Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголоос хөөгдөж буй Өвөрмонгол залуу өөрийгөө шатаахаа мэдэгдэв

2014-5-07
0
ЖИРГЭХ

    Монгол улсад ирээд 22 жил амьдрах хугацаандаа монгол бүсгүйтэй ханилж охинтой болсон нэгэн өвөрмонгол залуу Ерөнхийлөгчид хандан захидал илгээжээ.  Энэ сарын 15-ны дотор Монгол улсаас сайн дураараа гарахгүй бол албан хүчээр гаргана гэсэн учир тэрбээр ийнхүү Ерөнхийлөгчид хандсан байна. Н.Алхаа өөрийг нь албан хүчээр гаргавал зулын гол болж үхнэ гэдгээ ч захидалдаа дурдсан байна.

10325653_456360787841074_2721096725575509863_n
Н.Алхаа өмгөөлөгчийн хамт

Ингээд түүний өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Норовцэрэн овогтой Алхаа миний бие 1968 оны 8-р сарын 8-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Далай сумын Баян Эрдэнэ багт малчин ард М.Норовцэрэн, Д.Цэрмаа нарын зургаа дахь хүүхэд болон төрсөн. Намайг төрөх үед Соёлын хувьсгал ид явагдаж байсан тул цагийн эрхээр албан бичиг баримтад Вэнь Шин хэмээн хүчээр хятад нэрээр нэрлэсэн боловч гэр бүлийнхэн Алхаа хэмээх сайхан монгол нэрээр нэрлэсээр ирсэн билээ. Эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд, 1976-1987 он хүртэл сум, баг, хошуундаа ерөнхий боловсрол эзэмшсэн. Нэг жил хонь хариулаад 1988-1992 онд Хөх хотод хүн эмнэлгийн сургуульд сурч төгссөн.

1992-1997 он хүртэл Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн. 1994 онд Монгол улсын иргэн Э.Ундармаатай гэр бүлээ батлуулж, дараа жил нь буюу 1995 онд амьдралын минь утга учир болсон Нандинцэцэг охин минь төрсөн билээ. 2010 онд хайрт хань Э.Ундармаа хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд одоо охин Нандинцэцэгийн хамт амьдарч байна.

Монгол улсад миний бие 22 жилийн турш тасралтгүй амьдарч байгаа бөгөөд 1999 оноос хойш гадагш нэг ч удаа яваагүй билээ. Гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Хайрт ханиа бурхны оронд одсоноос хойш дөрвөн жилийн турш гэрт орж эм, гадаа гарч эр болж, өнчин охиноо асарч бойжуулахын тул үнэнч шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Монгол улсад оршин суух биеийн үнэмлэхээ ч цаг тухайд нь сунгуулж ирсэн. Гэтэл 2014 оны 5-р сарын 5-ы өдөр Гадаадын Иргэн Харъяатын газраас "2014 оны 5-р сарын 15-ы дотор Монгол улсаас сайн дураараа гарах, эс тэгвээс албадан гаргана" гэсэн Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Б.Уранчимэгийн гарын үсэгтэй 0000243 тоот албан бичиг өглөө. /Тус албан тоотыг хавсаргав/
10325653_456360787841074_2721096725575509863_n
Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг /Хүний эрх, эрх чөлөө/-ийн 16-р зүйлийн 11-т зааснаар "Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална" хэмээн заасан байдаг. Бурхан болооч Э.Ундармаа бид хоёр хайр дурлалаар холбогдож, сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон бөгөөд монгол улсын гэр бүлийн хуулийн дагуу бүртгэгдсэн болно.

Миний охин Нандинцэцэг нь Монгол улсын иргэн бөгөөд би өөрийн өнчин охиныхоо сурч боловсрох, эрх чөлөөтэй амьдрах боломжыг хангах, асран хамгаалах эрх үүрэгтэй гэж бодож байна. Энэ эрхийг нь ч төр хамгаална гэж бүрэн ойлгож байна.

Миний бие БНХАУ-ийн иргэнээс гарах өргөдөл хүсэлтийг БНХАУ-ын элчин сайдын яаманд удаа дараа өгсөн боловч, хууран мэхэлж, хавчин гадуурхах хандлага гаргасаар ирсэн. Мөн урьд нь Монгол улсын Гадаадын иргэдийн асуудал хариуцсан албанд монгол улсын иргэншилтэй болох хүсэлт гаргаж байсан боловч "Хятадын иргэншилээс бидний зөвшөөрөлгүйгээр гарч болохгүй" гэсэн сануулгыг байнга өгсөөр ирсэн. Мөн хууль хүчний байгууллагад ажиллаж буй зарим нэгэн үл бүтэх этгээдүүдийн зүгээс дүрвэж, цагаачилж амьдарч буй олон өвөр монголчуудад болон Норовцэрэн овогтой Алхаа миний биед хавчлага дарамт үзүүлсээр ирсэн.

Үүний нэг жишээ нь: Намайг 2013 оны 1-р сарын 17-ы үүрээр хаанаас, хэн гэдэг нь мэдэгдэхгүй дөрвөн хүн гэрт хүч түрэмгийлэн ямар ч баривчлах тогтоол үзүүлэлгүйгээр дайран орж ирээд, баривчлан гавлаж аваад гарсан. Явж байх замдаа намайг асуухад "Чи очоод мэдэх болно оо" гэсэн. Тэгээд Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхарын өрөөнд оруулаад, хийх нь байтугай сонсч ч байгаагүй хэрэг тулгасан. Энэ тулгаж буй хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн. "За тэгвэл чамайг эрүүгийн хэрэг үүсгэн шалгана" гэж дагуулан бууж, тэр шөнийн ерөнхий жижүүр байсан Ж.Батбаяр дэд хурандаад хүлээлгэн өгсөн. Тэгээд мөн нөгөө л хятадуудтай холбоотой хэргээ хүлээ гэж дарамтлан, урагшаа Замын үүдийн цагдаа руу Ж.Батбаяр дэд хурандаа залгаж, "Одоо чи шууд урагшаа гарч, Эрээний цагдаагийн газар очиж, энэ хүний холбоотой бүх материалыг олж ир. Гэхдээ хэдэн монгол цагдаагийн нэр хэлж, тэр хэдтэй уулзаж болохгүй Шилийн голынх, нас нь ойролцоо юм байна таньж магадгүй" гэж хэлсэн. Дараа нь энгийн хувцастай том биетэй хүн орж ирээд, "Та муусайн чоно нохойны эрлийзүүд, Хятад монголын харьцааг муутгах гэлээ" гээд шууд толгой түрүүгүй зодсон бөгөөд энэ хүн бол дэд хурандаа Энхбаяр гэдэг хүн байсан. Энэ хүн намайг "ална" гэж заналхийлдэг байж байгаад, дараа нь "алуулна даа" гэж заналхийлж, хилс хэрэг хүлээлгэхийг оролдож, дарамталдаг байсан. Зодуурын улмаас нүдний хараа муудсан, толгой байнга өвддөг болсон. Тэгээд Хан-уул дүүргийн прокурор руу дэслэгч Чинбат дагуулж очин, гарын үсэг зуруулаад, 461-р хорин ангид 17 цагт хүргэж өгсөн. Тэгээд 72 цаг хорьсон. Хорьсны дараа, бүтэн сайн өдөр дэслэгч Чинбат очиж аваад, тэр шөнөдөө НЦГ-ын ГХТГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаярт хүлээлгэж өгсөн. Хурандаа Ж.Батбаяр шатны хонгилд парнаас гавлаж хонуулсан. Тэгээд дараа өдрийн 14 цагт манай гэрт нэгжлэг хийгээд, дэд хурандаа Ж.Батбаяр 2013 оны 1-р сарын 21-ий өдөр 17 цаг 50 минутад Түмэн-Очир овогтой Эрдэнэ-Очир, Эрдэнэбаатар овогтой Мөнхбаяр нарыг байлцуулан гэрчлүүлж, 5 сая төгрөг барьцаалж, сулласан. /Барьцаа авсан тухай тэмдэглэлийг хавсаргав/

Энэхүү таван сая төгрөгийг надаас түр хэрэглэе гэж хэлээд өнөөг хүртэл эргүүлж өгөөгүй хирнээ дэд хурандаа Ж.Батбаяр, дэслэгч Чинбат нар ээлжлэн өдөр бүр өглөөний 8 цагаас 17 цаг хүртэл мөрдөн байцаах газарт 10 сарын турш ажил хөдөлмөр хийлгэлгүй хохироож, сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамт учруулсан. Намайг НЦГ-т шалгагдаж байх үед нэг хэлтэст хамт ажиллаж байсан ахлах дэслэгч Бэхбат нь өнөөдөр ГИХАЭГ-ын Албадан гаргах албаны даргаар ажиллаж байна.

22 жил Монгол улсдаа амьдарч, сайхан монгол бүсгүйтэй ханилж, сайхан үр хүүхэдтэй болж амьдарч ирсэн миний амьдралд хүн чанараар хөлийн чигчий хуруунаас доор цагдаа хүчний байгууллагын зарим нэгэн хүмүүс хар сүүдрээ тусгасан гэж бодож байна. Тусгаад зогсохгүй одоо миний амьдрал миний охины хувь заяагаар дооглон тохуурхаж, харь элэгтний хатуу цаазанд сөгдүүлэхээр зэхэж байна гэж ойлгож байна. Тиймийн тул Норовцэрэн овогтой Алхаа миний амь нас, миний охины аюулгүй байдлын төлөө таныг эрүүл саруул ухаанаар хандаж, авран хамгаалж, улсын эцэг хүний хайр ивээлийг хүртээнэ хэмээн найдаж байна.

Хуулинд заасан "Монгол улсын харъяат болох, харъяатаасаа гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх" эрх үүргийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж та Норовцэрэн овогтой Алхаа миний биед монгол улсад орогнох эрх, ус уух хувь тавилан, өнчин охиндоо эцэг байж, асран хамгаалах эрхийг олгоно уу?Хэрвээ намайг Монгол улсаас албадан гаргах үйлдэл хийх аваас би өөрийн биеийг шатааж, эргэн төрөх сүнсээ монголынхоо гал голомт, газар шороондоо үлдээнэ ээ. Энэ насандаа монгол хүн болж төрөөд, монгол улсынхаа иргэн болж чаддаггүй юм бол ирэх төрөлдөө монголдоо төрөх нь дамжиггүй болно.

Өргөдөл гаргасан:
Цагийн хавчлаганд Вэнь Шэн хэмээх хятад нэртэйгээсээ болж, хавчигдан гадуурхагдаж яваа Норовцэрэн овогтой Алхаа ...
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • DR. ADITYA (102.89.85.229)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY $ 780,000 USD CONTACT THIS HOSPITAL EMAIL TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 06 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.85.229)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY $ 780,000 USD CONTACT THIS HOSPITAL EMAIL TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (70.52.176.185)
    Ene huniig oilgoj boloh yum.Eronhiilogch Elbeg ymar ch baisan oilgoj tuslah baih gej maidan bna
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • фашист монгол (182.160.34.38)
    ардчилсан найзуудаа? монгол хүнд битгий дээрэлх. наад монголоо монголд нь үлдээ? эцэг охиныг бүү салга. та нар гамингийн үр сад боловч наад монгол чинь эх орондоо үлдэх эрхтэй.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • Z (87.154.116.219)
    Saihan zaluu bn,,,,amidrald Hairtai Er ,,,,chamd amjilt hvsie.... Mongoliin irgen Bolohiig hvsie..... Ohind Aaw ini Heregtei schvv.........!!!!!!!!!!!!
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • tsereg (81.190.60.39)
    ohinoos ni salgaz bolohgui mongol hun bolgoh ni zuitej
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • angi (180.149.97.1)
    jinhen har tsarailsan buduun barag mongol tsarai bna.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (180.149.97.1)
    nuu obor mongolch gesen estegteigee baibal ug n deer shu.gehde elbegee uhaalag daa.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (180.149.97.1)
    eronhiilogch uhaalag hyndee etsgiign boddogohgyich ohinig n onchryylehgyi ooroo orgoj abah or zoolon hyn dee.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (180.149.97.1)
    ta nar bygd l yr hyyhedtei baih.ta nart iim zoblon tohioldbol uah be .zoblon jargal eeljildeg .hedhen naslahdaa monh ium shig bie bieniihee muug yzeh iumdaa.obor mongol geheer hyn bish bolj bna uu.uamar hari garigaas irsen ch bishdee.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    yagaad oruulsan yumaa ahij oruulaad bdin tanaih
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (103.29.144.42)
    Монголын компаниудын хулгайгаар оруулж ирсэн ***** нараа гаргах хэрэгтэй бас монголын газар шороо эд баялагийг цөлмөж байгаа монголд олон жил болсон ***** нараа гаргахгүй байж амьдарч ядхж яваа хүнээр оролдож юу хийнээ,мөнгөтэй луйварчин хужаанууд манай шуналтнуудыг худалдаад авчихсан байгаа даа,манай эрх мэдэлтнүүд хямдхан бас ядмагхан сэтгэхүйтэй, эх оронч биш дуракууд
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.13)
    Нэгд монголчууд бид монгол охины аав, монгол хүн гэдгээр уужуу бодож авч үлдвэл урд зүгт байгаа 3 сая монгол хүн баярлах биз ээ. Хөөгөөд явуулбал бидний хэдэн монголчууд Эрээн орох нүүргүй болох байх. хоёрт монголын цагдаад ийм л хүн чанаргүй рекет, яргачид олон байдаг.Энэ хүний оронд тэднийг өгөөд явуулбал таарна.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • GIHAEG (182.160.41.228)
    hehehe nogoo GAdaadiin irgen haryatiin alba geel neeh surtei gazar 22 jil teged you hiij baisan bolj taarch ban daa
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (121.101.178.28)
    Tagnuul l bna
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.26)
    Bor hartsaga boljmoriig huuj irvel butand orj avragdana. Buchaj ochood aluulval yana bid ene huniig avrah htei. Manai mongolchuud neg l hulchgar uudgyi humuus dee. Avral guij ireed bhad n barivchlaad butsaaj ugsun olon yum bii dee
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • chimeg (103.26.194.1)
    jiriin saihan mongol huniig huuliin daguu amidarch bhad olon ulsiin hunii erh zorchij mongol ulsaaas gargah sciidwer ni tuiliin buruu ergej harah heregtei asuudal bna scuu!!!! Noed oo!!
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (79.150.115.231)
    монгол царайтай юм байнаа уг нь.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zochin (182.160.33.35)
    sain shalgah heregtei tagnuul baij bolzoshgui shd
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zaya (203.169.53.11)
    elbegdorjoo uhaantai shiidver gargaarai. bid mongolchuud shuu. omhii hyataduudaas aih hereggui ee. ene hun mongol hun shuu.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.20.224)
    МӨНГӨТЭЙ ХУЖАА НАРАА ХӨӨЖ ГАРГААЧ ЭЭ. ТЭДНИЙГ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХӨӨРХИЙ 1 МОНГОЛ ЗАЛУУГ ДЭЭРЭЛХЭХ ЮМ БАЙНА Л ДАА.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.4.22)
    энэ хүний бичсэн зүйл үнэн болвуу сайн шалгаж үнэнийг нь зөв шудрага тогтооно гэдэгт эрхэм ерөнхийлөгчид итгэж б/на цагдаа нарч бас юу ч хийж магадгүй шүү\
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Ajaa taij (112.72.13.157)
    Umxii undesnii Yzeltenuud Reketchin tsagdaa 2 iin Yysel garal ni neg uym.Iim malnuud l Xuuli zuin saiddaa guisetgex ajilga gex saixan nertee Gutgex ajillagaa yavuuldag uym.Uchir iimd Dorligjavaa naad xeden xuulich nertee xamag avilga gutgeleg xelmegduuleliin uurxai bolson lalaruudaas Temuujin Alxaa bolon busad irgedee xamgaaldaa.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • 001 (103.26.194.1)
    шалгадаг газар нь шалгаад иргэншил өгч болбол өгөөсэй,цус нь монгол боловсролтой л хүн байна, ерөнхийлөгч маань урд зүгийн дарамтаас болоод татгалзахгүй бол уг олуулаа больё гэдэг хүн шүү дээ
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zochin (203.194.115.221)
    Ooriigoo shataagaad heniig hohirooh geed baigaa yum be. Ooriigoo eguutgene gedgeer buhel buten uls orniig Eronhiilogchtei ni shantaajlaad baigaa yum shig sanagdchihlaa. Amia horloj uhsen hun tamd ochidog bolohoos lam l minii eh orond torohgui ni lav
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zochin (203.194.115.107)
    Ohini ireeduig bodoh ni chuhal shu
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zochin (103.26.194.11)
    yasan davarsan ***** ve.manai urunhiilugchid zahia bichne aan.bi hyatadad ochood ingej boloh uu.eh orniig min basaj bgaa yumm bna.zahiin eh orongui hog shaaruud ingeheer tsaashid yah yum bushuu garga hen ch bish tsagaach bna.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.226.221)
    ene huuli shuuhiin baiguullagiinhan yu hiij bdag har malnuud we... mongo awsan gej bna eronhiilogch ichihgui bol medeegui yum shig ongoroono doo harj l baiy mongolchuudaa
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.4)
    mongol tsarai bna, gaigyi biz dee, naad nuhuruu chimeegyihen orognuulchihal heregtei yum shig sanagdaad bna, amidraliig ni harhad zovlon uzej yavaa mah tsusnii tasarhai yum bishuu
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • saka (202.179.20.227)
    uhej l bhgui chinii l songolt uheheeree ailgaj ene ulsiin irgen bolno gej yu bdag yum
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.26.194.2)
    Yerunhiilegch mini uguumur setgel gargaj ene hund tuslaach
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • роза (103.26.194.15)
    Монгол орны минь хаямаг сайхан бүсгүйчүүд гадаадын дээс алхаж гадаад иргэншилтэй болж бгаа цагт үнэхээр л Монгол оронд ирж схан охины аав болсон энэ хүнд хуулийн дагуу Монголд амьдрах эрх олдоосой . Гэм зэмгүй өнчин охиндоо сайн аав бол хүлээж аваасай Төр засаг минь.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
    • Zochin
      ene huurhii hugshin her udaan amidraa gej, taivan saihan amidruulj bgaad yavuulbal bidend l buyan ni ireh bh da
      2014 оны 05 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 8 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 35 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 38 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 16 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 56 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 57 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 1 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 52 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 12 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 15 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 21 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК