Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдүүд өмнө нь хэзээ ч ийм идэвхтэй байгаагүй

2014-5-29
0
ЖИРГЭХ
Боловсролын салбарт хийгдэж байгаа бага боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн бага ангийн багш С.Жаргалсайхантай ярилцлаа.
3d725d4f81c72aa6bigБоловсролын салбарт хийгдэж байгаа бага боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн бага ангийн багш С.Жаргалсайхантай ярилцлаа.

- Сайн байна уу? Таны ажил өндөр үү?

- Сайн, сайн байна уу? Ажил сайн. Хичээл дуусаад ангийнхаа зарим хүүхдэд давтлага өгөөд л сууж байна.

-Муу сурдаг хүүхдүүддээ юу?

- Үгүй ээ. Манай ангид муу сурдаг хүүхэд гэж байхгүй. Ер нь одоо цагт муу сурлагатан гэдэг үг, дүгнэлтээс татгалзаад байгаа шүү дээ. Хүүхдийг нэг л удаа тэгээд тодорхойлчихвол хүүхэд түүнтэйгээ эвлэрээд, урам зориггүй болдог. Аливааг удаан сурдаг гэсэн ойлголт байхаас муу сурдаг гэсэн ойлголт байхгүй. Хүүхэд бүхэн чадна. Тэдэнд боломж л олгох хэрэгтэй. Тэдний хүсэл, сонирхлыг харгалзаж, тэдэнд тусалж дэмжих нь зүйтэй.

- Нээрэн тийм байх шүү. Таныг давтлага өгч байна гэхээр чинь л...Биднийг бага байхад сурлага муутай хүүхдүүдэд л давтлага өгдөг шүү дээ.

- Ер нь бол мэдээж ахиулах шаардлагатай хүүхдэд л давтлага өгнө. Та, бидний бага байх үеэс ялгаатай нь одоо хүүхдүүд өөрсдөө суръя, мэдье, урагш ахья гээд санаачлагаараа давтдаг болсон. Багш бол зүгээр л сурахад нь тусалж байна. Ангийн маань дөрвөн хүүхэд өөрсдийн хүсэлтээр тооны хичээлээ хийж байна. Тоондоо сайн нэг хүүхэд нь энэ дөрөвтөө тусалж байна.

- Хэддүгээр анги вэ?

- 4е анги.

- Хэдэн хүүхэдтэй вэ?

- 31 хүүхэдтэй.

- Боловсролын яамнаас салбарынхаа чанарыг нь шинэчлэх бодлого баримталж байгаа. Түүний хамгийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Ангийнхаа 31 хүүхдийг жигд хөгжүүлж чадаж байна уу? Ер нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой юм уу?

- Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа. Нийслэлийн 40 лаборатори сургуульд туршиж байгаагийн нэг нь манай сургууль. Хүүхэд бүрийн авьяас, сонирхол дээр нь тулгуурлаж хичээл, сургалтаа олон янзаар явуулж үзэж, туршлаа. Маш сайн үр дүнд хүрч байна. Үүнээс харахад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж итгэлтэйгээр дүгнэж байна.

- Жишээ нь яаж өөрчлөгдөв? Та ямар аргаар ангийнхаа 31 хүүхдийг хөгжүүлж байна вэ?

- Би сүүлийн хоёр жил зураг урлалын аргаар хүүхэд бүрийг хөгжүүлж байна. зураг, наамал, хайчилбар гээд хүүхдүүдээр бүтээл хийлгэж байна. Хүүхдүүд маань ч их дуртай байгаа. Манай ангид одоо хайчилбар хийдэггүй хүүхэд гэж байхгүй.

- Хайчилбар хийх нь хүүхэд бүрийн сонирхол мөн гэж үү? Зарим нэг нь түвэгшээхгүй байна уу?


- Зарим нь ч эхэндээ хойрго л байсан. Учир нь дургүйдээ биш. Чадах болов уу гэсэн эргэлзээнд байсан. Ер нь хүүхэд бүрийг хөгжүүлье л гэж бодож байвал эхлээд хүүхэд нэг бүрээ зөв тодорхойлох хэрэгтэй. Юу сонирхдог, ямар авьяастайг нь мэдэж авна гэсэн үг. Мэдэгдэхгүй байвал илрүүлнэ гэсэн үг шүү дээ. Хайчилбар хийх гээд чадахгүй дээ гэсэн эргэлзээ, айдастай байсан хүүхдүүдэд урам зориг өгч, заагаад өгөхөөр чадсаныхаа дараа маш их аз жаргалтай болдог. Ахин дахин л хийгээд байдаг.

- Хүүхдээр наамал, хайчилбар хийх нь ямар ач холбогдолтой юм бэ?


- Бага насны хүүхдээр ийм зүйл хийлгэж, сонирхлыг нь татах маш чухал. Хүүхэд сууж, төвлөрч сурдаг. Оюун сэтгэлгээ нь тэлнэ. Гарын эв дүйтэй болно. Аливааг хийж чадах юм байна гэсэн итгэл төрнө. Энэ бүгд маш чухал шүү дээ.

- Бусад хичээлүүдээ хэрхэн заадаг вэ?

- Мөн л наамал, хайчилбараа ашиглана. Хүүхдэд өөрийнх нь сонирхож хийдэг зүйлээр нь дамжуулж заавал амархан ойлгож, тогтоодог. Тоо, Монгол хэлний хичээл, ёс суртахууны хичээлдээ технологийн хичээл дээр хийсэн хэрэглэгдэхүүнээ ашиглана. Өөрийнх нь хийсэн зүйлийг ашиглаад заахаар хүүхэд маш дуртай байдаг. Хичээлдээ дуртай, сонирхолтой байна гэдэг бол тухайн хүүхэд хөгжинө өө л гэсэн үг шүү дээ. Ямар ч хичээлийг аль болох хүүхдэд ойр байдлаар заадаг болсон. Мэддэг,хийдэг зүйлээр нь жишээ татаж тоо бодуулах. Хийсэн зүйлийг нь ашиглаад үг өгүүлбэр, жижиг өгүүлэл зохиолгох гэх мэт.

- Та хэдэн жил багшилж байна вэ?


- Би боловсролын байгууллагад 25 жил ажиллаж байна.

- Өмнө нь хичээлээ ийм маягаар явуулж, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байгаагүй гэж үү?


- Өмнө нь яамнаас заасан хуваарийн дагуу, заах ёстой хичээлээ орох ёстой цагтаа ороод л шалгах цагтаа шалгадаг байсан шүү дээ. Яамныхаа даалгавраар л явна. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд л багш нар өөр өөрсдийн аргаар аль болох хичээлээ сонирхолтой явуулахыг хичээж байна. Хуучин шигээ яамнаас энэ цагт ийм хичээл ор гэхээ больчихсон. Багш нар өөрсдөө мэддэг эрх мэдэлтэй болсон. Гол нь тэр жил сургах ёстойгоо л сургасан байх ёстой. Харин яаж вэ гэдэг нь багшийн л хэрэг. Үүний үр дүнд л ингэж өөрчлөгдөж байна.

- Өөрчлөлт хийхэд хүүхдийн сурлагад ямар ялгаа гарч байна?


- Тэс өөр байна. Хүүхдүүд өмнө нь хэзээ ч ийм өөртөө итгэлтэй байдлаар хичээлд оролцдог байгаагүй. Хичээлдээ их дуртай, идэвхтэй, их өрсөлдөөнтэй болсон. Нэг нэгнээсээ хоцрох тун дургүй шүү. Ямар сайндаа л ойлгохгүй байгаагаа хичээлийн дараа ингэж үлдэж мэдчихээд явж байхав дээ. Бас би ангидаа хөтөч хүүхдүүдээр хичээлээ явуулдаг. Зарим хүүхдүүд багшаас эмээгээд гүйцэд асууж чаддаггүй. Харин хөтөч хүүхэд заагаад өгөхөөр нөгөө хүүхдээсээ санаа зовох зүйлгүй асуудаг. Амархан ойлголцдог. Амархан сурдаг.

- Тэгэхээр ангийн тань 31 хүүхэд сурлагын хувьд бүгд ижил амжилттай яваа байх нь ээ?


- Тийм.

- Бага ангийн хүүхдийг үгэн үнэлгээгээр үнэлдэг болж байгаа гэсэн. Үнэн үү? Хэр оновчтой үнэлгээ юм бэ дээ?


- Маш зөв. Хамгийн гол нь тэр их сониуч, мэдэх гэсэн сурах гэсэн хүүхдийн хүслийг өдөөж өгч байгаа том алхам гэж бодож байгаа. Хуучин 100 үгтэй цээж бичиг бичүүлээд 51 үг алдвал шууд л “F” буюу муу дүн тавиад түрүүн чиний хэлдгээр муу сурлагатан болгочихдог байсан. Гэтэл тухайн хүүхэд маань 59-ийг нь зөв бичиж чадсан байна шүү дээ. Энэ бол маш сайн биш ч хангалттай үзүүлэлт. Тиймээс хангалттай гэж үнэлж байна. Тэгээд миний хүү одоо дахиад тэдийг зөв биччихэд л сайн гэж магтуулна шүү дээ гэхээр л хүүхэд урам зоригтой, өөртөө итгэлтэйгээр урагш тэмүүлдэг байхгүй юу. Зарим ээж аавууд манай хүүхэд яг хэд сураад байгаа юм бэ гэж асуудаг. Арга ч үгүй. Маш олон жил тас хийсэн дүн тавиад л сурлагыг нь тэр чигт нь тогтоочихдог байсан. Одоо бол аль болох дээш ахиулахын төлөө хичээллэж, дүгнэдэг болсон. Аль болох л ээж аавтай нь ойр ажиллах шаардлагатай болсон. Ирэх жил үндэсний хэмжээнд ингээд дүгнээд ирэхээр эцэг эхчүүд хүүхдэд нь маш их хэрэгтэйг ойлгоод дасчих байх аа.

- Баярлалаа, танд амжилт хүсье

- Баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 31 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 9 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 46 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 49 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 50 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    10 цаг 54 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 57 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 45 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 0 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 5 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 8 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 14 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК