Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бага ашиг олсон л гэхгүй юм бол Багануур яаж хохиров

2014-8-13
0
ЖИРГЭХ
Хэдхэн жилийн өмнө инфляц хэдэн хувиар өсч байгааг нүүрсний шуудай хэр жижгэрч байгаагаас олоод мэдчихэж болохоор байв. Статистикчдыг ажилгүй болгох шахсан тэр шуудай одоо "50"-ийн торноос ч жижигхэн болсон доо.
    1407823162_8d84a50b79d93f24bigХэдхэн жилийн өмнө инфляц хэдэн хувиар өсч байгааг нүүрсний шуудай хэр жижгэрч байгаагаас олоод мэдчихэж болохоор байв. Статистикчдыг ажилгүй болгох шахсан тэр шуудай одоо "50"-ийн торноос ч жижигхэн болсон доо. Жижиглэн худалдаанд гарч байгаа нүүрсний уут ийн инфляцтай урвуу хамааралтайгаар өөрчлөгдөж байсан нь энэ төрлийн бизнес төрийн ямар ч зохицуулалтгүй явж байсантай холбоотой. Тухайн үеийн эрх баригчид бол иймэрхүү "жижиг" асуудалд хошуу дүрэх нь бүү хэл "Тавантолгойн нүүрсээ олборлож далайн чинадад хүргэнэ" хэмээн дээгүүр ярьсан сэхүүн зантай улс явлаа. Ийн том ярьж, ихийг амлаж явах зуурт нь портер нүүрс /нэг тонн орчим/ 300 мянган төгрөг, нэг тор нүүрс /таван килограмм орчим/ 1600 төгрөгийн үнэд хүрээд байв.

Улаанбаатар бол 300 мянга гаруй өрх айлын 1.2 сая хүн оршин суудаг том хот.

Оршин суугчдынх нь 30 хувь нь төвийн дулааны шугамд холбогдсон тохилог орон сууцанд, үлдэж байгаа 70 орчим хувь нь зуухаар галладаг гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Ойролцоогоор 180-200 мянган өрх гэсэн үг. Нэг өрхийн жилийн нүүрсний хэрэгцээ дунджаар 3-5 тонн гээд бодохоор жилдээ 500 мянган тонн нүүрсийг ахуйн хэрэглээндээ өлхөн шатаачихдаг улс юм.

Саяхныг хүртэл нийслэлийн иргэд энэ хэрэгцээнийхээ 90 хувийг нийслэлийн дагуул хот Налайх дахь хаягдсан уурхайгаас хангаж байв. Зах зээл дэх эрэлт ийм өндөр байхад "хангалтын бааз" нь осол гарч хаагдсан, олборлолт явуулахад дээд зэргийн эрсдэлтэй, эвдэрч хаягдсан Налайхын нүүрсний уурхай байсан хэрэг. Осол ч их гарч, хүний амь олон тоогоор хохирсон доо. Өөрөөр хэлбэл, иргэдийн нүүрсний хангамжийн асуудал дээр төрийн бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байв. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан жилээ энэ асуудлыг анхааралдаа авч, иргэдийг хямд бөгөөд чанартай нүүрсээр хангах бодлогоо танилцуулсан. Тэр нь "Нүүрс" хөтөлбөр байлаа.

Уг   хөтөлбөр   хэрэгжиж   эхэлсэн эхний жилдээ л гэхэд 95 мянган тонн нүүрс хэрэглэгчдэд түгээсэн. Дараа жил нь энэ тоо 200 мянган тонн болж өссөн. Өмнө нь нийт олборлосон нүүрсээ бүгдийг нь шахуу ДЦС-уудад нийлүүлдэг байсан Багануурын уурхай нийслэлийн хэрэглэгчдийн бараг талынх нь хэрэгцээг хангадаг болсон түүх энэ. Түүгээр зогсохгүй өмнө нь хар зах дээр нэг тонн нь 200 мянган төгрөгөөр зарагддаг байсан Багануурын нүүрс тонн нь 80 мянган төгрөг болж хямдарсан. Гэлээ гээд Багануурын уурхай алдагдал хүлээгээгүй, харин ч "Нүүрс" хөтөлбөрийн нэг оролцогч болсноор ашиг олж, ажилчдадаа нэмэлт урамшуулал олгож эхэлсэн талаар удирдлагууд нь ам уралдан ярьдаг. Нийслэлийн иргэд ч хоосон хоцорсонгүй. Урьд нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан портер нүүрсээ 80 мянган төгрөгөөр худалдаж авснаар нэг удаагийн худалдан авалтаасаа гэхэд л 120 мянган төгрөг хэмнэх болсон. Эхийн эцээж тугалыг нь тураах нь бүү хэл өөхлүүлсэн энэ хөтөлбөрт хэн хүнгүй л ам сайтай байлаа.

Саяхнаас "Нүүрс" хөтөлбөрөөс Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг мөнгө завшсан гэх мэдээлэл гарч, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, хорьж шалгаж эхлэв. АТГ-ын мөрдөгчид Л.Гансүхэд "Нүүрсний жингийн зөрүүн дээр ажилласан. Багануурын уурхайг хохироосон" гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн бололтой юм билээ. Жингийн зөрүү гэдэг нь тээвэрлэлтийн явцад үйрч нунтаг болсон  нүүрсийг хэлээд байх шиг. Хэзээнээс Багануурын нүүрс нунтаг ихтэй, амархан үйрч бутардгийг иргэд хэлээд өгнө. Худлаа гэвэл, "Гэрлэж амжаагүй явна" кинон дээр "Эксковатраар хялбархан нүүрсээ ачуулчихлаа гэсэн чинь нуль хог" гэсээр асгаж байгаа хэсэг гардгийг үзчих хэрэгтэй. "Нүүрс" хөтөлбөрийнхөн тэрийг нь мэдээд уурхай дээрээ нэг, Улаанбаатарт тээвэрлэж ирээд дахин нэг удаа шигшиж, ялгаж байж хэрэглэгчдэд эцсийн байдлаар очихоор зохион байгуулсан юм билээ. Шигшсэн сайн чанарын нүүрсийг хэрэглэгчдэд хүргэх гэсэн нь одоо өөрсдийг нь ороох нэг шалтаг болсон бололтой. "Багануур"-ыг хохироосны тухайд бол анх энэ хөтөлбөрийг эхлүүлж байхад уурхайн удирдлагууд станцуудад өгдөг үнээрээ буюу 25 мянган төгрөгөөр зарах саналтай баисан ч, Засгийн газар "Уурхай ч гэсэн ашигтай ажиллах хэрэгтэй" гээд 27500 төгрөгөөр худалдаж авахаар болсон байдаг. Учир нь, Багануурын уурхай нэг тонн нүүрсээ станцуудад 25 мянган төгрөгөөр худалдахад цаана ашиг гэх юм гардаггүй, бараг л алдагдалтай ажилладаг байж. Тиймээс Засгийн газар 2500 төгрөгийг тэдэнд ашиг болгох хувилбар санал болгосон гэдэг. Ингээд олборлолтын талбайгаасаа нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авсны дараагаар нүүрс шигших, шуудайлахад тонн тутамд нь 8000 орчим төгрөг, тээвэр 10, ажилчдын цалин 10 мянга гэхчилэн хангамжийн материал, тоног төхөөрөмжийн зардал, банкны хүү зэргийг тооцсоор 80 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэхээр болсон байна. Товчхондоо бол иргэд нэг тор нүүрс /таван килограмм орчим/ 1600 төгрөгөөр авч байсан бол 40 кг-ын шуудайтай нүүрсийг 1800 төгрөгөөр худалдаж авах боломжийг ийм замаар хангажээ. Эндээс мэдээж иргэд хамгийн их хожсон нь. Тэднээс бага ашиг олсон гэдгээрээ л Багануурын уурхай хохирдоггүй л юм бол өөрөөр хохирсон гэх зүйл харагдахгүй л байгаа юм. Гэхдээ Багануурын уурхай ч тэр, Засгийн газар ч тэр иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Хохироосон гээд байгаа Багануурын уурхайн өнгөрсөн хоёр жилийн тайлангаас үзвэл жилд 3.5 сая тонн нүүрс олборлодог байсан  нь 3.8 сая болж өссөн. Ажилчдадаа таван сарын урамшуулал цалин олгосон гээд өөдрөг үзүүлэлттэй л яваа юм билээ. Тэгэхээр "Нүүрс" хөтөлбөр аль аль талдаа ашигтай хувилбарыг гаргаж иржээ. Засгийн газар ч энэ хөтөлбөрөөр дамжуулан оновчтой менежмент хэрэгжүүлснээр иргэдийн нуруун дээрх ачаа бага боловч хөнгөрсөн.

Удахгүй өвөлтэй золгох цаг ирлээ. Энэ өвөл нийслэлийн иргэдийн 70 хувь нь өмнөх шигээ хямд үнэтэй нүүрсээр зуухаа галлах эсэх нь эргэлзээтэй л байна. Учир нь, АТГ-ынхан "Нүүрс" хөтөлбөрийг овоо хараандаа авчихаад, улс төрийн намууд нь дагуулж "шоу" хийгээд хэцүүхэн л байгаа бололтой.
"Үндэсний шуудан"
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Суга (182.160.3.108)
    Гансүхийг өмөөрч байна уу
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • zochin (202.131.228.126)
    hiih ymaa olj yadsan humuus bh ymaa. ene hyamd nuurs chini ard tumnii amidrald ih nemer bolson sh dee. ajlaa hiisen humuusiig horiod bhdaa yaahav dee
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • zochin (202.131.228.126)
    hiih ymaa olj yadsan humuus bh ymaa. ene hyamd nuurs chini ard tumnii amidrald ih nemer bolson sh dee. ajlaa hiisen humuusiig horiod bhdaa yaahav dee
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • zochin (202.131.228.126)
    hiih ymaa olj yadsan humuus bh ymaa. ene hyamd nuurs chini ard tumnii amidrald ih nemer bolson sh dee. ajlaa hiisen humuusiig horiod bhdaa yaahav dee
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • хххххххххх (202.61.97.81)
    угаасаа л Гансүхийг хорих шалтаг нь л байсан болохоос нүүрс чинь "хэрэг" болохгүй л дээ. Магадгүй өөр хэн нэгнийг айлгаж ичээх гэсэн давхар санаа л агуулсан байж болох талтай
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • tt (202.131.235.110)
    za bolio hu
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 9 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 34 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 39 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 17 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 33 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 54 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 57 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 58 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 8 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 2 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 5 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 21 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 5 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 53 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 13 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 16 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 22 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК