Гандангийн баруун хаалганаас баруун тийш явах зам, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуурх зам, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбох зам буюу 11-р хорооллын урдуур АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам хүртэлх авто замуудыг барьж нээгээд байна. Нийслэлд энэ онд есөн байршилд байгалийн чулуугаар авто зам барихаар төлөвлөжээ.
Байгалийн чулуун хучилттай авто зам нь чанарын хувьд эдэлгээ удаантай, хороолол доторх замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, борооны усыг шингээж нэвчүүлэх, шугам сүлжээний шинэчлэлийг зам эвдэхгүйгээр хийх ач холбогдолтой. Мөн хүйтэн сэрүүн улиралд ч барих боломжтой юм.

Сэтгэгдэл (1)