
“Аварга адуучин” цолын төлөө аймаг бүрээс шалгарсан шилдэг 21 адуучин уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөх бөгөөд ялагчийг найман сая төгрөгөөр урамшуулах юм.
Энэ үеэр Хүй долоон худагт үндэсний хувцас загвар, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт болох юм байна. “Адуучин” тэмцээнийг зохион байгуулагчид нь ирэх жил тус тэмцээнийг эрийн таван наадмын нэг хэсэг болгож, баяр наадмын хөтөлбөрт багтаахаар болжээ.
24tsag.mn