Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гал гарсан барилгын дээврийг засах хөрөнгийг шийдлээ

2014-7-18
0
ЖИРГЭХ

p18t52qs47vcr1r141o091qt0bbo1        Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр  болж хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байрны дээврийн  хөндийд гарсан гал түймрийн талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Н.Уламбаяр мэдээлэл өглөө.

 Гал гарсан тухай анхны дуудлага  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 08 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу  Аврах, гал унтраах 63 дугаар ангийн  бие бүрэлдэхүүн 15:09 цагт гарчээ. Тус ангиас гал гарсан барилга хүртэл 6,5 км зайтай  юм байна. Тухайн барилгад гарсан галын шаталтын хурд, салхины чиг, гал түймрийн тархалтын байдал зэргээс шалтгаалан авралтын ажиллагааг нэн даруй явуулах үүднээс нэмэлт хүч дуудан ажиллаж, нэмэгдэл хүч хэрэгслийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, МК интернешнл ХХК-ийн барилгын дээвэрт гарсан галыг унтрааж, задаргааны үйл ажиллагаа явуулж байсан Аврах гал унтраах 14, 26, 34 дугаар ангиуд,  Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 11, 29, 30, 65 дугаар Аврах гал унтраах ангиудын хүч хэрэгслийг гарган төвлөрүүлжээ.

Барилгын зүүн, баруун талд гал унтраах 3 хэсэг байгуулан гал унтраах шийдвэрлэх чиглэлийг барилгын зүүнээс баруун тийш чиглэлд тогтоож, талбайн эргэн тойрны хэмжээгээр унтраах арга хэмжээг авч ажилласны үр дүнд 1 цаг 36 минутын дараа буюу 16 цаг 44 минутанд гал түймрийн тархалтыг зогсоож, 19 цаг 40 минутанд  галыг бүрэн  унтраажээ. Гал байрны дээврийн хөндийн төв хэсгээс салхины чиглэлийн дагуу гал барилгын зүүн тийшээ дээврийн хөндийгээр нэлэнхүйдээ тархсан, дээврийн хөндий битүү хорт хий утаагаар дүүрсэн, дээвэрт байрлах агааржуулалтын цонхнуудаар утаа их хэмжээгээр гарсан байдалтай байсан байна. Гал барилгын дээврийн хөндийд гарсан тул оршин суугч айлууд руу ус орохоос сэргийлж аль болох усны зарцуулалт бага цацруулагч хушуугаар ус өгч унтраах тактикийг сонгосон ажиллажээ. Тухайн орон сууцны гадна талд шуурхай албаны автомашин орох гарах гарцуудыг хаасан,  тээврийн хэрэгсэл зорчих зам нарийн, гал унтраах том оврын автомашин орох  эргэх зэрэг  боломж хязгаарлагдмал байсан нь галыг унтраахад ихээхэн хүндрэл учирсан гэж хэллээ. Гал түймрийн улмаас тус байрнуудын дээврийн гол хэсгийн шувуу нурууны төмөр, модон хийц бүтээц цөмөрч унасан, гал унтраха үед аюулгүй ажилалгааг хангахын тулд цахилгааныг тасалсан байна. 7 сарын 15-нд  зүүн бүсийн цахилгаан түгээх төвөөс бригад гарч 44 дүгээр байрны цахилгааныг хэвийн ажиллагаатай болгосон бол барилгын дээврийн сэргээн босголтын ажлыг зохион байгуулах, барилгын дээврийг борооноос түр хамгаалах арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж ажиллажээ. 

Гал гарсан үед 40, 42, 44 дүгээр байруудын гадна зогсоолд болон зам дээх байрласан 21 автомашиныг холдуулж гал унтраах автомашин зорчих зам гарцыг чөлөөлөх арга хэмжээг иргэд болон цагдаагийн байгууллагын албан хаагчидтай хамтран зохион байгуулсан байна. Нийслэлийн Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Энхтайваны өргөн чөлөө Цэцэг төвийн замын гэрлэн дохионы уулзвараас Номин их дэлгүүрийн замын гэрлэн дохионы уулзвар хүртлэх автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн гал гарч буй орон сууцны барилгын гадна талыг хамгаалалтад авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.

Гал гарсан даруйд нийслэлийн удирдлагууд галын нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удаа дараа хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан гэдгийг хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга хэллээ.  Мөн хүний амь нас эрсдэх, эд хөрөнгийн хохирол учрах зэрэг  ноцтой нөхцөл байдал үүсгэхгүйгээр галыг бүрэн унтрааж чадсанд галын голомтод ажилласан албан хаагчдад талархаж байна гэлээ.  Мэргэжлийн байгууллагууд аюулгүй байдлыг ханган ажиллаж байхад мэдэмхийрч,  буруу ташаа мэдээлэл өгсөн, хангалтгүй ажилласан зэргээр олон нийтийг төөрөгдүүлсэн иргэд  ч цөөнгүй байсан. Мэргэжлийн байгууллагууд батлагдсан дүрэм, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад зарим иргэд ийм хариуцлагагүй үйлдлийг хийж байгаа нь үнэхээр харамсалтай гэж онцоллоо.

Одоогоор галын урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын мэдээлж байгаагаар тус барилга нь шинэчлэн засах шаардлагатай барилгуудын жагсаалтад оржээ.   Тус орон сууцууд нь  1959 онд ашиглалтад орсон  118 өрхтэй, нийт  418  хүн оршин суудаг.   Барилгын 1 дүгээр давхарт 28 аж ахуй нэгж байгууллага, иргэд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гал гарсан 40, 42, 44 дүгээр байрны цахилгааны угсралт, мөн галын шатлагад өртсөн дээврийн хийц бүтээцүүдийг цаашид ашиглаж болох эсэхэд мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж,   гал гарсан барилгын дээврийг засах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэхээр боллоо. Мөн орон сууцны хороолол дунд  гал унтраах машин орох гарах гарцыг хааж дур мэдэн хашаа, хайс барих асуудлыг цэгцлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгов. Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг мэргэжлийн байгууллагуудаар 1950, 1960-аад оны үед баригдсан шувуун оройтой дээвэр бүхий барилгуудын аюулгүй байдлын талаар Засаг даргын баталсан удирдамжаар үзлэг шалгалтын ажил зохион байгуулж, эдгээр барилгуудад мөрдөх аюулгүй ажиллагааны стандарыг боловсруулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • qqq (202.131.235.2)
    Ene huuchin barilgaa nuraaj shine barilaga barildaa deesheegee ondor dooroo grashtai. hotiin ongo uzemjind ch muuhai gej...
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 24 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 26 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 29 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 7 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 23 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 44 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 47 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 48 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 58 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 52 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 55 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 56 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 43 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 58 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 3 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 6 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 12 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК