Монголчуудын уламжлалт хоол малын гэдэс дотор хүний биед ямар ач тустай вэ?

1. Үхэр, хонины бөөр
Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг.
2. Зүрх
Үхрийн зүрх нь Магни болон Таурин хэмээх бодис агуулдаг. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
3. Үхрийн годон
Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжруулна.
4. Бярууны элэг
Элэгний өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг гэнэ. Таван хошуу малын дотроос хамгийн сайн нь бярууны элэг юм байна. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ "глутатионы коньюгаци" гэдэг элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг ажээ. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шарж идэх нь хүний эрүүл мэндэд ямар тустай болох нь эндээс харагдана.
5. Хэл
Магадгүй хүний аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ. Үүнийг яаж хэрэглэхийг Монголчууд андахгүй биз ээ.

Сэтгэгдэл (1)