Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн зурхай

2014-4-26
0
ЖИРГЭХ

cutebabycopy    Хонины ордын хүүхэд
Түүнийг төрөнгүүт л хүүмүүжүүлэх ажлаа эхлээрэй. Тэд золгүй явдалд өртөмтхий, ялангуяа толгой нүүрээ шархдуулж магадгүй. Ганхаж савладаг, иртэй үзүүртэй юм, шүдэнзийг түүнээс хол байлгахгүй бол тэр тиймэрхүй зүйлээр оролдох дуртай. Түүнийг ямар нэгэн юмыг шатаах юмуу зүсэж зурах дуртай гэж битгий бодоорой. Хонины ордын хүүхдүүд өсөх тусмаа үнсүүлж, тэврүүлэхээр тань руу тэмүүлэх болно. Иймэрхүү хайр тэмүүлэлийн шинж ерөөсөө түүний төрөлхи зан юм. Том болсон хойноо ч хүүхдэд нь хэн нэгэн саад хийвэл урьдчилж таахын аргагүй араншин гаргана. Тэгсэн атлаа энэхүү хурц ааш нь нэг их удахгүй инээмсэглэлээр солигдоно.

Үхрийн ордын хүүхэд
Үхрийн ордын хүүхдүүд бусад ордын хүүхдүүдийг бодвол илүү бие даасан байдаг. Тэд бие бялдарын хувьд зөвхөн хүчтэй нь байгаад зогмохгүй сэтгэлийн хат сайтай, сатгал хөдлөл нь хялбар өөрчлөгддөггүй. Тэд бүр хүүхэд байхаасаа л хэвлүүн том хүн шиг харагддаг. Тэднийг дэндүү анхаарч байгаагаа мэдэгдчихгүй бол томчуудын дунд биеэ маш сайн авч явдаг. Хэрэв өөрийгөө анхаарлын төвд байгаа гэдгээ мэдчихвэл хэлээ залгичихсан юм шиг дуугаа хураана. Үхрийн ордынхон өөрийнхөө асуудлыг илүү чухалчилдаг болохоор бусдын хэрэгт хошуу дүрээд байдаггүй. Харин тэднээр ямар нэгэн юм хийлгэх гэвэл хэтэрхий шавдуулах хэрэггүй. Ер нь үхрийн ордын хүүхдүүдэд бага насанд нь их албадлага хэрэглэвэл том болоод дүнсгэр, хатуу хэрцгий хүн болдог.

Ихрийн ордын хүүхэд (Хамтатгах)
Ихрийн ордынхон бусад ордынхноос нэг ялгарах шинж нь олон чадвартай хүмүүстэй байдаг юм. Ихэнхи хүүхдүүдийг айлгадаг бодлогууд ихрийн ордынхонд юу ч биш байдаг. Энэ ордын хүүхдүүд үе тэнгийхэнтэйгээ харьцах дуртай. Зурах урлагийн гайхамшигт чадварынхаа хүчээр тэдний анхаарлын төвд байж чаддаг. Ихрийн ордынхны хоёр гар адилхан чадвартай байх нь ховор үзэгдэл биш юм. Тэд баруун, зүүн гараа ижилхэн зурах нь бий. Ихрийн ордныхны хуруу нарийхан эвлэгхэн уян байдаг болохоор сайн мэс засалч, шүдний эмч, цагчин байхад тохиромжтой. Ихрийн ордынхон хөгжмийн зэмсэгүүдээр сайн тоглодог. Тэд хүмүүсийн жижиг сажиг онцлогуудыг гайхалтай дуурайж чаддаг.

Мэлхийн ордын хүүхэд
Энэ ордын хүүхдүүд бодитойгоор амьдардаг олон найз нөхдийнхөө хажуугаар өөрийн төсөөлөл бодлоороо дуртай төрхөөрөө буй болгосон найзтай байдаг. Мэлхийн ордын хүүхэд өөрийн "найзынхаа" тухай, тэд нар нь юу бодож, юу хийж байгаа тухай эцэг эхдээ ярьж тодорхой тоглодог бөгөөд хоолны ширээнд урьж суулгадаг. Ийм үед нь та өөрөөс нь гадна түүний найзад цай аягалж өгөөрэй. Тэдний тоглоомонд оролцсоноор та мэлхий ордын хүүхдийхээ итгэлийг олж чадна. Мэлхий ордын хүүхдүүд аймхай, цочимхой байдаг. Тэд этгээд зангаасаа бус, айж цочсоноос уйлдаг. Иймээс тэднийг уйлсных нь төлөө шийтгэх бус харин тайвшруулан түүний бодсон шиг тийм их аймшигтай юм байхгүй гэдгийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.

Арслангийн ордын хүүхэд
Тэд эцэг эх төрөл садан, эргэн тойрныхоо хүмүүсийн хайр энэрэл, хүндлэлийг ихээхэн ихэмсгээр хүлээн авч зүй ёсны зүйл мэт боддог. Тэгж байснаа залхуу нь хүрсэн үеэ ирэхээр хуруугаа ч хөдөлгөх дургүй болчихдог. Энэ ордын хүүхдүүдийг ганцхан өөрийгөө бус бусдыг бодож, өрөөлийн хүслийг хүндэлж сургах нь маш чухал. Ийм нөхцөлд тэд цаашид гайхамшигтай сэтгэл татам хүмүүс болж чадна. Арслангийн ордын хүүхдийг хүмүүжүүлэхдээ ташуур, амтат боов хоёрыг тэнцүүгээр хэрэглэхгүй, аль нэгийг нь хэтрүүлбэл хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүйгээр барахгүй ихээхэн хор хохирол амсаж болно.

Охины ордын хүүхэд
Үеийнхээ дундаа тэд чив чимээгүй үл ялгарах атлаа гэр бүлийхэн, найз нарыхаа дунд аз жаргалтай байгаа нь ажиглагдана. Тэд эрт хэлд ордог бөгөөд хурдан ойлгомжтой ярьдаг. Охины ордын хүүхдүүд хүйс үл харгалзан гэрийнхэндээ ямар ч таагүй байдал учруулдаггүй бөгөөд эхийнхээ хувьд жинхэнэ үнэт эрдэнэ мэт байж гэрийн ажилд дуртайяа тусалдаг. Охины ордын хүүхэд их дуулгавартай ямар нэг зүйлийг олон удаа хэлүүлээд байдаггүй. Сургууль дээрээ ихэнхидээ багшийнхаа хайртай хүүхэд нь байдаг бөгөөд тэдэнтэй үг хэлээ ололцоход хялбархнаас гадна хичээлээ их анхааралтай хийдэг. Ямар нэгэн зүйлийг хурдан сурдаг. Үүний зэрэгцээ тэднийг нэг их зэмлэх хэрэггүй, ялангуяа хүүхдүүдийн дэргэд зэмлэбэл тэд намуухан дуугаар юуг буруу хийснийг нь тайлбарлах маягаар хий.

Жинлүүрийн ордын хүүхэд
Энэ ордын хүүхдээ дуулгавартай байлгая гэвэл намуухан хөгжим тавьж өгөөрэй. Тэр үүнийг сонсонгуутаа лимбэний эгшиг сонсож уярсан могой мэт таны юу хүссэн болгоныг хийнэ. Жинлүүрийн ордын хүүхдэд бусад хүүхэд амарах хэрэгтэйн адил тайван чимээгүй орчин аль болох урт хугацаанд хэрэгтэй байдаг. Танд хүүхэд чинь залхуу юм шиг харагдана. Энэ яг тийм биш юмаа. Зүгээр л түүний идэвхи нь үе үе ялгуухан бүр идэвхигүй байдал руугаа шилждэг юм. Үүнийг нь байх ёстой зүйл мэт хүлээн аваарай. Энийг нь засна гэдэг амархан ажил биш юм. Тэд амар амгалан хөдөлгөөн багатай байх үедээ илч хүчээ хуримтлуулдаг. Хэрэв та өөрийнхөө Жинлүүрийн ордын хүүхдийг бага ч гэсэн бие даасан болгож чадвал тэр сайн сурагч болж чадна.

Хилэнцийн ордын хүүхэд
Дэндүү зөөлөн, сулхан, шийдмэг бус эхчүүд эхнээсээ л түүнийг эвдэнэ. Хилэнцийн ордын хүүхдийг хүмүүжүүлэхдээ маш их хатуу чанд байхын зэрэгцээ сайхан сэтгэлтэй байх шаардлагатай. Хилэнцийнхэн өөрөөсөө давамгайлж чадаж байгаа хүнийг л хүндэлдэг. Та хүчтэй тайван байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд чинь энэ хоёр шинж чанарыг олж харвал тэр таньтай эвлэрнэ. Ингэж л та түүнийг ялна. Хилэнцийн ордын хүүхэд бүр багаасаа өөрийн нууцтай байдаг бөгөөд түүндээ хэнийг ч хутгалдуулах дургүй. Түүний хурц хараанаас ямар ч жижг зүйл мултарч чадахгүй. Тэр хүүхэд гэр бүлийн доторх нууцыг их бага гэхгүй сайн мэдэж байдаг.

Нумын ордын хүүхэд
Нумын ордын хүүхэдтэй эцэг эхчүүд ядахдаа энэ бодолд нь нийцтэй шулуун шударга, үнэнч байдлаар үр хүүхдээ хайрлууштай. Хэрэв аав ээжийнх нь нэг нь тэдний өмнө буруутай зүйл хийвэл дутагдлаа хүлээж уучлал гуйх ёстой гэж тэд үздэг юм. Ийм үйлдэл хийж чадаагүй эцэг эхчүүд нумын ордын хүүхдийнхээ нүдний өмнө нэр хүндээ үүрд алддаг. Нумын ордын хүүхдүүд маш их хэрэгт дуртай байдаг. Тэд өөрсдийн өдрийг асуултаар эхэлж амандаа асуулттай нойрсдог. Асуултуудынх нь сэдэв нилээд өдөөн хатгасан шинжтэй юм шиг сонсогдно. Учир нь том хүмүүс бол үнэнээс айдаг, түүнийг нуудаг, биеэ тоогчдыг өөгшүүлэн хэлж зүрхэлдэггүй зүйлүүд л асуултынх нь сэдэв байдаг.

Матрын ордын хүүхэд
Эрэгтэй эмэгтэй матрын ордын хүүхдүүд аль нь ч ихээхэн дуулгавартай байдаг бөгөөд толгой дааж юм шийдэх гэж нэг их зүтгэдэггүй. Тэд нар их гэрсэг, гэр бүлдээ их хайртай байдаг. Матрын ордын хүүхдүүд эцэцг, эхтэйгээ зугаалах дуртай бөгөөд хэрэв тэд нар нь завгүй байвал гэртээ сууж бусад хүүхдүүд шиг үеийхэнтэйгээ тоглох гэж гарч гүйхгүй. Энэ ордын хүүхдүүд олон найзтай байдаггүй бөгөөд харин дотны найзуудтай байдаг. Тэд нартаа өөрийнхөө бүх нууцыг ярьдаг. Харин нилээн удаан байдаг нь хичээл сургуульд нь жаахан нөлөөлдөг. Матрын ордын хүүхэд том хүн болж тоглох дуртай. Тухайлбал: аав, ээж, эмч, өвчтөн, багш сурагч, худалдагч, үйлчлэгч гэх мэт. Тэд мөн зураг зурах, хөгжим сонсох дуртайгаас гадна практик агуулгатай урлах, гараар хийж зүйлд илүү дуртай.

Бумбын ордын хүүхэд (Хумх)
Ихээхэн дуу цөөнтэй, номхон бумбын ордын хүүхдүүдээс хүний санаанд орохооргүй хачин зүйл гаргадаг. Тэд өөрсдийн зорилго юунд итгэл үнэмшилтэй байгаагаа мэддэггүй бас хаашаа явах юу хийхээ ч ойлгодоггүй. Бумбын ордын хүүхдийг хүмүүжүүлж сургана гэдэг ихээхэн хэцүү ажил гаргах бололтой. Таны анхаарах зүйл бол: нэгдүгээрт та өөрөө нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдоогүй хачин содон санаа олж түүн рүүгээ хүүхдээ чиглүүлэн зорилгодоо хүрэхэд нь тусал. Бумбын ордын хүүхдүүдийг эмч, сувилагч, худалдагч, багш, нягтлан бодогч гэх мэтийн мэргэжил сонирхлыг нь татахгүй.

Загасны ордын хүүхэд
Энэ ордын хүүхдийг том болох тусам та тэднийг дэг журам, тодорхой цаг бүхий үйлдэл хийж сурах гэж их цаг зарна. Загасны ордын хүүхдүүд бол жинхэнээсээ хүмүүжүүлэхэд бэрх байдаг бөгөөд эргэн тойрондоо ихээхэн төвөгтэй байдал учруулдаг. Өдөр унтаж, шөнө тоглодог хүүхдүүд байдаг. Сургууль дээрээ энэ ордын хүүхдүүд ямар ч хүндрэлгүй дагаж мөрдөж болохуйц дэглэм тогтоосон журмыг дагах гэж өчнөөн төвөгтэй асуудал гардаг. Энэ ордын эрэгтэй эмэгтэй хүүхдүүд цөм бүжигчин, хөгжимчний авъяастай байдаг. Тэд бүжиглэж зурдгийн зэрэгцээ яруу найраг, үлгэр сонирхдог. Загасны ордын хүүхдүүд бусдын дагадаг дүрэм журмыг тоодоггүй харин өөрийнхөөрөө явдаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Цагаандарь (122.201.24.22)
    2013 оны дөрөвдүгээр сар байна уу?
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • aimaaar (188.64.247.13)
    arslangiin ordond torj bolohgvig tootsooltsgooo zaluuzaa hahahahah
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 59 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 58 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК