Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үе үеийн хотын дарга нар хүүхдэд “харшилтай”

2014-5-05
0
ЖИРГЭХ

    P1430029Хүн амын дийлэнх нь төвлөрсөн болохоор өнөөдөр Улаанбаатар хотод олон хүндрэл бэрхшээл тулгамдаж байгаа. Үүнээс хамгийн чухал, нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь ирээдүй болсон бяцхан үрс маань цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муугаас сурч хөгжих эрх нь зөрчигдсөөр өнөөг хүрлээ. “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-аас өнөөдөр сургууль, цэцэрлэгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, тулгамдаад буй уг асуудлыг үе үеийн хотын дарга нарын хариуцлагагүй бодлоготой холбон тайлбарлаж байсан юм.

Тус байгууллага нь 2009 оноос хойш дээрх асуудлаар иргэдийн санал гомдлыг цуглуулж, судалгаа гаргажээ. Өнөөдөр сургууль, цэцэрлэг шинээр баригдахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь газар олдохгүй байгаатай шууд холбоотой. Үүний улмаас барихаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн ажил жил бүр хойшилсоор өнөөг хүрлээ.

Жишээ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд өдөр бүр шинээр орон сууцны барилгууд нэмэгдэж байгаа атал, ганц ч улсын цэцэрлэг байхгүй. Үүний улмаас бусад хорооны цэцэрлэгүүд ачаалалтай ажиллаж, нэг ангид л гэхэд дунджаар 65 хүүхэд хүмүүжиж байна. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ 2-3 дахин илүү ачаалалтай байгаа үзүүлэлт юм. Уг нь тус хороонд 2 жилийн өмнөөс улсын цэцэрлэг байгуулах мөнгө төсөвт суудаг хэдий ч газар олдохгүйгээс 2014 онтой золгожээ. Цаашдаа ч баригдах эсэх нь тодорхойгүй байна.

31 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна   

“Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ын гаргасан судалгаанаас харахад өнөөдөр нийслэлд нийтдээ цэцэрлэгийн насны 97 мянган хүүхэд байгаагаас 56 хувь нь улсын цэцэрлэгт, 12 хувь нь хувийн цэцэрлэгт явж байна. Тэгвэл үлдсэн 32 хувь нь буюу 31 мянга орчим хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. Үүнийгээ дагаад ид ажиллах насны залуучууд хүүхдээ харан, хөдөлмөр эрхлэх боломжгүй болж буй юм.

Тэгвэл сургуулийн насны 188 мянга 391 хүүхэд байгаагаас 88 хувь нь төрийн өмчийн сургуульд, 11 хувь нь хувийн сургуульд хамрагджээ. Харин 134 хүүхэд өнөөдөр огт сургуульд явж чадахгүй байна. Улсын сургуулиуд нь 3 ээлжээр хичээллэж, хэт их ачаалалтай ажиллаж байгаа. Тодруулбал, 61 мянга 996 хүүхэд хүчин чадал нь хэтэрсэн сургуульд хичээллэж буй юм.

Цэцэрлэгийн газруудаас хотын дарга нар хумслаад байна уу

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байгаа нь дээрх тоо баримтуудаас харагдаж байна. Гэтэл үе үеийн хотын дарга нар энэ асуудалд анхаарч, газар олгочихдоггүй юм аа гэхэд олдсон газар нь дээр нь ядаж бүхэлд нь сургууль, цэцэрлэгийн барилгыг нь бариулчихдаггүй аж. Жишээ нь 2004 онд М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа Баянгол дүүрэгт баригдах 15 дугаар цэцэрлэгийг барих 5800 м2 талбайгаас хасч, 3000 м2 талбайтай болгох шийдвэр гаргасан тухай “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Уламбаяр ярьж байв. Үүний улмаас дээрх цэцэрлэг нь өргөтгөл барих газаргүй болжээ. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн өргөтгөл барих ёстой талбайгаас тухайн үеийн хотын дарга хумсалж, орон сууц, аж ахуйн зориулалтаар бусдад ашиглуулсан байна. Түүнчлэн 2010 онд Г.Мөнхбаяр хотын дарга байхдаа мөн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд барих 133 дугаар цэцэрлэгийн 13100 гаруй м2 талбайг 9300 м2 болгох шийдвэрийг батлажээ. Энэ мэтчилэн хотын дарга нар ирээдүй хойчдоо хэтэрхий хахир хатуу хандаж, олон хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээж, олон залуу гэр бүлийн ажиллах боломжийг боогдуулсаар иржээ. Тиймээс “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ынхан одоо ч улсын сургууль, цэцэрлэгийн тоо төдий л нэмэгдэхгүй байгааг хотын дарга Э.Бат-Үүлийг үе үеийн дарга нарын алдааг давтаж байж болохыг үгүйсгэхгүй хэмээн хардаж буйгаа хэлсэн.

bagiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
Уг нь жил бүр л орон сууцны барилга нэмэгдэж байгаа юм чинь бяцхан үрсээ сургах сургууль, цэцэрлэгийн газар олдохгүй байна гэхээр гайхмаар. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр барьж буй орон сууцны барилгуудыг заавал сургууль, цэцэрлэгийг давхар барихыг шаардаж, үүнийг нь зөрчвөл зөвшөөрөл олгохгүй байх бүрэн эрх бий. Энэ мэтчилэнгээр асуудлыг шийдэж, нэгэнт төсөвт хөрөнгө мөнгө нь суусан сургууль, цэцэрлэгүүдийг эхнээс нь байгуулаад эхэлбэл болмоор л байлтай. Ганцхан тэдэнд сэтгэл л алга байна уу даа.
А.Энхжаргал
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 8 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 38 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 16 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 56 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 57 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 1 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 52 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 12 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 15 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 21 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК