
7.3 сая тонн нүүрс экспортлоод байна
Энэ оны тавдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 397.1 мян.тн, молибденийн үйлдвэрлэл 1.5 мян.тн байна. Алт 2.0 тн, нүүрс 10.0 сая тн, жонш 116.2 мян.тн, төмрийн хүдэр 1.8 сая тонныг тус тус олборложээ. Түүнчлэн, газрын тосны үйлдвэрлэл 2,736 мянган баррель байна.
2014 оны 5 сарын өссөн дүнгээр 7.3 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 433.8 мян.тн., молибдений баяжмал 1.6 мян. тн., нүүрс 7.3 сая тн., алт 2.5 тн., жонш 113.7 мян.тн., төмрийн хүдэр 1.9 сая тн., цайр 36.0 мян.тн., газрын тос 2,609.7 мян. баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 5 сарын экспортын өссөн дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 87.2 хувиар, нүүрс 15.3 хувиар, жонш 5.7 хувиар, газрын тос 45.9 хувиар тус тус өссөн байна.
Ашигт малтмалын газар нийт 17.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 17.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 15.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 777.6 сая төгрөг, бусад орлого 773.4 сая төгрөг байна. Газрын тосны газар нийт 82.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Газрын тосны орлого 81.9 тэрбум төгрөг, бусад орлого 549.3 сая төгрөг байна.
Шатахууны 36 хоногийн нөөцтэй байна
2014 оны 6 дугаар сарын 24-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 41, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 33, ТС-1 27 хоногийн нөөцтэй байна.
Улсын хэмжээнд нийт 2813 тусгай зөвшөөрөлтэй хүчинтэй
Улсын хэмжээнд 2014 оны 6 дугаар сарын 24-ны байдлаар нийт 2813 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1336 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1477 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)