Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөрчил гаргадаг хүн бүрт зориулав

2014-5-27
0
ЖИРГЭХ

    huuli-holbooНийгэмд хүн бүр их, бага хэмжээгээр зөрчил гаргадаг. Машин унаж явахдаа дүрэм зөрчиж улаан гэрэлээр гардаг. Эсвэл эгнээ байр буруу эзэлдэг, татвар, төлбөрөө хугацаанд нь төлдөггүй. Хэн, нэгэнтэй маргалдахдаа хөнгөхөн гэмтэл учруулдаг гэх мэтээр зөрчил гаргадаггүй хүн ховор. Харин зөрчил бүрийг гэмт хэрэг гэж үзэх хандлага Монголд бий. Тухайлбал, хамт архидаж яваад хоорондоо гар зөрүүлээд өнгөрөх төдийд хэн нэгэн нь шоронгийн хаалга татсан түүх олон байдаг.

Тэгэхээр энэ бүх тохиолдолд зөрчил, гэмт хэргийг ялгаж өгөх шаардлага урган гарч байгаа юм. Чухам нийгмийн энэ эрэлт шаардлагад нийцүүлж Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна.

Хэрвээ уг хуулиуд батлагдвал аль нь гэмт хэрэг, аль нь зөрчил болохыг ялгаж өгөх юм. Шуудхан хэлэхэд манай хууль хяналтын байгууллагууд хүнийг шууд барьж хорьдог “галзуу” ганц аргатай. Тэр нь эргээд хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүл, ажил төрөлд нь маш их хохирол учруулдаг.

Тэгвэл ЗХУ-аас уламжилж авсан эрүүгийн чиглэлийн энэ харгис аргыг үндсээр нь өөрчилж, орчин үеийн чиг хандлагад нийцүүлсэн хууль гаргах нь нийгэмд хамгийн эрэлттэй болоод байгаа юм.

Өнөөдөр гарч буй хэргүүдийн 30 мянган нь гэмт хэрэг гэж бүртгэгддэг бол 300 мянга нь зөрчил гэж явдаг аж. Тэгэхээр Зөрчлийн тухай хууль батлагдвал зөрчил бүрийг нарийн ялгаж, салгаж өгнө гэсэн үг.  Нөгөөтэйгүүр уг хуулийн утга агуулга нь хүнийг нийгэмшүүлэхэд илүү оршиж байгаа аж. Жишээ нь, танхайрсан,  хүн зодсон хүнээр өөрөөр нь ёс суртахууны лекц уншуулах ч юм уу. Энэ бол хүнийг засч, залруулах бас л нэг арга хэлбэр. Бас хүнийг юу, юуны түрүүд хорьдог байдлыг халж заавал шүүхээр гэмт буруутай нь нотлогдсон тохиолдолд  хорьдог болох аж. Хэрвээ энэ жишгээр явбал гэм буруутай нь тогтоогдоогүй мөртлөө хорих ангид амь насаа алддаг байдал арилах юм.

Өнөөдөр мөрдөгдөж буй хуулиар  бол хуурамч диплом үйлдсэн хүнийг  Боловсролын тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгодог. Харин эрүүгийн хуульд хуурамч бичиг баримт үйлдвэл гурван жилийн хорих ялтай байдаг. Ийм тохиолдолд мөрдөн байцаагч нэг бол гурван жил хорино эсвэл 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн хоёр эрх зүйн акттай сууж байгаа. Тэгэхээр байцаагч албан тушаалаа урвуулан ашиглахаас өөр аргагүй. Харин одооноос эхлэн хоёрдмол утгатай хуулийн заалтуудыг Гэмт хэргийн тухай болон зөрчлийн тухай хуулиар нэг мөр болгох аж.

Мөн нэг хэргээр хүнийг хоёр удаа ялладаг байдлыг зогсооно гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлж байна. Санаж байвал давтан хэрэгтэн гээд гар утас хулгайлсан хүнд 10 жилийн хорих ял өгдөг байсан шүү дээ. Хүнийг хэрэг  хийлээ гээд өмнө нь хийсэн хэргийг нь нэмж овоолж шийтгэх нь манай л ёс байх.  Тиймээс энэ байдлыг арилгахын тулд хэрэг хийгээд шийтгүүлж байсан хүнд сүүлд хийсэн хэргээр нь шийтгэл ноогдуулахаар дээрх хуулиудад тусгажээ. Манай эрүүгийн хуульд ойлгомжгүй, ээдрээтэй зүйлүүд их бий. Тухайлбал тухайн хүнийг өөрөө мэдүүлэг өгч хэргээ хүлээсэн гээд л юу юугүй яллаж орхидог.  Харин Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хууль батлагдсанаар өөрөө мэдүүлэг өгсөн байсан ч хэргийг нь заавал нотолж байж шийтгэдэг болох аж.
Ингэхээр хүнийг эрүүдэн шүүж, хилс хэрэгт гүтгэдэг байдал ч цөөрнө гэсэн үг юм.

Мөн энэ хууль батлагдсанаар ял эдэлж буй хүмүүсийн бараг 30 орчим хувь суллагдана гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлж байна. 

Нэг гэр бүлийн хоёр хүн хоорондоо асуудалтай гэж бодоход тэр хүмүүсийг уулзахыг хориглодог болгохоор тус хуульд тусгажээ. Хэрвээ зэрлэг нөхөр нь эхнэртээ 500 метр л ойртох юм бол гарт нь байгаа нь бугуйвч нь дуугарч цагдаад мэдээлэл өгдөг байх жишээний.  Мөн хүмүүс нилээд сайнаар хүлээж авч  буй тус хуулийн нэг өөрчлөлт нь хохирол барагдуулах заалт аж. Одоо бол хохирогч, хохирогч хэвээрээ л үлддэг. Хохирлыг нь хэн ч барагдуулдаггүй. Харин хохироосон хүн нь идэж, ууж тансаглаж дуусчихаад “Би ялыг нь эдэлж байгаа юм чинь юу гэж мөнгийг чинь өгөх юм” гэдэг. Тэгвэл одоо хохирлоо барагдуулбал оноох ялыг нь бага өгөх гэнэ. Энэ мэт хүнийг хүмүүжүүлэх, иргэдийн хохирлыг барагдуулах агуулгатай хууль бидний гар дээр удахгүй бэлэн болж ирэх нь.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 3 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 6 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 54 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 9 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 14 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 17 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК