
Тэгээд энэ үнэмлэхийг хэнд гардуулах вэ гэж хөөрхөн юм болсон байна. Эцэст нь Алунгоо эхийн төрсөн сумын засаг даргад гардуулж “Алунгоо эх дээд тэнгэрээс харж байгаа. Монголын анхны дархан бэрийг төрүүлсэн Хөвсгөлчүүд азтай. Гоо үзэсгэлэнгийн эх нутаг” гэж маазрахаа ч мартаагүй байна. Харин зарим нэг “юм ойлгодог” хүмүүс ихэд ичиж нүүрээ хийх газаргүй болсоноо ч учирлав.
Мөн “Дархан бэр” ТББ-ынхан Алунгоо эхэд “Алдарт эх-I”, “Алдарт эх-II” одонгуудыг нөхөн олгуулах ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудлыг хөөцөлдөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаа ч хэлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Ийнхүү дархан бэрийг албан ёсоор тодруулдаг нэг газар гарч ирлээ. Мөн өнгөрсөн үеийнхэнд “Алдарт эх”-ийг нөхөн олгуулах гэсэн их ажил өрнөх бололтой. Цаашид “Дархан бэр” ТББ-ынхан Монголын дархан бэрүүдийг үнэмлэхжүүлэн албан ёсоор баталгаажуулах гэнэ. Гэхдээ энэ ажиллагаандаа мөнгө авна гэж олон нийт хардаж байна.
Сэтгэгдэл (24)