Ганга мөрний усанд үйлдвэрлэлийн хог хаягдал, нас барсан хүмүүсийн чандрын үлдэгдэл хөвж харагддаг ажээ. Хиндү шашинаа үнэнч шүтдэг Энэтхэгчүүд Ганг мөрнийг ариун дагшин, цэвэр гэж итгэдэг. Гэвч шинжлэх ухаан үүнийг өөрөөр тайлбарлаж байна. Голын усанд өдөр бүр 300 сая литр ахуйн хог хаягдал урсаж буйг судлаачид тогтоожээ.
Ганга мөрний усанд чандраа хийсгэх нь нас барсан хүмүүст дараагийн төрлөө олоход тусалдаг хэмээн Хиндү шашинтнууд итгэдэг. Энэ голд жил бүр 32 мянган хүний чандрыг хийсгэж байгаа нь бохирдуулах хамгийн гол үзүүлэлт болж байна. Мөн орон гэргүй ядуу хүмүүсийн цогцос усанд хөвж явах тохиолдог гардаг. Эдгээр нь хүнд төрөл бүрийн халдварт өвчин тараах үндсэн шалтгаан болжээ.
Сэтгэгдэл (13)