Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэрийн даалгавар бол мэдсэнээ гэртээ бүтээхийг хэлнэ

2014-5-12
0
ЖИРГЭХ

e5a23f02c719bc17bigГэрийн даалгавар гэдэг бол хуулж бичдэг биш сурсан мэдсэнээ гэртээ бүтээгээд ирэхийг л хэлдэг юм байна

Уншигч та бүхэнд боловсролын салбарт хийж буй шинэчлэл, гарч байгаа өөрчлөлтүүд жирийн сургууль, цэцэрлэг, багш, хүүхэд, эцэг эхчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжилж, цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад бид Баянгол дүүргийн иргэн Ё.Оюунчимэг болон түүний ач хүүтэй уулзаж, ярилцлаа. Ё.Оюунчимэгийн ач  хүү Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн наймдугаар ангид сурдагбөгөөд хүүгийнхээ ангийн багштай уулзчихаад гарч явахад нь таарсан юм.

-Сайн байна уу? Би сонины сурвалжлагч байгаа юм аа. Тантай хэдэн хором ярилцаж болох уу?

-Сайн. Сайн байна уу? Юуны тухай ярих юм бол доо?

-Танай хүүхдийн багш, сургууль, хичээлийнх нь талаар л цөөн хэдэн зүйл тодруулах гэсэн юм...?

-Тийм бол болно оо. Бололгүй яахав.

-Танай хүүхэд энэ сургуульд нэгдүгээр ангиасаа эхэлж сурч байна уу?

-Манай ач хүү байгаа юм. Тиймээ нэгдүгээр ангиасаа сурч байгаа.

-Одоо наймдугаар анги юм байна. Сурлага нь хэр байна даа?

-Миний хүү ерөнхийдөө сайн сурч байгаа. Энэ жил бүр ч их сайжирсан. Хичээлдээ их сонирхолтой. Математик, физикийн хичээлдээ илүү дуртай. Ялангуяа физикийн хичээл дээр мэдсэн юмаа гэртээ ирээд л оролдоод суучихдаг. Энэ жилээс хичээл нь их өөр маягаар ордог болсон гэсэн.

-Өөр маягаар хичээл орж байгаа нь танд мэдрэгдэж байна уу?

-Өмнө нь энэ физик, математикийн хичээл чинь самбар дээр нэг томьёо бичүүлээд л түүнийгээ цээжлүүлж, бодуулаад л дараа нь цээжилсэн үгүйг нь шалгаад л явчихдаг байсан. Одоо болохоор аль болох хүүхэд бүрт хүртээмжтэй ойлгуулахыг эрмэлздэг болсон байна. Физикийн тэр олон үзэгдлүүдийг бүгдийг нь хүүхдүүдэд лабораторийн хичээлээр үзүүлээд, гарт нь бариулаад, өөрсдөөр нь туршуулаад хийлгэж байна.Манай хүү чинь гэртээ ирээд гарын доорх юмаа ашиглаад хоёр утас холбоод л, гэрлийн чийдэн асаадаг юм хийгээд суучихна. Түүндээ дуртай гэж жигтэйхэн. Цахилгаан холбоо, гүйдлийн хичээл орж байгаа гэсэн. Тэгээд багш нь өөрсдөөр нь хийлгэх замаар хүүхдүүддээ ойлгуулдаг болсон байна. Хүү маань хичээлдээ их л дуртай болж байгаа нь ажиглагддаг.

-Яаж байна?


-Яах юу байх вэ. Харваас л андашгүй. Өглөө босоод хичээлдээ явах, хүрч ирээд даалгавраа хийж байгаа нь гээд л маш өөр болж байгаа. Би өөрийн төрүүлсэн хүүхдүүдээс эхлээд ач, зээ олон хүүхдийг л сургууль төгсгөж байлаа. Хүүхэд ингэж хичээлдээ дуртай байхыг харж байсангүй/инээв/. Ач хүү маань одоо бүр эвдэрсэн, шатсан юм байвал засчихна. Би учрыг нь мэддэг болсон л гээд байгаа. Энэ нь хүүхдүүд хичээлээр олж авсан мэдлэгээ хэрэглээ болгож чадаж байна гэсэн үг биз дээ. Тэгэхээр багш сайн зааж байна. Хүүхэд ч хичээлээ маш их сонирхож үзэж байна. Гэрийн даалгавар гэдэг бол хуулж бичдэг биш сурсан мэдсэнээ гэртээ бүтээгээд ирэхийг л хэлдэг юм байна.Энэ бол үнэхээр зөв арга гэж бодож байна даа.

-Хүү тань ямар авьяастай вэ? Авьяасгүй хүүхэд гэж байдаггүй гэдэг шүү дээ.

-Тийм. Бас багш нар хүүхэд бүрийн авьяасыг нь нээж сонирхлыг нь тодорхойлох гэж их хичээдэг болсон байна. Хуучин бол дуулдаг, бүжиглэдэг хүүхдийг л гоц авьяастай гэдэг байлаа шүү дээ. Гэтэл одоо энэ сургууль дээр нь хэрэгжээд байгаа “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн зөвхөн дуулж, бүжиглэх, жүжиглэх, спортын авьяасуудаас гадна техникийн сонирхол, авьяасыг нь нээж хөгжүүлж байна. Миний хүү бол техникт сонирхолтой, түүндээ ч их авьяастай. Ийм авьяастай гэдгийг нь нэгхэн жилийн өмнө л мэддэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийн авьяас сонирхлыг нь тодорхойлно гэдэг бол хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд маш том ач холбогдолтой юм гэдгийг мэдэрч байна даа.

-Та хүүгийнхээ багштай хэр холбоотой байдаг вэ? Хүүхэд сургана, хүмүүжүүлнэ гэдэг бол ганц сургуулийн,  багшийн хийх ажил биш гэдэгтэй санал нийлэх үү?

-Мэдээж санал нэг байна. Би сая л гэхэд уулзаж хүүхдийнхээ сурлагын талаар л асууж, зөвлөгөө авлаа. Гэрт нь юу хийлгэх вэ, хичээлдээ ямархуу байна, гэр бүлийн зүгээс юуг анхаарах вэ гээд л. Хүүгийн маань ангийн багш Д.Хишигмаа өөрөө физикийн багш. Маш сайн багш байдаг юм. Өнгөрсөн намраас эхлээд хүүхдийн сурлагын “Ахицын дэвтэр”  гэж хөтөлдөг болсон. Тэгээд хэн хэдий хэр хугацаанд сурлагын хувьд хэрхэн ахив гэдгийг хүүхэд бүр дээр тодорхойлдог юм байна. Хүүгийн маань хувьд багшийнх нь хэлж байгаагаар эхлээд физикийн хичээлээ нэг л сайн ойлгож, өгдөггүй идэвх муутай байсан гэж байна. Тэгээд ингэж туршилтын журмаар хичээлээ явуулдаг болоод хүүхэд бүрт хүрэлцээтэй хэрэглэгдэхүүнтэй болоод эхэлтэл эрс сайжирсан байна. Тэр нь цаасан дээр авсан дүнгээс нь, амьдрал дээрдур сонирхлоос нь тод харагдаж байгаа юм.

-Та тэр туршилт хийдэг лабораторийг нь харсан уу? Үнэхээр хүүхэд бүрт хүрч чадаж байна уу?


-Чадалгүй яах вэ. Сүүлд боловсролын яамнаас өгсөн гээд цоо шинэ мундаг лаборатори байна шүү дээ. Ерөөсөө физик, химийн бүх л туршилтыг хүүхэд бүр хийж болохоор, хүүхдүүд аваад ашиглаж болохоор мундаг юм өгсөн байна билээ. Гол нь самбар дээр зурснаас нүдээр үзэж, гараар бариад хийхээр хүүхэд ойлгож, дуртай бололгүй яах вэ дээ. Бидний үед ямар ийм юм байсан биш/инээв/. Самбар дээр л шохой барьж байгаад л хурд яаж олох вэ гээд л боддог байлаа шүү дээ.


Б.Тэмүүлэн: Физикийн хичээл надад эвдэрсэнийг засахад тусалдаг

-Чи ямар хичээлдээ хамгийн дуртай вэ?

-Математик, хими, физик

-Яагаад энэ хичээлүүдэд дуртай гэж?

-Физикийн хичээл надад эвдэрсэнийг засахад тусалдаг. Тоо, химийн хичээл ч гэсэн бидний амьдралд маш их хэрэг болдог. Химийн хичээлийн туршилтаар би хортой хоргүй шингэнүүдээс авахуулаад янз бүрийн зүйлсийн найрлагуудыг нүдээр харж мэдэж авдаг.

-Чи багаасаа л энэ хичээлүүдэд дуртай байсан уу?

-Үгүй. Энэ жилээс маш их дуртай болсон. Хичээл маань их гоё, сонирхолтой ордог болсон.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 1 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК