Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд, багш хоёрын нүүр тулаагүй яриа-3

2014-4-24
0
ЖИРГЭХ

гантөмөрБоловсролын бодлого ба боловсрол судлалын талаар  Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага

Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын  ярилцлагуудыг шүүрдэж,  түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж  байгаа утга  санаа  болон  энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол,  үзэл баримтлалтай харьцуулан  судалж,  өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ.  Үүнийг  сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.

БШУ-ны Сайд Л.Гантөмөр:...Мэдээлэл хэзээ мэдлэг болдог юм бэ. Түүнийг олон өнцгөөс дүгнэж, олон үйл явдлаар чимэж байж мэдлэг болдог байхгүй юу. Нэг удаа сонсоод өнгөрөхөд бол тархинд байж л байна. Гэхдээ тэр нь гарч ирдэггүй, олддоггүй. Хүүхэд өөрөө өөрийгөө дайчлах тэр боломжийг бид яаж гаргах вэ гэдэг нь хамгийн гол нь гэж ойлгож болно. Багш заана гэж дайрахаасаа илүү тухайн хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч, сайн нөхөр, сайн хамтрагч болох ёстой. Мэдээлэл дамжуулдаг системийг эвдээд мэдээллийг мэдлэг болгож авдаг, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг хүн болж төлөвших энэ процесс өөрөө цоо шинэ арга зүйг шаардаж байна.... (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)

МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа: Хичээл дээр сурах ба багшлах үйл ажиллагаа явагдаж байх үед сурч буй хүн, тухайлбал сурагчийн толгой дотор дараах үйл явцууд явагддаг болохыг когнитив сэтгэл судлал, тархи судлал, мэдээллийн сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухааны нээлтүүд дээр тулгуурлан дараах байдлаар тайлбарладаг.  Үүнд,
•    Мэдээллийг хүлээн авах
•    Мэдээллийг боловсруулах, мэдээллийг мэдлэг болгох
•    Мэдлэгийг хадгалах
•    Мэдлэгийг хэрэглэж асуудал шийдвэрлэх

Мэдээллийг хүлээн авах: Хүүхэд өөрийн харах, сонсох, хүртэх зэрэг сэрж мэдрэх эрхтнийхээ  тусламжтайгаар мэдээллийг хүлээн авна. Өөрийн гэсэн утга өгөгдөөгүй, зөвхөн сонссон, харсан мэдээлэл нь хүний  богино хугацааны санамж дээр ирж боловсрогдоно. Гэвч маш их хэмжээний мэдээлэл энэхүү санамж хүрч чадалгүйгээр алдагдах боломжтой байдаг.  Мэдээллийн  алдагдлыг  багасгахын тулд  хичээл  наад зах нь  сурагчдын амьдралд байдаг, тэдний сонирхолыг татсан тэдэнд сэдэл өгсөн сэдэв, асуудлаас эхлэх нь зүйтэй. Энэ нь дурын нэг асуудал биш харин хичээл дээр үзэх шинжлэх ухааны асуудлыг “дотроо агуулсан” байх учиртай.   Бага ангийн байгалийн ухааны хичээл дээр “Цахилгаан гүйдлийн хэлхээ” гэж гарчиг тавихын оронд зүгээр л өрөөний хананд байгаа товчлуурыг дарах үед  чийдэн асдаг нь ямар учиртай юм бэ гээд яриа өдөөх жишээтэй. Иймээс үзэх сэдвээ нэрлэхдээ хүүхдэд танил биш шинжлэх ухааны үг хэрэглэх үү, ахуйн хэл хэрэглэх үү, шинжлэх ухааны асуудлыг шууд авч үзэх үү ахуйн асуудлаас эхлэх үү, амьдралын ямар асуудалтай холбоотой нь тодорхойгүй шинжлэх ухааны нэр томъёо заачихаад  мэдлэгээ амьдралын асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэхийг шаардаж болох уу  гэдгээс эхлээд л  багш алхам дутамдаа тулгарах асуудлын талаар дидактик шийдлийг  хийх хэрэгтэй болно.  

Мэдээллийг боловсруулж мэдлэг болгох : Мэдээллийг боловсруулах, мэдээллийг мэдлэг болгохын хувьд  хоёр арга  зам байна. Гаднаас өгч буй мэдээлэл буюу  багшийн хэлж ярьсан зүйлийг тэр чигээр нь хүлээн авах юм бол   энэ нь “цээжилсэн мэдлэг” байдлаар салангид байж байгаад шалгалт өнгөрөх үед мартагдана.  Хэрвээ багш  хичээл дээр үзэх зүйлийн талаар сурагчдад ямар төсөөлөл, мэдлэг байгааг тандаад (оношлогоо), түүнийг тооцон сургалтыг зохион байгуулах нөхцөлд  сурагчдын мэдлэг  өмнөхөөс илүү цэгцтэй, илүү зөв, илүү өргөн хүрээний мэдлэг болон буцаж хадгалагдана.   Ийнхүү  сурч буй хүний  мэдлэгийн бүтэц өөрчлөгдөн,  шинэ мэдлэг бүтээгддэг  идэвхитэй  (activ) суралцахуй явагдахын тулд   багшийн зүгээс  сурч буй хүний оролцоог хангасан сурах орчинг бүрдүүлэх ёстой. Жишээ нь физикийн хичээл ямар учраас хүнд байдаг вэ? гэвэл физикийн хичээл дээр үзэх бараг бүх асуудлуудын  талаар сурагчид тодорхой хэмжээний өмнөх төсөөлөлтэй байдаг. Гэвч энэ төсөөлөл нь ихэнх тохиолдолд ахуй амьдралаас олсон, ахуйн хэл дээр илэрхийлэгддэг учир шинжлэх ухаанч биш  буруу байдаг. Ийм учраас физикийг сурна гэдэг нь ахуйн төсөөллөөс шинжлэх ухааны мэдлэгт, ахуйн хэлнээс физик хэлд, улмаар матемтик хэлд шилжинэ гэсэн үг.  Физикийн хичээл үздэг агуулга нь тэнгэрээс унаагүй. Энэ агуулгыг эрдэмтэд ажиглах, таамаглах, турших, загварчлах, дүгнэх гэх мэт сэтгэн бодох оюуны болон үйлийн маш олон аргыг хэрэглэж  нээж бүтээсэн.  Сурагчид энэ аргуудыг өөрсдийн боломжийн түвшинд  суралцах юм бол тэд мөн мэдлэг бүтээж болно.  Сурагчдад  шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх  зорилготой ерөнхий  боловсролд физикийн хичээлийн оруулах гол хувь нэмэр нь физикийн танин мэдэхүйн  аргуудыг  эзэмшүүлэхэд оршиж байна. Эдгээр аргын талаар сурагчид мэдэх, улмаар эдгээр аргыг сурах, аргаа хэрэглэж мэдлэг бүтээх нь эцсийн бүлэгт  тэдний сурах орчинг  когнитив сэтгэл судлал, мэргэжлийн дидактикийн онол, үзэл баримтлал дээр суурилан боловсруулах нөхцөлд л биелэгдэх болно.  Бусад  бүх хичээлийн хувьд энэ үйл явц  ижил.   Үнэндээ шинэ онолын үзэл баримтлал нутагших суурь нь монголчуудын үр хүүхдээ хүн болгож ирсэн арга ухаанд байдаг.  Манай ахмад хүмүүс  ажиглах, тунгаан бодох, эргэцүүлэн дүгнэх зэрэг танин мэдэхүйн сэтгэлгээний арга сайтай, үг цөөнтэй. Худлаа ярьдаггүй, өөрийгөө магтдаггүй,  хүнийг муу хэлэхээс өмнө өөрийгөө цэнэж байдаг, хамгийн гол нь  сэтгэлгээ, үг,үйл нь тохирч байдаг.  Иймээс амьдралд тохиолдох аливаа асуудлыг зөв шийдэж, тэр хэрээрээ бусдад нэр хүндтэй, хэлсэн үгийг нь хүмүүс сонсож  үлгэр дууриал авдаг.  Энэ бол монголчуудын хэл, сэтгэлгээний онцлог. Одоо сэтгэлгээний энэ уламжлал хэлтэйгээ  хамт тасрах гээд л байх шиг байна даа.

Заах аргаас сурах орчинг бүрдүүлэх аргад шилжих нь багшаас  шинэ мэдлэг, чадвар, сургалтын арга зүйн шинэчлэлийг  шаардах болно.  Багшийн арга зүйг шинэчлэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Мэдээллийг мэдлэг болгох нь зөвхөн хүүхдэд биш бүх хүнд явагдана.  Тухайлбал сургалтын хөтөлбөр, сурах бичиг нь мөн өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжихээр боловсрогдох учиртай. Эдгээрийг боловсруулж буй хүмүүс боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах орчин цагийн онол арга зүйн мэдлэгтэй, түүнийгээ хэрэглэж тухайн асуудлыг шийдвэрлэх чадвартай  байж гэмээж  сурагчийн сурах, багшийн багшлах үйлийг дэмжсэн, багшид удирдамж өгсөн  хөтөлбөр,  стандартыг боловсруулах учиртай. Улмаар багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүд ч шинэчлэгдэх шаардлага гарна.

Үргэлжлэл нь маргааш ...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • tugsugch (202.179.20.178)
    Surguulid maani shinechlel heregtei ni unen unen
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Sudlaach (180.235.182.216)
    Ene kkhun tseejilsnee khumuust khurgej baigaa baidliig ni shinjikhed MUIS-iig oorchlokhoos oor argagui baidald khursen ni unen yum bainaa
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Гомбожав (180.235.181.130)
    Бурмаа боловсролын ажилтан бүхэн эзэмших онолын асуудлыг гаргаж тавьж байнаа.Үүнийг мэдэхгүйгээс гарч байсан алдаанууд, түүнээс урьдачлан сэргийлэх арга замуудаа хамт тавихад анхаараасай.Когнитив сэтгэл судлалыг ийм хэмжээнд тавихад ерөнхий яриа л болж хувирдаг.Механизм нь илрэхгүй.Үүнээс цааш гүн рүү нь орж боловсролын инноваци сөхөхөд маш энгийн,хэнд ч гэсэн бүх механизм нь ойлгомжтой байдгийг анхаарч тэр чиглэлд бичиж өгөөсэй билээ.Онолын сэтгэлгээнээс багш нар айх биш илүү ойртон хичээлэхийг нийгэм, хөгжил шаардаж байгаа.Энэ бол реклам биш зайлшгүй хичээллэх хичээл.Сайт дээр тавьж яаж барах вэ? Ер нь 2-3өдөр онол практикийн хурал зохион байгуулах шаардлага байгаа болов уу?
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (103.26.194.4)
    болиочээ хэнийг рекламдаад байгаан
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 59 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 58 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК