Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмчийн буруугаас болж нөхрөө алдсан эмэгтэй Н.Удвал сайдад ил захидал илгээлээ

2014-5-16
0
ЖИРГЭХ

УдвалЭрүүл мэндийн сайд Н.Удвал танаа

Эрхэм таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж мэндчилье.

Танд хандах болсон шалтгаан:

Монголын мянга мянган аврал эрж, өвчин зовлонд нирвэгдсэн ард түмэн эмч хэмээх эрхэм хүний ач буянаар эдгэрлийг олж эрүүл саруул амьдарч, эрүүл мэндийн салбарын та бүхэнд талархаж явдагт огт эргэлзэхгүй байна. Гэвч таны хариуцсан эрүүл мэндийн салбарт эмчийн цагаан халад нөмөрчихөөд эрдэнэт хүний амь насаар тоглогсод байгаад туйлын харамсалтай байна. Эмч хүн энэрлийн дээд гэж бид ярьдаг ч энэ мэт мэр сэр бусармаг үйлдэлтэй, бузар мөртэй зарим нэг эмч нараас болж эрүүл мэндийн салбар хар толботой түүхийн хуудсыг цаашид эргүүлэхгүй байгаасай гэсэн үүднээс энэхүү захидлыг танд хаяглан бичиж байна. Мөн үр хүүхдийнхээ халамжит эцэг болсон хайрт ханиа эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж алдсаны хариуцлагыг нэхэж, таныг хариуцлага алдсан эмчдээ хариуцлагыг нь үүрүүлж өгнө үү хэмээн хүсч байна. Та надтай адилхан эх хүн, эмэгтэй хүн. Шударга ёсыг монголын нийгэмд тогтооно хэмээн тэмцэж, өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж ирсэн тууштай үнэнч улстөрч хүн гэж боддог юм. Тиймээс ханиа алдсан эхнэрийн, эцэгээ тэнгэрт үдсэн  үр хүүхдүүдийн элгийг дэвтээж, үнэн зөвийг тогтоон шударгаар шийдэж, бидэнд хариу өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний хань П.Бадамжунай элдэв архаг хууч өвчингүй, архи тамхи мэтийн хорт зуршилгүй, 40 ажилтантай, БСЭХ компанийг удирдан гэр бүл, ахан дүүс, хамт олныхоо өмөг түшиг болсон эгэлгүй нэгэн байсан юм. Тэр нэгэн аймшигт өдрөөс хэд хоногийн өмнө Эрдэнэт хотын 5-р бичил хороололд “Эрхэст Оргил” хэмээх нэртэй Эрдэнэт ХХК сувиллын хамар хоолойн эмч Б.Энхбатын хувийн эмнэлэгт хамар нь битүүрээд байсан учир очиж үзүүлтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал дээр очиж зургаа авхуулаад ир, салст нь гэмтсэн байна, зураг харж байгаад эмчилнэ гэсэн бичиг хийж өгсөн байна. Ингээд 2014 оны 01 сарын 7-ны өглөө 9 цаг өнгөрөөгөөд сувилал дээр очиж хамрын зургаа авахуулахаар гэрээсээ гарсан нөхөр маань эргэж бидэндээ ирсэнгүй. Гар утсаа гэртээ орхиод явсан тул холбоо барих боломжгүй, ажил руугаа хамт явах ёстой байсан болохоор хүлээгээд сууж байтал 12 цагийн үед миний утас дуугарч Энхбат эмч ярьж байна, нөхөр чинь ухаан алдаж уналаа, 103 дуудсан хурдан ир гэсэн. Ингээд Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиход хань маань хүзүүгээр хүчтэй өвдөөд амьсгаа авч чадахгүй байна гээд ихэд зовиуртай байлаа. Ингээд тархи, уушигны зураг авахуулж, цусны шинжилгээ, зүрхний шинжилгээ хийлгэж, дотор, мэдрэл, сэхээний эмч нар дараалан ирээд жижүүрийн сувилагчид хэлээд л морфин, седуксин мэтийн хүчтэй өвчин намдаагч тариануудыг зай завсаргүй хийж байлаа. 16 цагийн орчим бүх шинжилгээний хариу эерэг сайн гарсан, тархинд харвалт байхгүй, зүрх  хэвийн, амьсгалын замын дутагдлаас болж уушгинд хаван огцом үүссэн байна. Сорил тавьж үзэхэд хамар угаахад мэдээ алдуулсан эмнээс харшил үүссэн гэв. Эмчилгээ эхэллээ, та нар тайван бай маргааш гэхэд хордлого тайлагдана гэж сэхээний эмч нар бидэнд мэдэгдэв. Бид хүлээн авахын хүлээлгийн өрөөнд хүлээсээр байгаад 18 цаг өнгөрч байхад ар гэрээс нь 2 хүн өрөөнд орохыг зөвшөөрлөө. Би хүүтэйгээ ороход талийгаач хөл гар нь хөрөөд, бие нь асар муудсан байв. Ингээд 15 орчим минут болоод миний хань хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. Чих хамар хоолойн эмч Б.Энхбат өвчтөн үзээд карт нээгээгүй, сорил тавиагүй, ямар эмчилгээ хийсэн тухайг нь Бүсийн Оншилгоо Эмчигээний төвийн эмч нар мэдээгүйн улмаас мэдээ алдуулагчийн харшилд өртсөн хүнд дахин дахин хүчтэй хортойд тооцогддог тарианууд хийж улам харшуулсан гэж бодож байна. Хүлээн авах нь өвчтөнөө хүлээн аваад карт нээж эмч нар нь хийсэн эмчилгээгээ шууд бичээгүй сүүлд нь нөхөж бичиж байсан болохоор хэн нь ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй, дахин давтан тунг нь хэтэртэл тарисан. Хордлого тайлах эмчилгээ эртхэн эхэлсэн бол хань минь аврагдах хугацаа хангалттай байсан л гэж бодож байна.

Шүүх эмнэлгийн задлангийн шинжилгээний дүгнэлтэд Энхбат эмчийн буруутай үйлдэл нь тодорхой тусгагдсан байдаг.

Тухайлбал: 

1.Талийгаач П.Бадамжунайн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна.

2. Эд эсийн шинжилгээнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд эмийн бодисын хүчтэй харшил урвалаас шалтгаалан амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.

3. Цус нь ABO –н системээр 0 (1)-р бүлэгтэй байна.

4.Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.

5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.

6.Эмч Б.Энхбат урьдчилан үзлэг шинжилгээ хийгээгүй, зохих эмнэлгийн үзлэг эмчилгээ шинжилгээний карт хөтлөлгүй эмчилгээ явуулсан алдаа дутагдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр эмнэлэгт үйлчлүүлж байгаа өвчтөнийг үзлэг хийгээд шаардлагатай шинжилгээ хийх журамтай. Тухайн үед эмчилгээ хийхээс өмнө үзлэг шинжилгээ бүрэн хийсэн бол дээрх хүндэрлээс сэргийлэх боломж байсныг үгүйсгэхгүй гэх дүгнэлтүүд гарсаар байтал Б.Энхбат нь өөрийн танил тал, багш нараар өөрийн алдаа дутагдлаа өмгөөлж хамгаалсан элдэв эмч нарын дүгнэлт гаргуулж байгаа нь бидэнд ойлгомжгүй сэтгэгдлийг төрүүлж байна. Гэрээсээ эрүүл саруул гарсан хүн яагаад үхэлд хүрчих вэ? Гэдэг нь тодорхой. Ийм тодорхой зүйлийг Б.Энхбат эмч ийш тийш нь бултуулах, өөрөөсөө холдуулах, буруугаа бусад руу түлхэж өөрөө уснаас цэвэр гарах ямар ч учиргүй гэж хохирогч бид үзэж байна. Энхбат эмч талийгаачид ямар тариа хийгээд ухаан алдуулчихваа гэдэг нь хэн ч мэдэхгүй болчихоод байхад яагаад Энхбат эмч буруугүй хэмээн өмгөөлж хамгаалсан дүгнэлтүүд гараад байна гэдэг нь өөрөө Энхбат эмч эрдэнэт хүний амь насаар тоглочихоод эцэст нь ямар ч гэм зэмгүй үлдэх гэсэн увиагүй оролдлого хэмээн бид гомдоллож байгаа юм.

Миний ханийн ард 40 гаруй ажилчдынх нь ар гэр, аж амьдрал явж байсан. Тэдгээр хүмүүс миний ханьд итгэж, ирээдүйгээ даатгаж байсан. Хань маань өөрийн үнэнч шударга хөдөлмөрөөрөө 40 хүний амьдралыг авч явж, улсад татвар төлж, улсынхаа хүнд ачаанаас өөрийнхөө чадлаар үүрэлцэж явсан гавьяатай нэгэн байлаа. Хань маань өөрийн компаниа өргөжүүлж, илүү олон хүнийг хоолонд нь хүргэж, их зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь эр хүний эд хийж бүтээдэг насан дээрээ хариуцлагагүй, ёс зүйгүй эмч нэртэй  хохироогчийн буруутай үйл ажиллагаанаас болж хорвоогийн мөнх бусыг зуурдаар үзүүлчихлээ. Бидний элэг бүтэн амьдрал, аз жаргалыг нэг л хүн нэг л өдөр зүгээр үгүй хийчихлээ. Би хүүхдүүдээ өнчин гэж дуудуулахаас өр эмтэрч байна. Би ханийнхаа эзгүй гэрийн хоймрыг харж суухаас зүрх шимширч байна. Бусдыг ийм зовлонд унагачихаад буруугүй гээд булзаж зугтахыг харахаас нүд хальтирч, сэтгэл сэмэрч  байна. Шударга ёс гэж байдаг гэдэгт итгэж, шударга хүмүүс бидний энэ уй гашуугаас хуваалцаж, үнэн зөвийг тогтооход туслана хэмээн найдаж, энэхүү захидлыг бичиж байна.

 Хүний амийг адгууснаас дорд үзэж бусдыг уй гашууд умбуулагч мэдлэг чадваргүй, ёс зүйгүй ийм ажилтнаа Монголын төр, Эрүүл мэндийн яам хариуцлага тооцож хүний амь хөнөөсөн хэргийг нь үүрүүлэх учиртай гэж ар гэрийн биднээс гадна манай удмынхан үзэж байна. Ийм илэрхий хэрэгт тодорхой холбоотой хүмүүст хариуцлага тооцохгүй өнгөрүүлэх нь бусдын амь насанд аюултай. Авлига хээл хахуул, танил талын увиагүй, ичгүүр сонжуургүй эл үйлдлийг өмгөөлж хамгаалалгүй шударгаар шийдвэрлэж  таслан зогсоохын төлөө холбогдох хүмүүс шударгаар ажлаачээ гэдгийг бид шаардаж байна.   Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал та бидний уй гашууг хуваалцаж, шударга үнэний талд бат зогсч бидэнд хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.
      
Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5.23.58  тоот, Талийгаачийн хань Л.Цогзолмаа, үр хүүхдүүдээс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Çî÷èí (202.179.10.94)
    Èë õàðèóöëàãàã¿é áàéäàëä òàëèéãàà÷èéí àõ ä¿¿, òºðºë òºðºãñºä, óäàì ñóäðûíõàí õàðàìñàí ãàøóóäàæ áàéãàà. Ýð¿¿ë ìýíäèéí ÿàì ñàéä Í.Óäâàë ýì÷ íàðûíõàà õàðèóöëàãàã¿é, ¸ñ ç¿éã¿é ¿éëäëèéã àíõààðàëäàà àâ÷ õ¿íèé àìü ýðñä¿¿ëñýíèéõ íü òºëººõ õàòóóõàí øàíã õ¿ðòýýæ õàðèóöëàãà òîîöîí àð ãýðèéíõýíä íü àëáàí ¸ñîîð ìýäýãäýæ õóóëèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýíý ãýäýãò èòãýæ áàéíà.
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • сарангэрэл (103.26.194.16)
    эрүүл мэндийн салбарын сүүлийн хэдэн жил ардчиллынхан л ийм байдад оруулсан шүү дээ чадах чадахгүй мэргэжлийн бус сайд томилоод л эрүүлийн хамгаалах яам биш юу ч гэж хэлмээр юм бэ тийм газар бол сон гэдгийг хүмүүс маэдэж байгаа байхаа.тэтгэврийн бид ч одоо очихоос айдаг болсон босго алхангуут ад үзнэ шинжилгээнээс эхлээд үнэ өртөг нь ди йлдэдгүй хүнд суртал хэлэх ч үг алга ийм байхад энэ сайдыг байлгаад байдаг хариуцлага гэж юм байна уу саяхан л бас дөнгөж эхээс мэндэлсэн нялх үрийн гарыг хугалсан халуун усанд зу малдаг арай дэндэж байнаа чадахгүй сайд нэртэй энэ хүмүүстэй яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ ард түмэн чинь бүх л зүйлд тулйдаж гүйцлээ
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (202.126.89.251)
    энэ хариуцлагагүй эмч нарт хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.Дархан-Уул аймгийн дотрын тасгийн их эмч Даралт нь ихсэж /280 хүрсэн/ бие нь хямарсан өвчитнийг үзүүлэх гээд дуудахад чангнуургүй орж ирээд гараа элгэндээ эвхээд зогсоод байсан гэх,/Маргааш өглөө нь эмчилж байсан эмч нь чи өчигдөр юундаа уйлсан юм,даралт 300 хүрсэн ч хүн үхдэггүй юм гэж загнасан байна.Тэгээд үхэхгүй өрөөл татуу болоод амьдар гэсэн үг ю муу,Эрүүл мэндийн сайдаа!!!Энэ мэт хариуцлагагүй сэтгэлгүй эмч нартаа арга хэмжээ аваачээ!!!
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • mohgol (202.179.11.107)
    emnelrguud chin zambraagaa aldlaa ih zantai yu ch chadahgui baij dabiliun hunig nasaar ni harj harichdag obchtei humuusig oicherluuldag odoo oichrin dugaar emnelegt l baina udaan uilchilgeeteegees l heleh ch ym algaa eruul mendiin saidaa chaddag hund ni ajlaa ogoochee mongol dayaraa amisgaliin zamii obchtei bolloo ene tahal bishuu ydahdaa uushig amisgaliin zamiin obching nam dardag saidtai bolie oo boliochee,,,
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • Altanhuyag (112.72.13.42)
    ene setguulch gedeg ner zuusen malnuud garchigiin aguulgaa ch bichich chadahgui,end emchiin buruutai uildel yarigdaj baihad amigui emeer garchiglaad baih yum.iimerhuu mash haramsaltai hariutslaggui emch nariin uildluud unengee mash ih baigaa hohirogch nar ni duugarch yarihgui l baigaa bolhoos........
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • Soongo (103.26.194.1)
    Санаагаар болдог бол Женког биш энэ балиар, ичих нүүргүй худлаа улс төрч царайлсан авгайг, бөөгөөр эдийн засгийг эрчимжүүлэх гээд байгаа, ярьж байгаа юм нь ч сайн ойлгогдохгүй Батбаяр хоёрыг хурдан засгаас гаргах хэрэгтэй байгаа юм даа. Женкогийн хувьд уг нь бусадтайгаа хэл амаа олоод хүчээ хавсрагаад явсан бол болох байсан. Дэндүү ганцаараа зүтгэх гээд алдлаа. Яг ганцаараа бол үнэхээр жулдана. Улс төрчийн, эдийн засагчийн гээд зөндөө мэдлэг дутна. Дэргэд нь байгаа зөвлөөд байгаа хүмүүс гологдож байна.
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • buhimd***** (94.112.196.215)
    UDVALD ENEREH SETGEL BAIHGUI DOOD ARD TUMEND UILCHLEHGUI DEESHEEGEE N ENHBAYR METIIN HUMUUST HULUU HUGALCHIH GEED GUIDEG AVGAI SHUUDEE ENE AVGAIGIIN HUND TOM BUGSNUUS BOLJ UCHNUUN ALI GER UI GASHUUD AVTSNIIG ARD TUMEN MARTAAGUI AVGAI SUUDLAASAA HOVHROH DURGUI ULAM L SHIGDEED ARD TUMNEER TOGLOOD BAIGAAG ALTANHUYG UVUU MEDSEN CH MEDEEGUI DUR EGSEED YVJ BAINA ENE ZASGIIN GAZAR MONGOLIIG SUIRUULJ DUUSLAA ERHEM ELBEGDORJOO
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Удвалд (203.194.114.189)
    Та ухамсартай хун бол наад ажлаа хийгээчээ.эсвэл огцорч зайгаа тавьж огооч... Би хэд хонгийн омно эмнэлэгт 2 хоног хэвтээд бараг зугтах шахам гарлаа. Наад эмнэлэг хар захаас доор . Эмч асрагч бугд $ харсан. Дарамт uйлчилгээ гэж юу ч байхгуй заваан газар
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • turuu (182.160.45.148)
    arai ch dee
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 53 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 55 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 58 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 36 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 52 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 13 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 16 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 17 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 27 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 21 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 24 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 24 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 12 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 27 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 32 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 35 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 41 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК