Эх үрсийн баяр болоход долоо хоног үлджээ. Энэ үеэр аавууд ханиа, ээжийгээ, үр хүүхдүүдээ баярлуулахаар янз бүрийн бэлэг сюрприз бодож олдог бол ээжүүд хүүхдүүддээ зориулж баярын ширээ засдаг. Тэгвэл яг энэ үеэр эзэгтэй нар хүүхдийнхээ баярын ширээг хэрхэн бэлдэхээ мэдэхгүй гайхаж суугаа байх гэдэг үүднээс баярын ширээний сонирхолтой зургуудийг дэлгэж байна. Хүүхэд л юм чин өнгө алагласан амттангаар дүүрэн ширээ, янз бүрийн дүрстэй чимэглэлтэй идэх юмыг сонирхож л таараа.