Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд, багш хоёрын нүүр тулаагүй яриа-5

2014-4-28
0
ЖИРГЭХ
Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын  ярилцлагуудыг шүүрдэж,  түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж  байгаа утга  санаа  болон  энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол,  үзэл баримтлалтай харьцуулан  судалж,  өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ.
    527-1369117582middleБоловсролын бодлого ба боловсрол судлалын талаар Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага

Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын  ярилцлагуудыг шүүрдэж,  түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж  байгаа утга  санаа  болон  энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол,  үзэл баримтлалтай харьцуулан  судалж,  өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ.  Үүнийг  сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.

БШУ-ны Сайд Л.Гантөмөр: Үнэндээ манай сургуулиуд хүүхдийг хөгжихөд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн тун багатай. Хэрвээ засгийн газар дээр ухаалаг шийдвэр гарах юм бол байгаа мөнгөө боловсролд зарж байх нь туйлын зөв. Энэ улс оронд хамгийн баталгаатай, алдагдалгүй, ирээдүйн хөгжилд хэрэгтэй, эх оронч сайн бодлого бол хүний хөгжил, боловсрол л байна. (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)

МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа: Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь үндсэндээ сургалтын орчин, тухайлбал материалаг, үйлийн, сэтгэл зүйн орчноос хамаарна. Төрөөс сургалтын  материалаг орчинг сайжруулах талаар боломжийнхоо түвшинд  анхаарч  ирсэн,  одоо ч анхаарч  байна. Үйлийн  орчин бүрдүүлэх нь түүнээс их мөнгө хөрөнгийг  шаардана. Үйлийн орчин бүрдүүлж байгаа нь барилга байшинтай адил хүний нүдэнд шууд тусдаггүй.  Ихэнх үйл ажиллагаа нь хүний тархи толгой дотор боловсрогдон сэтгэлгээ нь үйл, шийдэл болж илэрдэг. Энэ үйл явц нь багш бүр, хүүхэд бүрийн хувьд  явагдах шаардлага гардаг тул үр дүн нь шууд харагдах боломж тааруу байдаг.

 Шинжлэх ухааны үндэстэй арга зүйн талаар баримжаа байхгүй үед “ойд төөрсөн сармагчин”-тай адил зүтгээд зүтгээд амжилтад хүрэх хэцүү.  Сайн арга зүйтэй багш нар ингээд болдог юм гэж хэлээд мэдээд байдаг мөртлөө, юу хийгээд байгаагаа шинжлэх ухааны хэлээр илэрхийлж чаддаггүй. Учир нь их сургуульд сурч байх үедээ ийм онолтой танилцаагүй байдаг. Иймд хичээл зүтгэлтэй багш нарын хуримтлуулсан туршлагыг шинжлэх ухааны үүднээс үнэлж, ач холбогдлыг нь тодруулж тайлбарлаж байх нь чухал.  Ингэхгүй бол “практик үгүй онол нь амнаас гарсан хоосон хий” болно.

Гадаад орнуудад хийгдэж байгаа судалгааны үр дүн нь багшийн арга зүйг шинэчлэх үйл явц маш хэцүү, их цаг хугацаа шаардана гэдгийг харуулж байна. Ийм учраас тэнд эрдэмтэд нь онол арга зүйн талаар зөвлөгөө өгөх, багш нар хамтран ажиллаж арга зүйгээ шинэчлэх зорилготой  3-5 жил үргэлжлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна. Ер нь бол энэ яриад байгаа арга зүйн шинэчлэл чинь бусад оронд хийгдчихээд бид араас нь мөлхөж байгаа хэрэг биш. Бүх оронд л явагдаж байна. Боловсролд  зориулдаг хөрөнгө мөнгөний хэмжээнээс болоод харилцан адилгүй хурдтай, харилцан адилгүй чанартай л явагдаж байна.  Манай боловсролын салбар мөнгө хөрөнгө муутай болохоор цөөн хоногийн сургалт хийж, багш нар ерөнхийдөө шинэ зүйлийн талаар сонсоод л явж байна. Хүн сонсохдоо мэдээллийн 10 хувийг авдаг бол өөрөө хийж үзэхээрээ 90 хувийг нь ухаардаг гэж сэтгэл судлаачид үздэг. Бага дунд боловсролын салбарт хэрэгжсэн  “Сурагч төвтэй сургалт” нэртэй Данидагийн төсөл, “ Алхам алхамаар” нэртэй Соросын сангийн төсөл, “ Сурагчдын сурах орчинг бүрдүүлэх арга зүй” нэртэй Жайкагийн төсөл бүгд л шинэ арга зүйг эзэмшүүлэхэд чиглэгдэж байсан. Гэвч төсөлд оролцож буй багш нар арга зүйн онолын үндэслэл, төсөл удирдаж буй хүмүүсийн санаа онооны ялгааг төдий сайн ялгадаггүй. Мөн  хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа нь хязгаарлагдмал , хөрөнгө мөнгө нь өөр газраас гарч багаа болохоор төсөл дуусахад л эхэлсэн үйл ажиллагаа нь мөн зогсдог талтай. Ийм учраас багш нар “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого Л.Гантөмөртэй хамт дуусна”  гэж айгаад байгаа нь ийм учиртай.

Сургалтын аль ч түвшинд  багш нарын сургалтын арга зүй  хоцрогдож байгааг  суралцагчид   хичээл дээр  унтах юмуу, өөр зүйл хийх байдлаар эсэргүүцэж суудаг бол,  суралцагчдын сурах итгэл зүтгэл хангалтгүй байгааг багш нар   шалгалтанд муу дүн тавих байдлаар эсэргүүцдэг.  Дээд боловсролын сургалтын чанарын  асуудлаар гадаад орнуудад хийгдэж буй  судалгааны үр дүн нь дээд  боловсролын чанар муу байгаагийн нэг шалтгаан нь профессор багш нарын сургах зүй буюу дидактикийн мэдлэг чадвартай шууд холбоотойг харуулах  болсон.  Сурах гэж юу болох, сургалтын орчинг хэрхэн бүрдүүлэх  талаар  сэтгэл судлал, мэргэжлийн дидактикийн мэдлэг дульхан,  өөрийнх нь мэдлэг оюутанд шууд дамжина гэсэн бодолтой тодорхой шинжлэх ухааны эрдэмтэд цөөнгүй байдаг.  Иймд сүүлийн үед гадаадын  их сургуулиуд дээр  дээд сургуулийн дидактикийн төвүүд байгуулагдан багш нарынхаа дидактик ур чадварыг дээшлүүлэх модул сургалтуудыг явуулж, сертифкат  олгож байна. Германы их дээд сургуулийн ректоруудын зөвлөл сургалтанд дидактикийн асуудлыг авч үзэх болсоныг дээд боловсролд орж ирж байгаа шинэ, эрүүл салхи (Fresh Wind in the Sails of German Higher Education) гэж нэрлэж байна.

Сургалтын сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх, тухайлбал сурагчид өөрөө юунд дуртай болохоо нээн илрүүлэх   нь сурагчдын сурах үйл улмаар тэдний хөгжилд ямар үүрэгтэйг тодруулахын тулд    “Авъяас” хөтөлбөрийг, зөвхөн унших биш“ унших чадвар”  гэдэг ухагдахуунаар илэрхийлэгдэж  байгаа чадварыг  сурагчдад эзэмшүүлэх нь өнөөдрийн мэдлэгийн нийгэмд чухал гэдгийг тодруулахын тулд “Ном”  хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм болов уу гэж төсөөлж болохоор  санаанууд бас сайдын ярилцлага дотор байсан. Энэ талаар боловсрол судлалын эрдэмтэд санаа бодлоо илэрхийлбэл  сурагч багш нар сурах ба багшлах арга зүйгээ шинэчлэхэд дэмжлэг болох учиртай.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 49 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 54 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 37 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК