Аав ээжийнхээ гараас хөтлөн, аз жаргалын мишээл тодруулан алхах бяцхан үрсийн маань баярын өдөр болоход хэдхэн хоног үлджээ. Энэ ертөнцийн гэрэл, гэгээ амьдралын тань утга учир болсон бяцхан үрсийнхээ баярыг хэрхэн тэмдэглэх санаагаа олсон уу?
Жил бүрийн энэ өдөр хаа сайгүй хөл хөдөлгөөн ихтэй, энд тэнд дугаарлан зогссоор хамаг цагаа үрэх тохиолдол бишгүй байдаг. Тэгвэл заавал гадуур баярлах шаардлагагүйгээр хамаатан аль эсвэл найзуудынхаа гэр бүлтэй хамтран бяцхан парти зохиоцгооё!
Бэлтгэх зүйлс:
- Шаар: /“Party shop” дэлгүүрт хооронд нь холбодог, хөөрдөг, цэцгэн, зүрхэн хэлбэртэй гэх мэт янз бүрийн шаар 200-7500 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг юм билээ. Тэндээс сонголтоо хийж гэрээ чимэглэх зүйлсээ сонгож болох юм. Эсвэл өөр газраас ширхгээр нь бөмбөлөг авсан ч болно./
- Урилга бэлдэхэд хэрэгтэй өнгийн цааснууд
- Бэлэгнүүдээ урьдчилж сонгох
- Бяцхан хүүхдийнхээ “уран бүтээл”-үүдийг түр зээлдэх
- Баярын ширээний хоол бэлтгэх
- Хүнсний бүтээгдэхүүн цуглуулах
- Медаль авах
Алхам 1: Үдэшлэгтээ хамаатан эсвэл найзуудыгаа гэр бүлтэй нь хамт уриарай. Тэдэнд зориулж урилга бэлд. Дараа нь хүүхдийнхээ гараар урилгын үгээ бичүүлээрэй. Аль алинд нь сонирхолтой, сайхан санагдах болно. Хүүхдийн баярын цогц арга хэмжээ зохиох гэж байгаагаа дурьдаарай.
Алхам 2: Урилгаа өгөхдөө эх үрсийн баяр гэдэг утгаар аав бүрийг өөрийнхөө гарын хоолыг хүүхдүүд болон бүсгүйчүүдэд зориулан бэлдэж ирэхийг хүсээрэй. Тэгээд хамгийн амттай болсон хоолыг шалгаруулж, “шилдэг аав”-аар тодруулж алтан медалиар шагнана гэдгийг хэлэхээ мартуузай. Хэрвээ зочин бүр нэг зууштай ирэх юм бол, танд ч бас их хоол бэлдэх хэрэг гарахгүй.
Алхам 3: Бэлэг авах. Хүүхдийн баярыг бэлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ уламжлал болсон ууттай бэлэг авахаа түр азнаарай. Уут дүүрэн чихэр, амттан авч өгөөд дараа нь хүүхдийнхээ шүд өвдсөн хойно харамсах хэрэг гарна. Үүний оронд сонирхлынх нь дагуу хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх бэлэг сонгоорой. Оньсон тоглоом, ном, эвлүүлдэг тоглоом, даралтат хөгжим гэх мэтээс сонголтоо хийгээрэй. Үдэшлэгт зочилсон хүүхдүүд авсан бэлгээ удаан хэрэглэх болно.
Алхам 4: Одоо харин партиндаа бэлдэж эхлэе. Дээр дурдсан шаарнууд үдэшлэгт зориулагдсан учраас төрөл бүрээр чимэглэл хийх боломжтой. Хооронд нь холбох зориулалттай, хоёр талдаа зангилаатай шаарнууд хүртэл байдаг. Тэднийг зангидсан хэсгээр нь мушгиж холбоод хаалгандаа арк үүсгэх, аль эсвэл өрөөнийхөө дөрвөн буланд хөөрдөг шаарыг гурав гурваар нь холбоод газарт тогтоож дээш хөөргөх гэх мэтээр хялбархан хэрнээ аятайхан чимэглэл хийх боломжтой. Багачуудад зориулсан үдэшлэг учраас тэдэнд таалагдах орчныг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ.
Алхам 5: Хүүхдийнхээ хийсэн бүтээлээр үдэшлэг хийх өрөөнийхөө ханыг чимэглээрэй. Зурсан зураг, хийсэн наамал, баримлын шавраар хийсэн зүйл гээд юу ч байж болно. Томчууд бид хүүхэддээ урам зориг өгч, тэднийг дэмжих явдлыг хааяа орхигдуулаад байдаг. Тэдний хувьд өөрийнхөө гараар хийсэн зүйл нь жинхэнэ урлагийн бүтээл мэт санагддаг. Гэвч ээж, аавдаа үзүүлэх үед тээршаасан хандлагыг мэдрээд урам зориг нь хугардаг байна. Иймд хүүхдийнхээ авъяасаар бахархдаг гэдгээ харуулж, үдэшлэгээрээ дамжуулан хүүхдийнхээ авъяасыг бусад аав ээжүүдэд бяцхан гайхуулаад авж яагаад болохгүй гэж?
Алхам 6: Баярын өдөр боллоо! Үдэшлэгт ирсэн зочдыг эхлээд баярын ширээнээ суулгаж хооллуул. Аавуудын бэлдсэн хоолыг ширээн дээрээ тэр дор нь өрж тавихаа мартав аа. Тэгээд хүүхдүүдээсээ хэний аав хамгийн сайн тогооч болохыг асууж, “шилдэг аав”-ыг шалгаруулан өнөөх медалиараа шагна. Медаль авч амжаагүй бол өөр юм ч байсан болно. Хоолны дараа хүүхдүүдийн дунд тэмцээн зохиож аваргуудыг шалгаруул. Дууны, бүжгийн, шүлгийн, шатрын, даамны аварга гэх мэтээр шалгаруулж аварга тус бүрт шагнал өгөөрэй. Тэдэнд яг л ямар нэг хөгжилтэй арга хэмжээнд ирсэн юм шиг сэтгэгдэл төрөх ёстойг бүү сана, бүү уйдуул. Гэр бүлүүдийн дунд ч тэмцээн зохиосон болно.
Бид ажил гэж гүйсээр байгаад хүүхэддээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Жилдээ ганц тохиох энэ өдөр хүүхэддээ цаг гаргаарай. Бяцхан үрсийгээ баярлуулах гэдэг ууттай бэлэг авч өгөөд л болохын нэр биш. Тэд ч бас аав ээжтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөж гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг мэдрэхийг хүсдэг. Гэр бүлийн хайрыг мэдэрч өссөн хүүхэд эргээд ээж аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй сайн хүн болох учиртай. Та хүүхдийнхээ үдэшлэгт сэтгэл гаргаж бэлдээрэй. Таньд эх үрсийн баярын мэнд хүргье.

Эх сурвалж: Goolingoo.mn