Дэлхий дээрх хамгийн сонирхолтой, өндөр цалинтай ажлуудыг танилцууъя. Таны мэдэхгүй ажлын байрнууд цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хамилтоны
арал дээр амрангаа усанд сэлэх боломжтой энэхүү ажлын байранд тэнцэхээр
дэлхийн өнцөг булан бүрээс 35 мянган хүн анкет явуулжээ. Шалгаруулалтад
34 настай Бен Саудхолл тэнцсэн юм. Тэрээр Австралийн халуун бүсийн уг
арлыг арчилж, хамгаалсаныхаа төлөө зургаан сард 111 мянган долларын
цалин авдаг. Ийм ажил хийдэг хүн усанд сайн сэлэх ёстой.

Бирмингем
хотын их сургуулийн оюутан Роисин Мадиган мөрөөдлийн гэмээр энэ ажлыг
эрхэлдэг. Тэрээр ажлын байран дээрээ унтаж, хэвтэнгээ тансаг ор эсэхийг
нь шалгадаг. Роисин Мадиган өглөөний 10 цагаас оройн 06 цаг хүртэл ажил
дээрээ унтсаныхаа төлөө сард 1,600 долларын хөлс авдаг байна.

Томми
Линч рашаан сувиллын ус шалгагчаар ажиллаж, нэг жилд 43 мянган км газар
аялдаг. Тэрээр усны чанар, аюулгүй байдлыг хянаж, Мажорка, Египет, Грек
Турк, Кипр, Мексик зэрэг орнуудаар аялжээ.

4. Мэргэжлийн биеэ үнэлэгчийг шалгагч
Чилийн
Сантиего хотын загвар өмсөгч, DJ Жэйми Раскони манай дэлхийн хамгийн
хачирхалтай ажил эрхэлдэг хүн юм. Тэрээр охидтой ярилцаж, ташаа нь
эвсэлтэй хөдөлж, гийнах дуу нь аятайхан сонсогдож байгаа эсэхийг
шалгадаг. Энэ ажлыг сард ганцхан удаа хийснийхээ төлөө их мөнгө авдаг
бөгөөд 70 орчим охид шалгаруулалтад оролцдог байна.

Калифорни
мужийн баруун эрэгт 450 гаруй дарс амтлагч бий. Тэд дарсны амтыг
шинжингээ сард 10 мянган долларын цалин авдаг. Энэ ажлын байрны
ярилцлагад тэнцэх тийм ч хэцүү биш. Интернэт хаягаар нь нэвтэрч ороод
яагаад энэ мэргэжлийг сонгох болсоноо тайлбарласан бичлэг оруулаад, юу
болохыг хүлээх л үлдлээ.

12
настай Харри Уилшер хүү чихрийн үйлдвэрийн дээж бүтээгдэхүүнийг
амталдаг. “Derby” компанийн ажилтан Харри чихрийн амт, чанарыг
тохируулахад чухал үүрэгтэй. Энэ нь чихрэнд нугасгүй хүмүүсийн хувьд
хамгийн жаргалтай ажил юм.

Австраличууд
18-аас дээш насны хүмүүсийг ийм ажлын байранд шалгаруулж авдаг. Энэ
ажлын байранд тэнцсэн азтай 200 хүн бэлгэвч хэрэглэж үзсэнийхээ төлөө
1000 долларын урамшуулал авдаг байна.

Хэрэв
та энэхүү видео тоглоомыг тоглодог бол боломж байна. Үйлдвэрлэгч
компани Англиас өөр хэлээр ярьдаг хүмүүсийг туршилтад хамруулахыг хүсдэг
ажээ.