Нийслэлийн цагдаагийн газрын дэмжлэг үзүүлэх газар энэ сарын 19-ний өдөр алба хаагчдынхаа албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгийн түвшинг тестээр шалгалт авч дүгнэж, дүнг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Архивийн төв газрын сургалтын мэргэжилтэн Б.Баттунгалага “Албан бичиг хэргийн стандарт”-аар 2 цагийн сургалт орлоо. Тус сургалтад нийт 52 алба хаагч хамрагдсан байна.
Тус газар улирал бүр Архив, бичиг хэргийн стандартийн чиглэлээр сургалтыг тогтмол явуулж ирсэнээс нэгдүгээр улиралд харъяа газар хэлтэс, тасаг төвийн нийт 20 нэгжийн 38 бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээч нар Нийслэлийн архивийн газартай хамтран сургалт зохион байгуулсан.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дэмжлэг үзүүлэх газрын Сургалт дадлагын төвийн сургалтын хуваарийн дагуу тус төвд нийт 28 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг “Алба хаагчдын албан бичиг хэргийн хэл зүй, найруулга” сэдэвт сургалтад хамруулаад байна.