Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхэн амжилт гаргасан өсвөрийн хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзлаа

2014-8-06
0
ЖИРГЭХ

IMG_0150        Швед улсын Гётеборг  хотноо зохиогдсон  “Gothia Cup-2014” олон улсын тэмцээнээс  хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын баг тамирчдыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.  Тус клубээс  уг нэр хүндтэй тэмцээнд 2 баг оролцсон бөгөөд  16 насны өсвөрийн баг тамирчид Б хэсэгтээ  Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч энэхүү амжилтыг үзүүлсэн байна.

 Сайд Ц.Оюунгэрэл “Монгол хөлбөмбөгийн түүхэнд маш том амжилт үзүүлсэн хүүхдүүддээ талархлаа. Өнөөдөр та нарын энэхүү амжилтаар монголчууд бид ирээдүй хойчдоо итгэж байна. Багийн спорт тэр дундаа хөлбөмбөгийн амжилтыг үнэллэж байна. Үеийнхэндээ та нар улам их урам зоригийг өгч чадлаа. Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хөлбөмбөгийн спорт хөгжиж байна. Энэ хэрээр хөлбөмбөг тоглох сонирхолтой хүүхдүүдийн тоо улам их болж байна. Монголын багийн спортын хөгжлийг өсвөрийн тамирчид маань харуулж байгаад баяртай байна." гэв.

“Дэрэн" клубын захирал Г.Мөнхчулуун

“2008 оноос клуб маань байгуулагдсан. Анх 17 настай хүүхдүүдийг элсүүлж авсан ч амжилт олоогүй. Тэгээд 2009 оноос Япон хөрөнгө оруулагчидтай хамтран клубээ "Дэрэн Сумида" нэртэй болгоод хүүхдүүдийг бүр бага наснаас нь хичээллүүлж эхэлсэн. Одоо байгаа тамирчдаас хамгийн том нь 16, 17-тай хүүхдүүд байгаа. Өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд тоглоод байнгын бэлтгэлтэйбайдаг.Өдөрт хоёр цагийн бэлтгэлийг хүүхдүүд маань тогтмол хийж хэвшсэн.Хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарийг харж байгаад бэлтгэлийгцагийг нь тохируулдаг.Дулааны улиралд харьцангуй амар. Өвөл заал олддоггүй учраас сургуулиудын зааланд хичээл эхлэхээс өмнө 07.00 цагаас бэлтгэлээ хийнэ. Одоогоор Хан-Уул дүүргийн зааланд бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлдээ ирэхийн тулд холоос ирдэг хүүхдүүд ч бий. Биокомбинат, Яармаг, Нисэх болон Шувуун фабрикаас хүүхдүүд маань ирж бэлтгэлээ хийдэг.

Зун бүр Шведэд сарын хугацаанд дөрвөн тэмцээн болдог. Бид тэнд байх хугацаанд гурван тэмцээнд оролцсон. Шведийн хотуудад цувралаар болдог хоёр тэмцээнд оролцсны дараа гол тэмцээн болох "Gothia Cup"-д оролцож, хүссэн амжилтаа үзүүллээ. Долдугаар сарын 13-19-ний өдрүүдэд Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон "Gothia Cup" тэмцээн болсон. 39 дэх удаагийн хөвгүүд, охидын "Gothia Cup" тэмцээнд Монгол Улсаас хөвгүүдийн 12 болон 16 насанд “FC Deren Sumida" клубийн хоёр баг оролцсон. 16 насанд 32 улсын 190 баг оролцож, 47 хэсэгт хуваагдсан. Манай багийн хувьд 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багуудтай багтсан. Хэсэгтээ Норвегийн багийг 3-0-ийн харьцаагаар хожиж, Шведийн хоёр багт хожигдсоноор (4-1, 1-0) гурван оноогоор гуравдугаар байрт шалгарсан. Энэ хэсгийг зохион байгуулагч Шведийн хоёр баг долоон оноотой тэргүүлж, "А" хэсэгт өрсөлдөх эрхийг авсан. "А" хэсэгт хэсэг бүрийн эхний хоёр багууд нийлээд 90 баг, "В" хэсэгт 91-190 багууд багтсан. Манай баг “В” хэсэгт Энэтхэгийн "Phonenix Sports" клубийн багийг 5-4-ийн харьцаагаар хожиж, эхний хожлоо авсан. Цааш 1/32-т Шведийн "IFK Umeå" багийг 7-5-аар, 1/16-ийн тоглолтод Германы "TSV Buchholz 08" багийг 2-0-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарсан. Норвегийн "IL Bjarg" багийг 3-1-ээр хожиж, хагас шигшээд үлдэж, хүрэл медалийн болзол хангасан. Бас энд 12 настай баг маань сайн оролцсоныг дурдах хэрэгтэй. "Gothia Cup" тэмцээнд хэсгээсээ шалгарсан ч хасагдах шатанд Германы багт хожигдож, цааш тоглох боломжгүй болсон. Гэхдээ 12 настай баг маань Гётеборг хотноо болсон “Gothia Cup”-аас өмнө бусад өөр хоёр хотод болсон тэмцээнд амжилттай тоглож, V-VIII байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн. Мөн 12 настай А.Дөлгөөн 15 тоглолтод хийхдээ 31 гоолийг хийсэн байгаа. Түүний амжилтыг Европын дасгалжуулагчид магтаж байсныг хэлэх хэрэгтэй байна.

Олон жил хүүхдүүд маань энэхүү амжилтын төлөө явсан болохоор бид сэтгэл хангалуун байна. Хүүхдүүд хөлбөмбөгт дуртайдаа л бэлтгэлдээ өглөөний 5-6 цагт ирдэг үе байсан. Өнөөдөр эргэн харахад бидний амжилт чамлахааргүй байна. Энэ хугацаанд дотооддоо олон тэмцээн уралдаанд орж, амжилтаа ахиулж байлаа. Тэр их зорилгын маань нэгээхэн хэсэг Шведийн тэмцээнээс харагдлаа.

Тус багийн дасгалжуулагч Ц.Отгонбаяр “Бид хөл бөмбөгийн спортоор дамжуулан хүүхдүүдээ зөв хүн болгон төлөвшүүлж байгаа маань хамгийн том үр дүн юм. Эдгээр хүүхдүүд маань 6 жилийн турш хамтдаа бэлтгэл хийсээр  баг хамт олон болж нэгдэж чадсан. Бидний нөр их хөдөлмөрийн үр дүн энэ тэмцээнээс тодорч байгаа юм.” хэмээлээ. Харин тамирчин хүүхдүүд маань тууштай бэлгэл хийснээр амжилтад хүрч чаддаг болохоо сайд Ц.Оюунгэрэлд танилцуулан санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 50 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 32 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК