Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам барилгын ажлын явцтай танилцлаа

2014-6-30
0
ЖИРГЭХ

10492444_303578433152454_867676534220685744_n        2014 онд хийж хэрэгжүүлж байгаа зам барилгын ажлын явцтай өнгөрсөн бямба гаригт танилцлаа.

Энэ удаа 12 объект дээр очиж хяналтын мэргэжилтэн, гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд болон инженер техникийн ажилтнуудтай ажлын талбай дээр уулзсан. Энэ онд гадаргуун ус зайлуулах шугам барих ажил 9 байршилд хэрэгжихээс 2 нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1, 5 дугаар хороодын нутаг дэвсгэрт "Грин маунт" ХХК борооны ус зайлуулах шугамын ажлыг 65 хувьтай хийж байна.

Энхтайваны гүүрийн баруун доод талд буюу Зам, тээврийн яамны зүүн талын зам дагуу хийж байгаа шугамын явцтай бид эхэлж танилцсан. Харин Олимпийн гудамж, Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах зайлуулах шугам барих гэрээт ажлыг "Улаанбаатар нэгтгэл" гүйцэтгэж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг өргөтгөн шинэчилж 4 замын уулзвар болгох ажлыг "Рингроуд" ХХК он дамжуулан гүйцэтгэж байна. Энэ уулзвар нь Хуримын ордны зүүн урд талын уулзвар юм. Өнгөрсөн онд 95 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн энэ ажил "Шангрила" барилгын ажлаас шалтгаалан удааширч, одоогийн байдлаар 98 хувьтай хийгдэж байна. Уулзварт шинээр гэрлэн дохио байрлуулах юм.
10447649_303577106485920_3130428554335163921_n
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Төв цэнгэлдэх орчимд буюу 120 мянгатын автобусны буудлын дэргэд явган хүнд зориулсан гүүрэн гарц барих ажлыг "Эм Би Эй Эс" ХХК, "Гиацинт" ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна. Гагнуурын ажил хийгдэж дууссан бөгөөд шилэн фасадны ажил эхлэхэд бэлэн болоод байна. Баяр наадмаас өмнө явган хүний хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зорчиход зориулсан цахилгаан шат мөн угсарна.
10492444_303578433152454_867676534220685744_n
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжнаас Вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэлх 0.13 км байгалийн чулуун хучилттай авто зам барих ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр "БЭЮС" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд 8 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгнө. Зорчих хэсгийн өргөн 5.5 м, нэг талдаа 1.5 м өргөнтэй явган хүний замтай. Газар чөлөөлөлтийг шийдвэрлэж гүйцсэн. 10х10х10 харьцаатай байгалийн чулуугаар хучилт хийж байна.
10447649_303577106485920_3130428554335163921_n
Баянгол дүүрэг, Шүүхийн гудамжнуудын 1 км авто замыг шинэчлэх ажлыг он дамжуулан гүйцэтгэж байгаа "Монгол сата интернэшнл" ХХК-ийн ажилтай танилцлаа. Энэ гудамжинд замын шинэчлэлтийн ажил дууссан. Борооны ус зайлуулах шугам барьж байгаа бөгөөд холболт хийж, явган хүний зам тавьснаар ажил дуусгавар болно. Нийт ажлын явц 95 хувьтай байна.
10492444_303578433152454_867676534220685744_n
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын Замын цагдаагийн тасаг, "Ган зам" зочид буудлын орчмын зам талбай доторх борооны ус зайлуулах шугамын ажлыг "Нэмэх сүлжээ" ХХК 70 хувьтай гүйцэтгэж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар сарын 01 хүртэл гүйцэтгэх гэрээтэй уг ажлын хүрээнд ус зайлуулах шугамыг лотки, далд шугам гэсэн 2 төрлийн хийцээр хийж байгаа юм.
10447649_303577106485920_3130428554335163921_n
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Замчдын гудамжнаас Вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэлх 0.12 км байгалийн чулуун хучилттай авто зам барих ажлыг 8 дугаар сарын 01 хүртэл хийж гүйцэтгэхээр "Хомын тал" ХХК ажиллаж байна. Ажлын явц 57 хувь. Зорчих хэсгийн өргөн 5.5 м бөгөөд нэг талдаа 1.5 м өргөн явган хүний замтай. Замын трасст орсон 13 гараж, цэцэрлэгийн хашаа, орон сууцны хашааг чөлөөлсөн. 67, 68-р байрны оршин суугчдын хүсэлтээр автомашины далд зогсоол ба дээр нь хүүхдийн тоглоомын иж бүрэн талбай барих ажил хийгдэж байгаа бөгөөд замын баруун талд баригдаж байгаа уг ажилтай уялдуулан замын ажил түр зогсоод байна.
10447649_303577106485920_3130428554335163921_n
Ажилчны гудамжинд Дунд голын доод гүүрийг шинэчлэх, хос гүүр болгох ажлыг "ЗМЗ" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Өнгөрсөн онд баруун талд нь шинэ гүүр барьж нээсэн. Энэ онд хуучин гүүрийг шинэчлэн засварлах ажил хийгдэж байна. 7 сарын 10-нд нээхээр гүүрийн хөдөлгөөнийг хаасан бөгөөд хугацаа шахаж ажилласнаар 6 дугаар сарын 23-нд нээсэн. Анх 1975 онд ашиглалтад орсон энэ гүүрийн тулгуур, зорчих хэсэгт бүрэн засвар хийлээ.
10370420_303578196485811_4581895177500015996_n
Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Тотал Инж" ХХК он дамжуулан гүйцэтгэж байна. Замын нийт уртад суурь хучилтын ажил хийж өнгөрсөн онд хөдөлгөөнийг нээсэн хэдий ч өнгө хучилтын ажил хийгдээгүй байгаа тул зам эвдэрч эхлэх эрсдэлд ороод байна. Тус замын хөрөнгө оруулалтыг УИХ-ын 2013 оны 30 дугаар тогтоолоор зогсоогоод байгаа юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр замын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
10492444_303578433152454_867676534220685744_n
Өлзийт хорооллоос Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн замтай холбох 9.06 км авто замыг концессийн гэрээгээр "Ди Ар Жи" ХХК шинэчилж эхлээд байна. Энэ оны 11 дүгээр сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй энэ замын зорчих хэсгийн өргөн 9 м, явган хүний замын өргөн 3 м, ус зайлуулах төмөрбетон хоолой 27 ш, хөвөөний өргөн 0.5 м байх юм. Замын нийт уртад газар шорооны ажил, төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлууд хийгдэж байна.
10370420_303578196485811_4581895177500015996_n
Хүй 7 худагт нийслэлийн Засаг даргын захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын 2.7 км авто зам, 1.5 га талбайд 500 автомашины зогсоол, үйлчилгээний төвүүдийг холбосон 3 м өргөнтэй 800 у/м явган хүний цементбетон зам барих, давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлыг "Тотал Инж" ХХК, "Хомын тал" ХХК гүйцэтгэж байна. 7 дугаар сарын 05-нд хүлээлгэж өгөх дээрх ажлуудын хувьд хучилтын ажил, явган хүний зам, хайрган замууд хийгдсэн. Нийтдээ 70 хувьтай хэрэгжиж байна.
10407907_303578396485791_1163587202046597735_n
Ийнхүү Нийслэлийн Авто замын газраас сүүлийн 2 долоо хоногийн бямба гаригуудад нийт объектуудаа тойрч танилцсан бөгөөд энэ удаагийн ажлын хэсэгт газрын дарга Д.Нанзаддорж, орлогч дарга Д.Баясгалан, Дотоод хяналт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Энхбаатар, Замын материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч Л.Мэндбаяр, Газар чөлөөлөлт, инженерийн байгууламжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батбилэг, Төлөвлөлт судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр, хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэл нар ажиллалаа хэмээн Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Delegitimization (103.26.193.2)
    SONSGOLONGIIN ZAM YVDAGGUI EE, NEG SALGALSAN PAJERO ZOGSOJ BH YUM,BAS NEG INDUU...UUR YMAR CH TEHNIK,HUN HUCH ALGA. IIM KOMPANID ZAM UGCHIHUUD HEZEE DUUSGANA GEJ HARJ BGAA BOL
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • баатар (202.131.238.2)
    ядуучууд амьдардаг Баянхошуу үлдээсэн байна
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 23 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 49 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 50 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 54 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 31 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 8 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 11 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 12 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 16 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 20 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 7 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 22 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 3 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 27 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 36 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК