Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 14 дүгээр байрны 2 дугаар орц хогийн сувагт хог шатаж байна дуудлагаар Аврах гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65 дугаар гудамжинд байшин шатаж байна дуудлагын дагуу Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд эд зүйлс шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 1 дүгээр байрны 2 дугаар орц хогийн сувагт хог шатаж байна дуудлагаар Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж унтраасан аж.
