Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мазаалайн нутагт нинжа нэвтэрчээ

2014-5-23
0
ЖИРГЭХ

мазаалай(1)Мазаалайн амьдрах орчныг сайжруулахад өнгөрсөн онд 600 сая төгрөгийн ажил хийсэн билээ. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Мазаалайг хамгаалах ажлын хэсгийн дарга Ж.Батболд өнгөрсөн онд хийгдсэн ажлууд  хөрсөн дээрээ хэрхэн буусныг газар дээр нь очиж үзлээ.

Нэмэлт тэжээл үйлдвэрлэхэд бэлэн болжээ

Эхийн гол дахь тэжээл үйлдвэрлэлийн цех үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ. Өнгөрсөн жил Эхийн голд 0,5 га талбайд эрдэнэшиш тариалсан бөгөөд энэ хавар мөн нэг га газарт тариалах гэж байгаа аж. Өнгөрсөн онд “МАМА” ТББ-д яамнаас зургаан сая төгрөгөөр цахилгааны асуудлыг шийдэж өгсөн бөгөөд тэд өөрсдийн хөрөнгөөр  үйлдвэрлэлийн бүх тоног төхөөрөмжөө бэлэн болгосон байна. Ирэх сарын 1-нээс яамнаас ирүүлсэн Мазаалайн нэмэлт тэжээлийн орцын  дагуу тэжээлийг бэлтгэн нийлүүлэх ажил эхэлнэ.

Нинжа нар дархан газрыг сэндийлэхээр санаархсан байна

Мазаалайн амьдрах орчин буюу Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “А” хэсэг нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 30, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн 70 хувийг эзэлдэг.Нинжа нар Мазаалайн нутаг руу халдсан тохиолдол өнгөрсөн оноос эхэлжээ. Сүүлийн тохиолдол нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан бөгөөд тэсрэг дэлбэрэх бодис тээвэрлэн дархан газарт алт олборлохоор явж байсныг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илрүүлэн Цогт сумын байгаль хамгаалагчийг байлцуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Гэвч ямар нэгэн хохирол учруулаагүй гэсэн үндэслэлээр тухайн этгээдүүд суллагдах магадлал өндөр байгаа аж. Одоогоор тус хэрэг аймгийн Прокурорын газарт шилжсэн байна. Мөн нинжа нар нэн ховор амьтдад зориулж Барууншаргад байгуулсан худгийн шланк, цахилгааны утсыг таслах зэргээр хорлон сүйтгэсэн үйлдэл гарах болжээ. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын хэлснээр Мазаалайн бааснаас хятад үсэгтэй цаасан хайрцагны хэсэг гарсан байна. Энэ нь Мазаалайн амьдрах нутагт нинжа нар нэвтрэн тэдний үлдээсэн хог хаягдлыг Мазаалай идсэн байх магадлал өндөр юм. Тиймээс байгаль хамгаалагчид үүнийг нинжа нар дархан газар нэвтэрсний гэрч гэж үзэж байна.

Амьд баригчид орсон Мазаалайг харлаа

Ж.Батболд дарга Шар хулстын баянбүрдэд ирж Мазаалай тэжээлийн сав, Мазаалай болон нэн ховор амьтдад зориулсан хөвтэй танилцав.

Шар хулстын баянбүрдэд биднийг очиход АНУ-ын “Мазаалай” төслийн  удирдагч Harry Reynolds ажиллаж байсан юм. Тэд Мазаалайн нутагт жил бүр ирж Мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүдэг. Энэ онд 3 Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх зөвшөөрөлтэй ирээд 21 хоногийн хугацаанд ажлаа гүйцэтгээд буцахынх нь өмнө таарсан юм. Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг очиж хоносон шөнө төслийнхний Цагаан бургасны баянбүрдэд тавьсан амьд баригчид хэдхэн хоногийн өмнө барьж сансрын хүзүүвч зүүлгэсэн, эр Мазаалай орсон байв. Анх удаагаа Говийн их дархан цаазат газарт ирээд нэг хоногийн дараа Мазаалай харсан тохиолдол өмнө нь байгаагүйг байгаль хамгаалагчид хэлж байлаа.

Нэмэлт тэжээлийн савыг нэмэгдүүлнэ

Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны “А” хэсэг 15 баянбүрдийг түшиглэсэн тус бүр нэг тэжээлийн савтай. Хамгаалалтын захиргаанаас баянбүрд бүрт дахин нэг тэжээлийн жижиг сав байршуулахаар төлөвлөснийг Хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндорж хэлсэн. Түүний хэлснээр баянбүрд тус бүрийн тэжээлийн савыг нэг, нэг эр Мазаалай эзэмшдэг тул бусад баавгайг ойртуулахгүй байх тэмцэл өрнөдөг байна. Үүнээс болж эм Мазаалай тэжээлийн сав руу ирдэггүй аж. Тиймээс эм Мазаалайд идэш тэжээлгүй өлбөрч үхэх эрсдэл тулгарч байгаа аж. Хэрэв тусад нь эм Мазаалайд зориулж жижиг тэжээлийн сав байршуулах нь тэднийг эрсдэлээс хамгаалах үр дүнтэй гэж үзэж байгаа юм.   

Байгаль хамгаалалгчдын мотоцикл, холбоог шийдэж өгөхөөр боллоо

Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны “А” хэсэгт 14 байгаль хамгаалагч ажилладаг. Одоогоор тэдний 12 нь хувийн мотоциклоороо албан үүргээ гүйцэтгэж байна. Холбоо болон бие хамгаалах хэрэгсэл байхгүй аж. Мөн байгаль хамгаалагчдын ногоон хувцас нь чийг татсан материалтай тул анхаарахыг хүслээ. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд Хамгаалалтын захиргааныхантай уулзахад яригдсан дээрх асуудлуудыг сонсоод шатахууны урсгал зардлын төсвийг нэмэх, мотоцикл, холбоо, бие хамгаалах хэрэгслийг иж бүрнээр нь шийдэж өгөхөөр боллоо.

Германы сэргээн босголтын банкны 11,5 сая еврогийн Тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Мөн Монголын Улсын Засгийн газраас 1,5 тэрбум төгрөгийг дээрх зорилгоор зарцуулах болсон. Тиймээс хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 48 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 3 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 6 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 7 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 17 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 11 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 14 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 2 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 17 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 22 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 25 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 31 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК