Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хүн дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт суралцана

2014-8-20
0
ЖИРГЭХ

e9187e19d92bed5boriginal        Сүүлийн жилүүдэд зам тээвэр, барилга, үйлдвэрийн салбар хөгжиж буйн хэрээр ажиллах боловсон хүчин ихээхэн дутагддаг болсон. Тэр дундаа бүхий л салбарт чадварлаг инженерүүд ихээр дутагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар л гэхэд манай улсад 30 мянган инженерийн орон тоо эзнээ хүлээж байгаа тухай БШУЯ-наас мэдээллээ.

Тэгвэл чадварлаг инженерүүдийг сургах, тэднийг сургах боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилготой “Инженер, технологийн дээд боловсрол”-ын төсөл буюу КООСЭН сургалтыг БШУЯ, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлж буйгаа БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр мэдээллээ.

Суралцах хугацаанд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, замын зардлыг зээлээр олгоно
 
Төслийг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд жилийн 0.2 хувийн хүүтэй 7.5 тэрбум иенийн зээл авч байгаа аж. Тус зээл нь 20 жилийн хугацаатай бөгөөд эхний зургаан жил үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй Засгийн газар хоорондын зээл гэнэ. Энэхүү зээлийг авч “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлснээр манай улс Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа метро, гүүр, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал барих болон бусад бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн ажилтныг бэлтгэн гаргах боломж бүрдэж байгаа юм.
“Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдах КООСЭН сургалтын хөтөлбөр дараах зургаан чиглэлээр явагдана.

Коосэн сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөр

-    Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн шалгалтанд /Япон хэл/ тэнцсэн оюутан 2015 оны гуравдугаар сараас эхлэн Япон улсын Коосэн сургуульд /Япон улсын найман их сургууль/ шууд элсэн суралцана.

Коосэн сургуулийн бэлтгэл сургалтанд элсэн суралцах хөтөлбөр

-  Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн шалгалтанд тэнцсэн оюутан Монгол Улсын ШУТИС дээр хичээллэх бэлтгэл сургалтын хөтөлбөрт 1.5 жил суралцаж, Япон улсад суралцах элсэлтийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд Япон улсын Коосэн сургуульд инженер, технологийн чиглэлээр 3 жил шилжин суралцаж, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө.

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

-    Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцана.

Магистрын сургалтын хөтөлбөр

-    Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа багш, судлаачид тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн иргэд Япон улсын их, дээд сургуулийн магистр сургалтын хөтөлбөрт хоёр жил хүртэлх хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана.

Докторын сургалтын хөтөлбөр


-    Монгол улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа багш, судлаачид тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн иргэд Япон улсын их, дээд сургуулийн доктор сургалтын хөтөлбөрт гурван жил хүртэлх хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана.

Зэргийн бус сургалтын хөтөлбөр

-    Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа багш, судлаачид тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн иргэд Япон улсын их, дээд сургуульд урт, богино хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана.

Төслийн зорилго нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, хэрэгцээг хангах, тэднийг чадавхижуулах, инженер техникийн ажилтан бэлтгэх дээд боловсролын салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, мэргэжлийн багшлах хүний нөөцийг бэлтгэх, сургалтын орчныг бүрдүүлэх, чанарыг сайжруулах юм.

Энэхүү төслийн хүрээнд ШУТИС-ийн дэргэд Коосэн загварын технологийн дээд сургууль байгуулж, энэ хичээлийн жилээс эхлэн элсэлт авч байна. Тус сургуульд элсэгчид нь ШУТИС олон МУИС-д суралцдаг байх шаардлагтай юм.

Төсөл найман жил буюу 2023 оны гурван сар хүртэл үргэлжлэх ба тус хугацаанд 1005 суралцагчийг бэлтгэн гаргах аж.

Хөтөлбөрийн төрөл

Суралцах хүний тоо

Нэгж зардал /нэг хүн/

Хамрагдах хүрээ

Бүртгэлийн хугацаа

Магистрын сургалтын хөтөлбөр

100

61.834 $

Багш, судлаач, ажилтан

 

Докторын сургалтын хөтөлбөр

60

326678 $

Багш, судлаач, ажилтан

 

Хос хөтөлбөр /2+2/ баклавар

 320

436916 $

Барилга архитектур, механик инженерийн чиглэлээр ШУТИС-д 2014-2015 оны хичээлийн жилд элссэн оюутан

2014.08 сар

Зэргийн бус сургалтын хөтөлбөр

325

46835 $

Багш, судлаач, ажилтан

 

Коосэн сургалтын хөтөлбөр

200

506981 $

Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутан

2014.08.25-09.05

нийт

1005

 

 

 


24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 53 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 18 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 20 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 23 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 1 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 17 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 38 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 41 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 42 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 52 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 46 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 49 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 50 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 37 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 52 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 57 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 0 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 6 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК