Монголоос алмаз олдсон талаарх яриа нийгэмд баахан шуугиан тарив. Тус алмааз нь Өмнөговь аймгийн нутгаас гарч ирсэн гэх юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Цогт-Овоо сумын нутгаас алмаазтай төстэй чулуулаг олдсон. Яг алмааз гэж хэлэхэд эрт байгаа ба элсэн чихрийн хэмжээтэй чулуулгууд олдож байгаа аж. Одоогоор тэдгээр жижиг чулуулгуудыг Геологийн төв лабораторид дээжийг нь явуулж шинжлүүлэхээр болсон талаар албаныхан ч хэлжээ.
Тэгвэл алмаазны яриа намжаагүй байхад өчигдөр “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт газар шорооны ажил хийж байсан барилгын ажилчид 2.2 кг жинтэй цул алт олсон талаарх шум тарж эхлэв. Тодруулбал, Яармагийн гүүрийн цаахна, “Viva city” хотхоны баруун талд баригдаж буй, “А3 стандартын анхны хороолол” хэмээх сурталчилгаагаар нь мэдэх болоод байгаа “Шинэ өргөө” хорооллын нутаг дэвсгэрээс олдсон хэмээн баримт болох зурагтайгаа цацагдсан юм. Үнэн худал нь мэдэгдэхгүй иймэрхүү мэдээллийг зориудаар цацаад байна уу, зохиомлоор яригдаад байна уу хэлж мэдэхгүй юм.
Юутай ч алмааз шиг чулуулаг олдоод байгаа нь үнэний ортой ч цул алт олдсон талаарх мэдээллийг хэн ч баталдаггүй дээ.

Д.Дуулим
Сэтгэгдэл (5)