөн жил нэг кредитийн сургалтын төлбөр 35-44 мянга байсан бол энэ жил 39-54 мянган төгрөг болж өссөн нь үүнээс харагдаж байна. Одоогоор Монголдоо хамгийн үнэтэй сургалтын төлбөртэй байгаа сургуулиудаар “ЭМ-АЙ-ЮҮ”, “Роял академи”, “Санхүү эдийн засгийн дээд сургууль” тодроод байгаа аж. Тус сургуулиудын төлбөр 4-6 сая төгрөг орчим байгаа юм.  Харин бусад сургуулиудын төлбөр хэдэн төгрөгт багтаж байгааг доорх мэдээллээс харна уу.

№

Сургуулийн нэр

Магадлан итгэмжлэлийн хугацаа

Босго оноо

Төлбөр төгрөгөөр

1

Монгол улсын боловсролын их сургууль

2014

500-600

990000

2

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2014

560

980000-119800

3

Монгол улсын их сургууль

2014

560

Нэг  кредит нь 30800

4

Шинжлэх ухаан технологийн их сургууль

2014

440

Нэг кредит нь 35000

5

Хөдөө аж ахуйн их сургууль

2014

500

800000-1200000

6

Соёл урлагийн их сургууль

2014

400-420

824000-1155000

7

Дотоод хэргийн их сургууль

2021

580

төлбөргүй

8

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

2014

560

1500000

9

Их засаг их сургууль

2015

500

990000

10

Орхон их сургууль

2015

450

1200000

1

Отгонтэнгэр их сургууль

2014

400

1040000

12

Монгол бизнес дээд сургууль

2014

400

875000

13

Мандах бүртгэл дээд сургууль

2015

400

1300000

14

Улаанбаатар дээд сургууль

2015

400

900000

15

Санхүү эдийн засгийн дээд сургууль

2016

620

1900000

16

Оточ манрамба дээд сургууль

2016

460

1500000

17

Төмөр замын дээд сургууль

2016

550

850000

18

Шихихутаг хууль зүйн дээд сургууль

2016

550

1200000

19

Сэрүүлэг дээд сургууль

2017

450

980000

20

Тэнгэр дээд сургууль

2018

400

850000

21

Идэр дээд сургууль

2018

450

1380000

22

Газарчин дээд сургууль

2018

400

800000-950000

23

Улаанбаатар-Эрдэм Оюу дээд сургууль

2018

450

900000-950000

24

Их Монгол дээд сургууль

2019

400

850000

25

Гурван эрдэнэ багшийн дээд сургууль

2019

400

850000

26

Соёмбо дээд сургууль

2019

650

700000

27

Чингис хаан дээд сургууль

2019

450

795000

28

Монголын үндэсний дээд сургууль

2019

450-700

895000-995000

29

Сутай дээд сургууль

2019

400

880000

30

Монгол дээд сургууль

2020

400

750000

31

Шинэ иргэншил дээд сургууль

2020

400

500000

32

Аварга дээд сургууль

2020

400

750000

333

Ач дээд сургууль

2021

 

600

1000000

34

Сити дээд сургууль

2021

450

1500000

35

Хөдөлмөрийн дээд сургууль

2021

400

950000

36

Олон улс судлалын дээд сургууль

2021

400

950000-1050000

37

Хангай дээд сургууль

2021

400

760000

38

Этүгэн дээд сургууль

2012

400

1500000

39

Хүрээ дээд сургууль

2013

400

1125000

40

Зохиомж дээд сургууль

2022

450

1150000

41

Хэл иргэншлийн дээд сургууль

2022

400

979000

42

Соёл-Эрдэм коллеж

2020

380

1025000

43

Мон-Алтиус биеийн тамирын дээд сургууль

2021

400

790000

44

Утга зохиол нийгмийн ажилтны коллеж

2012

400

790000

45

Энх-Орчлон коллеж

2013

400

770000

46

Сэтгүүлч коллеж

2017

480

925000







Зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажил эхлээгүй байна

Хичээлийн шинэ жил өнөө, маргаашгүй эхлэх гэж байхад засварын ажлаа ч эхлээгүй сургууль, цэцэрлэг байгаа талаар Мэргэжлийн хяналтын газрын ЭМБСХХ-ийн дарга Г.Батмөнх ярьжээ. Ер нь жил бүрийн намар ихэнхи сургууль, цэцэрлэгүүд их засварын ажлыг эхлүүлдэг. Одоо ч сургууль, цэцэрлэгийн засварын ажил үргэлжилж байна.  Харин заримынх нь засварын ажил нь эхлээгүй байгаа нь асуудал болоод байгаа юм.   Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 40 дүгээр сургуулийн дээврийн засвар, Сүхбаатар дүүргийн 31, 25 дугаар сургууль, 29, 159 дүгээр цэцэрлэгийн засвар ажил эхлээгүй байгаа аж. Мөн Чингэлтэй дүүргийн 103, 74, 173 дугаар цэцэрлэгүүдийн бохирын шугамын засвар, гадна талбайн тохижилт эхлээгүй байгаа бол 39 дүгээр сургуулийн тендер зарлагдаагүй байж байна. Мөн Хан-Уул дүүргийн 34, 75 дугаар сургууль, 12, 27, 46, 53, 72 дугаар цэцэрлэгийн цахилгаан, сантехникийн засвар эхлээгүй байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр цэцэрлэг төсөв байхгүй учир засвар хийгээгүй бол 62 дугаар сургуулийн дээврийн засвар эхлээгүй байна. Иймээс есдүгээр сарын 1-нд амжих нь нэлээд хүндрэлтэй юм. Харин бусад сургууль, цэцэрлэгийн хувьд засвараа энэ сардаа багтааж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
 
10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй байна

БШУЯ-ны сургуулийн өмнөх бага, боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтан Ш.Болор-Эрдэнэ нарын ярьж буйгаар 2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 201 мянга 967 хүүхэд хамрагдах гэнэ.  Гэхдээ л 2500 хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа юм. Хувийн цэцэрлэгүүд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг улсаас авдаг мөртлөө төлбөр нь их, дээд сургуулийнхтай ижил шахуу байгаа аж. Өндөр төлбөрөөр иргэдийг дарамталж байгаа хувийн цэцэрлэгүүдэд урсгал зардал, татаас өгөхгүй байх талаар Боловсролын яамнаас анхаарч ажиллахаар болжээ. Хувийн хэвшлийн 38 цэцэрлэгт 2500 сул ор байна. Энэ боломжийн дээр төлбөрийн бололцоогүй байгаа хүүхдийг цэцэрлэгт хамруулах арга хэмжээ авах юм байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 2500 хүүхдийг хувийн цэцэрлэг рүү шахна гэсэн үг юм. Энэ жил Канад модон технологиор 17 цэцэрлэг ашиглалтад орсон байна. Дээрх 2500 хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд он дуустал дөрвөн сарын хугацаанд нэг тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Тэр мөнгийг шийдэж өгөх үгүйг УИХ-аар батална. Тэгэхээр УИХ-аас гарах шийдвэрийг хүлээгээд л сууж байхаас өөр аргагүй байгаа юм.

Дотуур байрны төлбөр 50-100 төгрөгөөр нэмэгджээ

Орон нутгаас хотод ирж суралцдаг оюутнуудаас энэ жил 16 мянга нь дотуур байраар хангагдах боломжтой болж байгаа юм. Сургуулиудын дотуур байрны засвар дуусаагүй байгаа ч энэ сарын 20-оос бүртгэлээ эхлүүлжээ. Дотуур байрны төлбөр энэ жил 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, ШУТИС-ийн байрны төлбөр өнгөрсөн жил 180-210 мянга хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 280-310 мянгад хүрчээ. МУБИС-ийн дотуур байрны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэрийг сургуулийн ТУЗ-өөс гаргасан бөгөөд энэ долоо хоногт эцсийн байдлаар үнийг нь тогтоох гэнэ. Харин МУИС-ийн дотуур байрны төлбөр нэмэгдээгүй, 250 мянга хэвээрээ байна. Мянган оюутны байр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 500 мянган төгрөг болжээ. Харин өнгөрсөн хавар ашиглалтад орсон 1000 оюутны байр буюу “Оюутны өргөө цогцолбор” байрны  10 сарын төлбөр нь 780 мянган төгрөг аж.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 52 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 57 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 35 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 51 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 12 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 15 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 16 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 26 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 20 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 23 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 23 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 26 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 7 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 31 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 34 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 40 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК