Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн Ж.Наранмандах Сүхбаатар дүүргийн 4-р дэлгүүрийн орчим машинаа түр байрлуулаад явахдаа цонхоо нээлттэй орхиж явсан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхбат, Ч.Эрдэнэбулган нар үүрэг гүйцэтгэж байхдаа цонхыг нь таглан скочдоод ойр ойрчмын хүмүүст захиад явсан байна. Үүний үр дүнд их хэмжээний мөнгө төгрөг, зарим эд зүйлсээ хулгайчийн гарт алдахаас урьдчилан сэргийлж, үүргээ амжилттай биелүүлсэн алба хаагч нарт баярласнаа илэрхийлэн Засгийн газрын 1111 төвд хандсаныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тус хэлтсийн дарга цагдаагийн хурандаа А.Батбаярт дамжуулан, алба хаагчидад гардуулж өгсөн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)