Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлжийн барилгууд ашиглалтад орно

2014-8-05
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоогоод байна.  Эдгээр байршилд 13 488 нэгж талбарын 1325,8 га талбай хамрагдаж байгаа бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 690 72 хүн ам амьдарч байгаа юм. Одоогийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нийт 17 байршилд 686,1 га талбайд 29 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан бол  11 төсөл хэрэгжүүлэгч компаниуд 577 нэгж талбарын 26,6 га талбайг иргэдтэй зөвшилцөн чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд 2014 онд нийт 4000 орчим айлын орон сууцны барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.   Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар товч мэдээллэхэд,  Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны орчим, 51 га талбай бүхий  газарт  “Баганат өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна.

Нийт талбар дээр 59 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд 2014 оны 4 дүгээр улиралд 566 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах юм. Мөн 2015 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.  Мөн тус хорооны 42.8 га талбайд “Гангар Инвест” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна. Төсөл хэрэгжих талбар дээр 50 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд энэ онд 1000 айлын орон сууцны ажил эхлүүлсэн байна. 544 айлын орон сууцыг энэ ондоо багтааж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй.

  index   Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд байршилтай Орон сууцын 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийн талбайг А, Б, В, Г, Д, Ё, З  гэсэн блокд хуваасан.  Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны орчим, 7 га “А” хэсэгчилсэн талбайд “Бүрд констракшн” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд 89 айл өрхийг түрээсийн байранд оруулж, ажлын талбайд 110 айлын газрыг чөлөөлжээ.

Эхний ээлжнд ашиглалтанд оруулах 3 блок барилгын ажлыг энэ сард  эхлүүслэн байна.  2015 онд 3760 айлын орон сууц болон 960 хүүхдийн сургуулийг ашиглалтанд оруулах юм.
Баянзүрх дүүргийн 13, 14 хорооны орчим, 11.3 га “Б” хэсэгчилсэн талбайд “Моннис урбан девелопент” ХХК төсөл хэрэгжүүлэчээр шалгарсан.  Төслийн хүрээнд  106 айлын газрыг чөлөөлж,  түрээсийн байранд оруулжээ. 2014 онд 360 айлын орон сууцыг мөн 2015 онд 1260 айлын орон сууц болон 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.

Эхний ээлжийн 15 давхар барилгын суурийн бетон цутгалтын ажил эхэлжээ.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын 15,2 га хэсэгчилсэн талбай.

Тус байршил дээр “Гранд лайн“ ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна.
16 айлын газрыг чөлөөлөн газар шорооны ажил эхэлсэн боловч хөрс нь байгаль орчин болон хүний биед хортой байж болохуйц бодис илэрсний улмаас барилгын ажил тур хугацаанд зогсож, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газраас дээж аван шалгуулж байна. Төлөвлөгөөгөөр эхний ээлжинд 3 блокын 349 айлын орон сууц барих юм.
Харин Чингэлтэй дүүргийн хувьд 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар сургууль орчмын 15 га хэсэгчилсэн талбайд “Асар өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Эхний ээлжийн барилга барих 6 айлын газрыг худалдах, худалдан авах гэрээгээр чөлөөлсөн бөгөөд 2 блок тус бур 5давхар 48 айлын орон сууцын барилгын ажил эхлэж, 1 дүгээр блок суурийн цутгалт, 2 дугаар блок газар шорооны ажлыг  хийжээ. 2014 оны 4-р улиралд 40 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус байршилд “Буурал сутай” ХХК мөн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нийт 6 айлын газрыг чөлөөлөн 12 давхар карказан орон сууцын 1 блок барилгын ажил 2 давхар хүрсэн. 2014 онд 96 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцын 7 дугаар хорооллын байршилд  төсөл хэрэгжүүлэх талбайг И, З, Е, Ё1, К1, Л, Ш, Ё, Ү гэсэн хэсэгчилсэн хуваасан. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 7 дугаар хороолол, “И” хэсэгчилсэн талбайд “Асар өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 4 айлын газар чөлөөлж, эхний ээлжийн 16 давхар карказан барилгыг ашиглалтад оруулахаар ажлаа эхэлсэн. 2014 оны 04 дүгээр улиралд 165 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн орон сууцны 7-р хороолол 7,8,9,10,11,12 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх 210 га “Ё” хэсэгчилсэн талбайд “Бэрэн грүпп” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нэгж талбар дахь 60 айлын газрыг чөлөөлж  4 блок барилга тус бүр 2-оос 3 давхар хүртэл угсралтын ажил эхэлсэн.  2014 онд 2000 айлын 3 орон сууцны барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
 

Мөн 2015 онд цэцэрлэг сургуулийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар шав тавьж барилгын газар шорооны ажил эхэлжээ. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчмын 13 га талбайд “Цэлмэг Ази” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Төслийн талбайн 2 хэсэг газар дээр нийт 14 айлын газар чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайг хашаалан эхний ээлжинд 300 айлын орон сууц барихаар төлөвлөн сууриа ухаснаар барилгын ажил эхлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын талбайг Б1, Б2, В1, В2, Г, Г1 гэсэн хэсэгчилсэн талбайд  хуваасан.  Сонгино хайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд “Хера пропертийз” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.

Нийт 28 айлын газрыг чөлөөллж, ажлын талбайд 189 айлын 3 блок орон сууцны барилга барьж байгаа бөгөөд блок тус бүр 2 давхар хүртэл угсралтын ажил хийж байна.
Мөн цахилгаан болон дулаан дамжуулалтын 3 пүнкт барьж шугам сүлжээнд холбосон. 2014 онд 300 айлын орон сууц мөн  2015 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 50 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 32 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК