Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох талаар Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна.
2013 оны 03 сарын 21-ний өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 37 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг хангуулах, замын хөдөлгөөний ачаалалыг тэнцвэржүүлэх зорилгоор баталсан.
Бүх жин нь 3500 кг болон түүнээс бага жинтэй ачааны автомашиныг “В”, бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С”, чиргүүлтэй автомашиныг “СЕ” гэсэн гурав ангиллаар гудамж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
2014 оны эхний хагас жилийн түр зөвшөөрлийн загвар шинэчлэгдлээ “В” ангилалын ачааны автомашин нь доор заагдсан зөвшөөрлөөр 11.00-20.00 цагийн хооронд маршрутын дагуу хөдөлгөөнд оролцоно.
Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад зайлшгүй тохиолдолд нэвтрэн орох түр зөвшөөрлийг олгоход тээврийн хэрэгсэл нь дараах шаардлага хангасан байна
- Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд ашиглах Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, MNS 5343:2011 “Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага” хангасан “В” ангиллын тээврийн хэрэгсэл нь оношлогоонд орсон байх.
- Хотын бүтээн байгуулалт, барилгын ажилд ашиглах Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” хангасан “В”, “С” ангиллын тээврийн хэрэгсэл нь тухайн барилгын ажил эхлэх зөвшөөрөлтэй байхаас гадна оношлогоонд орсон байх.
- Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэхэд ашиглах Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, MNS 5345:2011 “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” хангасан “С”, “СЕ” ангиллын тээврийн хэрэгсэл нь Замын цагдаагийн газар, Авто замын газраас авсан тодорхойлолт, оношлогооны байгууллагын дүгнэлттэй байх.
- Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна зам талбай бохирдуулахгүй байх /ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх гэх мэт/ бүх нөхцлийг хангаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын дагуу үүрэг хүлээнэ.
ТҮР ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Компаний албан бичиг / хувь хүнд хамаарахгүй /
2. Компаний гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар.
3. Ачааны автомашины 4 тал нь харагдахуйц фото зураг / чиргүүлийн хамт /
4. Ачааны автомашины гэрчилгээний хуулбар /чиргүүлийн хамт/
5. Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар.
6.Түр зөвшөөрлийн хураамж төлсөн баримт / төрийн сан 200051055 /
Жич: бүрдүүлж ирсэн материалаа ачаа тээврийн мэргэжилтэнд шалгуулсаны дараагаар хураамжаа төлнө. түрүүлж төлөхгүй байхыг анхаарна уу.
“В” ангилалын ачааны автомашин 1өдрийн хураамж-1000 ₮
“С” ангилалын ачааны автомашин 1өдрийн хураамж-1500 ₮
“СЕ” ангилалын ачааны автомашин 1өдрийн хураамж-2000 ₮
Татварын гэрчилгээний хуулбар зэргийг бүрдүүлэх юм.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)