Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл: Жуулчдыг татахын тулд олон ажил хийнэ

2014-4-23
0
ЖИРГЭХ

    E-BatuulНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн талаар танилцууллаа. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр нь 2014-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд хоёр үндсэн зорилготой юм байна. Тухайлбал “Монгол туургатны соёлын аялал жуулчлалын төв”, “Бизнес аялал жуулчлалын төв” болох зорилт тавьжээ. Энэ хоёр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Сэтгэл татам Улаанбаатар”, “Өрлөг түүхт Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” гэсэн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна. 

Нийслэлийн иргэд гэр бүлээрээ, хамт олон, найз нөхдөөрөө идэвхтэй амрах орчныг бүрдүүлж, сонгодог урлагийг хотын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгон сурталчилж, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын менежментийг сайжруулах юм байна. Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг 7-14 хоногийн хугацаанд үргэлжилдэг мега эвент болгон өргөжүүлж Монгол туургатны соёл, спортын наадам гэсэн агуулга хэлбэрээр зохион байгуулдаг болох аж. Мөн Олон улс, тив, дэлхийн хэмжээний урлаг, спортын тоглолт, наадмуудыг жилийн турш зохион байгуулах юм байна.

Харин “Өрлөг түүхт Улаанбаатар”-ын хүрээнд Монгол наадам цогцолбор, Гандангийн дэнжийг соёлын дүүрэг болгож, Усан парк, амьтны хүрээлэн, Их Майдар цогцолбор, Зайсан цогцолбор, Түмэн хишигтэн цогцолборыг шинээр байгуулах юм байна. Харин архитектурын өвөрмөц шийдэлтэй, дурсгалт газруудыг сэргээн засварлах, хотын түүхтэй холбогдох онцлог газруудыг тэмдэгжүүлэх, тохижуулах, жуулчдад ээлтэй мэдээллийн дэд бүтэц, тохижилт, Жуулчны гудамжны тохижилт, соёлын аялал жуулчлалын үзмэр бүхий амралт, аялал жуулчлалын цогцолборуудыг барьж байгуулах юм байна. Мөн нийслэлийн Налайх дүүрэгт “аялал жуулчлалын жишиг суурин” байгуулахаар төлөвлөжээ. Хотын аялал жуулчлалын онцгой үзмэр, түүх соёлын дурсгалт газруудыг олон улсын түвшинд хүргэж тохижуулах ажлыг хийх аж.

Гандангийн дэнжийг шашин, соёл, гар урлалын дүүрэг болгон хөгжүүлэх зорилт тавьжээ. Харин “Монгол наадам” цогцолборыг аялал жуулчлалын хотхон болгон өргөжүүлэх юм байна. Мөн жуулчдыг татахад нөлөөлдөг зүйл бол үйлчилгээний ажилтнуудын зан харьцаа байдаг. Тиймээс “Инээмсэглэх Монгол - Найрсаг УБ” аяныг зохион байгуулж нийслэлийн иргэд, нийтийн болон төрийн үйлчилгээнийхэн хамрагдах юм байна. Мөн HUB буюу урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

2030 он гэхэд нийслэл хот 5 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавьж байгаа аж. Сүүлийн үед дэлхийн нийтийн жуулчдын хандлага Ази, номхон далайн бүс рүү чиглэж байгаа гэсэн судалгаа гаргажээ. Дэлхийн хүн амын өсөлт, техник, технологийн дэвшилттэй холбоотой жуулчдын тоо нэмэгдсэн байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлчилгээний ажилчдын зан харьцааг өөрчлөх ихээхэн шаардлагатай байна. Энэ жилээс эхлээд энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?


-Энэ жил “Сайн байна уу, Баярлал, Уучлаарай” гэсэн нэртэй сургалтуудыг явуулна. Эдгээр ажил маань төрийн үйлчилгээнээс эхэлнэ. Дараа нь үйлчилгээ, нийтийн тээвэр, худалдааны үйлчилгээнд нэвтрүүлнэ.

-Жуулчдын аюулгүй байдлыг хангах талаас ямар арга хэмжээ авах вэ?


 -2013 онд жуулчдын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо 4,3 хувиар өссөн байгаа юм. Эдгээр зөрчлийн 80 орчим хувь нь нийслэл хотод болсон. Ялангуяа халаасны хулгай, хүний бие махбодид санаатайгаар гэмтэл учруулах, дээрэмдэх, танхайрах гэсэн хэргүүд зонхилж байгаа. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар өнгөрсөн жил манай улс гадаадын иргэдэд хамгийн таагүй ханддаг 10 орны нэгээр нэрлэгдсэн. Дээр нь жуулчдын ихэнхи нь хэрэглэдэг хөтөч ном байдаг. Энэ номонд Улаанбаатар хотын жуулчдын аюулгүй байдал талаас нь анхааруулсан хэд, хэдэн зүйл бичигдсэн байна лээ. Тухайлбал Улаанбаатар хотод цагдаагаас тусламж хүссэний хэрэггүй. Халаасны хулгайчаас болгоомжил, мөн согтуу залуучуудаас болгоомжил гэж анхааруулсан байдаг. Тэгээд төгсгөлд нь жуулчид аль болох Улаанбаатар хотод нь олон хонолгүйгээр хөдөө орон нутгийг зориорой гэж бичсэн байдаг. Харин 100 жилийн өмнө хамгийн ядуу монгол айл ч гэсэн жуулчдыг элэгсэг дотноор хүлээж аваад эрвийх, дэрвийхээрээ дайлах болно. Ёсыг нь дагавал гэр нь танайх гэж ярьж байсан байгаа юм. Мөн Майский Монголд ууртай эрэгтэй хүнийг харна гэдэг боломжгүй зүйл гэж ярьж байсан байгаа юм. Тэгэхээр жуулчдын аюулгүй байдал талаас нь анхаарах, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана.

-Жуулчдын хажуугаар цагаачлах хүчнийхэн орж ирээд байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?


-Хотын дарга Э.Бат-Үүл: Жуулчин гэж яагаад яриад байгаа вэ гэхээр жуулчин хэзээ ч харладаггүй. Манайд жуулчин, цагаач хоёрыг хольж ойлгоод байгаа юм. Энэ дээрээ арга хэмжээг авдаггүй. Аялал жуулчлалын компаниуд тухайн оронд жуулчин үлдээсэн бол дахиад тэр орны жуулчныг авахгүй. Тэгэхээр компаниудын бизнес алдагдалд орно шүү дээ. Тийм учраас жуулчдаа үлдээхгүй. Хууль бусаар орж ирж цагаачлаад байгаа хүмүүс аюул учруулаад байгаа. Үүнийг бид цэгцлэх ёстой. Маш их жуулчин орж ирж байгаа үед хүчний байгууллагаа бэхжүүлнэ. Олон жуулчин орж байгаа юм чинь эрсдэлтэй.

-5 сая жуулчин хүлээж авна гэхээр нэлээдгүй хугацааны дараа оруулж ирэх тооцоолол байх?


-5 сая жуулчин ирвэл одоо бол даахгүй шүү дээ. Метро, тусгай зориулалтын зам, байшин барилгаа бариад 2030 онд авна гээд байгаа юм. Бүх дэд бүтцээ шийдвэрлэнэ. Мөн жуулчдыг татахын тулд чөлөөт худалдааны бүс байгуулна. Дэлхийн брэндүүдийг татваргүй худалдаалах бүс гэсэн үг.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.43.25)
    хүүдээ олон тендер өгөх нь...
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • mgl (103.26.194.5)
    tsagdaa baishind bish gudamjindaa ajillah heregtei bn.
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (103.26.194.2)
    ТҮГЭЭМЭЛ АШИГТ МАЛТМАЛАА ОЛБОРЛОХЫГ ЗОГСООЖ, ТОМ МАШИН ЯВУУЛАХГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСГАА ИЙМ АРГААР СЭРГЭЭХ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮМ БН Л ДАА
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 59 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 58 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК