
Тэрбумтан Клаус Заф энэ долоо хоногт таалал төгсөж, Германчуудыг уй гуй гашууд автууллаа. Сүүлийн жилүүдэд олон нийтэд ил харагдаагүй тэрээр олон сая долларын өв хөрөнгөөсөө татгалзаж, хямд төсөр байдлаар амьдарч байсан юм. Түүний сарын зардал 500 доллар ч хүрдэггүй байсан гэнэ. Клаус “Надад мөнгө хэрэггүй. Энэ нь намайг бусдаас өөр болгодог. Миний эргэн тойронд мөнгөнд донтсон тэнэгүүд дүүрэн байна. Би тэдэнтэй адил байх албагүй” хэмээн ярьж байжээ. Тэрбумтан маань “Zapf Umzüge” хэмээх автомашины үндэстэн дамнасан сүлжээг эзэмшдэг ажээ. Гэвч тэр өөртөө нэг ч удаа байшин худалдаж аваагүй бөгөөд тун энгийн хувцасладаг байлаа. Клаус бизнесийн сүлжээгээ өргөтгөж, 600 ажилтантай 60 мянган үйлчлүүлэгчтэй болсон юм.
Сэтгэгдэл (2260)