Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд

2014-6-21
0
ЖИРГЭХ
Цагдаагийн “Сүлд” чуулга татан буугдаж, ажилчид нь халагдсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан ч үнэн худлыг нь тайлбарлаагүй байсаар өдийг хүрсэн.  Тэгвэл цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд “Сүлд” чуулгыг татан буулгаж, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв”-ийг байгуулсан байна.
 Snapshot_2014-06-14_200132-600x2511  Өнгөрөгч 2013 оны долоодугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хууль батлагдаж, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл шинэчлэл албан ёсоор эхлээд зургаан сарын хугацаанд цагдаагийн байгууллагад ямар өөрчлөлт оров.  Тэд шинэчлэлийн хүрээнд юу хийж гүйцэтгэв. Энэ мэт олон асуултын хариултыг ард иргэд алба хаагчдаас асуухыг хүсч багаа биз ээ.  Тэгвэл цагдаагийн байгууллагад шинэчлэл хийгдэж байгаа гэх зүйлээс өөр мэдээлэлгүй байгаа олон нийтэд цагдаагийн алба хаагчид анх удаа шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа зарим зүйлсээ танилцууллаа.

Уг уулзалтад ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтсийн дарга хурандаа О.Мөнхбат, Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цэнгэлбаяр, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын мэргэжил аргазүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар, Хууль, тогтоомж хэрэгжилт, дотоод ажлын хэлтэс, тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гантулга, Сургалт дадлагын төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяр, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү нар болон Санхүү хангамжийн газрын төлөөлөл оролцсон юм.

Цагдаагийн “Сүлд” чуулга татан буугдсан

Цагдаагийн “Сүлд” чуулга татан буугдаж, ажилчид нь халагдсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан ч үнэн худлыг нь тайлбарлаагүй байсаар өдийг хүрсэн.  Тэгвэл цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд “Сүлд” чуулгыг татан буулгаж, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв”-ийг байгуулсан байна.

Одоогийн байдлаар тус байгууллагын дүрмийг батлах зэрэг дотоод ажлыг ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс хийж буй гэнэ. Иргэн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа өргөжүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор энэхүү төвийг байгуулжээ. Тэгэхээр одооо "Сүлд" чуулга биш "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв" болсоныг иргэддээ дуулгах нь зүйтэй биз ээ.

"Сүлд" чуулгаас гарсан алба хаагч, уран бүтээлчдийг дахин сургалтанд хамруулжээ


“Сүлд” чуулгыг татан буулгахдаа ажилчдын саналыг асууж, эрхзүйн мэргэжил эзэмшсэн, цагдаагийн курст суусан цаашид цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй хүмүүсийг дүүргүүдийн цагдаагийн газарт хуваарилан ажиллуулсан байна. Мөн ажлаас гарах хүсэлтэй уран бүтээлчдийг чөлөөлж, Төрийн албаны хуулийн дагуу зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн зарим ажилчдыг өөрсдийнх нь хүсэлтээр зургаан сарын хугацаанд мэргэжил олгох сургалтад хамруулж буй аж. Харин одоо цагдаагийн байгуулагад “Сүлд” чуулгаас 10 орчим хөгжимчин үлдсэн гэнэ.

Дотоодын цэрэг цагдаа болсоноор цалин хөлс нь нэмэгдсэн

Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Дотоодын цэргийн ангиудыг татан буулгасан. Ингэснээр олон нийтийн дунд дотоодын аюулгүй байдал алдагдах нь гэсэн болгоомжлол үүссэн.
Цагдаагийн албаны тухай хуулинд цагдаагийн байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэсэн заалтыг оруулж өгсөнтэй холбоотойгоор цэргийн ангиудыг татан буулгажээ. Дотоодын цэргийн анги, хэлтэс татан буугдсанаар хүн хүч болон ажил үүргийн чиг, хуваарьт ямар ч өөрчлөлт ороогүй байна. Тиймээс үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм байхгүй гэдгийг албаны хүн онцолсон. Дотоодын цэргийн нийт 1179 алба хаагчийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын албан хаагчид болгосон аж.

Тэд ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн цагдаагийн мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдаж, цагдаагийн албан хаагч болсон ба цагдаагийн цол хэрэглэж, цагдаагийн албаны тухай хуулийн мөрдөж ажиллана. Ингэснээр тус албан хаагчдын цалин хөлс нэмэгдэж, эдийн засгийн баталгаа сайжирч байгааг онцолсон.

Төгсөгчид малынхаа зүс, нас шүдийг мэддэг болоод томилогддог болсон
Хууль сахиулахын их сургуулийг төгсөөд хөдөө орон нутагт ажиллахаар очиж байгаа хэсгийн төлөөлөгчид малын зүс, нас шүд мэдэхгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. Үүнтэй холбоотойгоор ажлын байранд очоод ажиллах дадлага туршлагыг оюутнуудад суулгах сургалтыг ЦЕГ-ын Сургалт дадлагын төвөөс явуулж байна.

Ингэхдээ тухайн төгсөгчийн томилогдож очих орон нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, гаралт ихтэй гэмт хэргийг илрүүлэхэд ямар зүйл шаардлагатайг илүү хэмжээгээр заадаг аж. Энэ жил ХСИС-ийг төгсөж буй 200 гаруй сонсогчдын уг сургалтад хамруулах юм байна.

Мөн цагдаагийн байгууллагад жолооч цагдаа гэх албан хаагч байдаг. Тэрбээр зөвхөн машины бүрэн бүтэн байдлыг хангаад, жолоодох л үүрэгтэй. Харин эрх зүйн ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх эрх байдаггүй. Тэгвэл жолооч цагдаагийн хийдэг ажил үүрэг, чадварыг цагдаагийн албан хаагчид давхар эзэмшүүлдэг болох юм байна. Түүнчлэн цагдаагийн албан хаагчийн нэр хүндийг өсгөх, имиж бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах гэнэ.

Цагдаагийн алба хаагчдын агсамж, өвлийн гутал зэргийг дотооддоо үйлдвэрлэж байна

Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд цагдаагийн албан хаагчдын хувцсыг шинэчилсэн нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. Зарим иргэн цагдаа нарыг одоо өмсөж үүргээ гүйцэтгэж буй хувцсаар жигдрэн бүх үйл ажиллагаанд оролцоно гэсэн ойлголттой байгаа. Тэгвэл энэ нь зөвхөн цагдаагийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх үедээ өмсөх хувцас юм.

Харин Ерөнхийлөгчийн зарлигаар загвар нь батлагдсан цагдаагийн алба хаагчдын  өдөр тутмын, ёслол амралтын хувцасны гэрээ хийгдээд үйлдвэрлэгдэж байгаа юм байна. ЦЕГ-аас 3-5 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын бүх алба хаагчдыг хувцсыг жигдрүүлэхээр төлөвлөжээ. Цагдаагийн алба хаагчдын агсамж, өвлийн гутал, савхин дээл зэргийг эх орондоо үйлдвэрлүүлж байгаа гэнэ.

СХД, БЗД цагдаагийн гурван хэсэгтэй болж байна

Шинэчлэлийн хүрээнд судалгааны үндсэн дээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт цагдаагийн хэсгүүдийг шинэчлэн байгуулсан. Олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэг гурав, бусад нь тус бүр хоёр цагдаагийн хэсэгтэй болсон. Тэгвэл хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүрэгт дахин нэг цагдаагийн хэсэг байгуулахад бэлэн болжээ.

Байрны асуудал шийдэгдвэл БЗД Цагдаагийн III хэлтэстэй болох нь. Энэ онд таван дүүрэгт стандартад нийцсэн шинэ байр ашиглалтад орсон.

Суманд ажилласан цагдаад 15 сая төгрөг олгож байна

Зөвхөн сумын төвд таван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгохоор болсон. Энэ онд уг урамшууллыг 270 албан хаагч авахаар байгаа ба олгогдоод эхэлсэн байна. Тэд 30 сарын цалингийн дундаж буюу 13-15 сая төгрөгийн урамшуулал авах юм.

Энэ нь цагдаагийн албан хаагчдад санхүүгийн томоохон хөшүүрэг болж байгаа төдийгүй тэдний хөдөөнөөс хот руу шилжин ажиллах хөдөлгөөнийг багасгана гэж үзэж буй аж. Түүнчлэн суманд ажиллаж буй зарим хэсгийн төлөөлөгчид нийслэлд ирж ажиллах санал тавьсан ч үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Саатуулагдсан болгонд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхгүй


Эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ гэж яригдаж байсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэгдэх юм байна. Гэхдээ эрүүлжүүлэх байрыг бүхэлд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар болгохгүй. Архидан согтуурсан ч нийгэм, олон нийтэд хохирол учруулаагүй, “ухаангүй” согтуу иргэдэд хордлого тайлах үйлчилгээ хийх гэнэ.

Түр саатуулах байранд ирж буй хүмүүсийн 10 хувь нь ийм үйлчилгээ авахаар байдаг аж. Харин 90 орчим хувь нь архидан согтуурсны улмаас бусдад хохирол учруулсан, зөрчил гаргасан этгээд байдаг юм байна. Тэдгээрийг түр саатуулах байранд саатуулдаг нь хэвээр байна гэж албаны хүн тайлбарласан.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.23.51.11)
    bolj bna
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    10 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    13 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК