
Газар өмчлөх цахим бүртгэлд нийт 281440 иргэн хамрагдсан бөгөөд үүнээс цахим түүврийн аргаар 14.954 иргэнийг тодруулав.
Тодруулбал,
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 28000 иргэн бүртгүүлж, 909 иргэн газартай болжээ.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 90155 иргэн бүртгүүлж, 4169 иргэн газартай болжээ.
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 63976 иргэн бүртгүүлж, 869 иргэн газартай болжээ.
Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэн бүртгүүлж, 7504 иргэн газартай болжээ.
Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 7993 иргэн бүртгүүлж, 1484 иргэн тус тус газартай болжээ.
Газар өмчлөх эрхтэй болсон иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн холбогдох газарт материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй юм. Газар өмчлөх эрх авсан иргэдийн нэрсийг http://www.umch.ub.gov.mn/ сайтад байршуулж, сонгогдсон эсэх хариуг иргэдийн цахим хаяг, гар утсанд мессежээр илгээх аж.
Энэ мэтээр 1.1 сая хүнд газар өмчлүүлэх аж. Дээрх газруудыг ирэх хавар инженерийн шугам сүлжээнд холбож, сургууль, цэцэрлэг, гэрэлтүүлэг гээд бүтээн байгуулалтын ажлыг хийж эхлэх юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)