Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Буянхишиг: Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээ хаалгаар оруулангуутаа зугтчихдаг

2014-4-20
0
ЖИРГЭХ
СЭМҮТ-ийн Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч О.Буянхишигтэй ярилцлаа.
БуянхишигСЭМҮТ-ийн Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч О.Буянхишигтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргье. Хоёулаа яриагаа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн үйл ажиллагааны өнөөдрийн нөхцөл байдлын талаар эхлэх үү?

-Манай төв улсын хэмжээнд эмчилгээ үйлчилгээ явуулдаг. Хэвийн бус ажлын нөхцөлтэй, онцгой үүрэг хариуцлага шаарддаг, гуравдах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Онцгой үүрэг гэдэг нь сэтгэцийн хурц өвчний үед байр багтаамжын хүрэлцээ хангамжаас огт шалгаалахгүйгээр өвчтөнг авч эмчлэх үүрэгтэй. Засарч сайжирсан өвчтөнг эмнэлгээс гаргаад явуулах заалт байхгүй тул ар гэр асран хамгаалагч нь ирж автал эмнэлэгтээ байлгаж байдаг. Хөдөө орон нутгын хүнийг хүргэх зардал боломж байдаггүй. Энэ шалтгаанаар өвчтний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

-Сэтгэцийн архаг өвчтэй хүмүүс танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Энэ хүмүүсийн хувьд бэрхшээлтэй асуудал их байдаг байх?

-Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт яг одоо тулгамдаж байгаа асуудал бол сэтгэцийн архаг өвчтэй хүний асрамжийн газар болоод байна. Энэ сэтгэцийн архаг өвчтэй хүмүүсийн тоо бол их байгаа. Энэ хүмүүст эмнэлэг эмчилгээ биш. Энэ хүмүүст хамгийн их шаардлагатай зүйл нь асрамжийн газар болчихоод байна. Эмчлэх сувилахаасаа илүү асрах нийгэмшүүлэх ийм үйл ажиллагаа нь үлдчихээд байна. Ер нь сэтгэцийн өвчтэй хүнийг эмчлэхийн тулд 70 хувь нь сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээ байдаг. 30 хувь нь өвчин хөдөлсөн эсвэл сэдэрсэн тохиолдолд эмийн эмчилгээ хийдэг. Бусад нөхцөлд ихэвчлэн хүнийг нийгэмшүүлж, нийгэмтэй харьцуулах, өөрөө өөрийгөө аваад явах чадвар чадамжийг сэргээж өгөх, шинээр тэр чадвар чадамжийг суулгаж өгөх талын эмчилгээ түлхүү байх ёстой. Манай эмнэлэг дээр энэ эмчилгээ үйлчилгээ цогцоороо явагдаж байгаа. Гэхдээ асрах асрамжийн зохион байгуулалтын хэлбэр нь байхгүй байгаа. Сэтгэцийн архаг өвчтэй хүмүүс асрамжийн газарт байршиж байх нь дээр. Хуучин бол Мааньтад байсан. Тэр нь одоо татан буугдчихсан. Тэнд байсан өвчтөнүүд одоо энэ эмнэлэгт байгаа шүү дээ. Тэр тусламж үйлчилгээгээ авч чадахгүй эмнэлэгт байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үүнийг чиглэл чиглэлээр нь зааглаж өгөөд тусад нь асрах газартай болгочихвол энд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнгүүдийн нөхцөл ч сайжирна. Одоо асрамж нь эмнэлэгтэйгээ хамт байгаа учраас хоёр чиглэлийн  үйлчилгээг нэг эмнэлэг зэрэг үзүүлж байна. Үүнээс болоод өвчтөний тоо ч ихсэж нөхцөлийн хувьд ч гэсэн муу байна хэрэг юм.

-Танай эмнэлэгийн асрамжинд байдаг сэтгэцийн архаг өвчтэй хүмүүсийн ар гэрийнхнийг ихэнхдээ ирдэггүй гэж сонссон энэ талаар?

-Ар гэрээс нь хүн ирэхгүй байх тохиолдол маш их. Нэг хүнээ ч гэсэн энэ эмнэлэгт хооллуулаад асруулаад сувилуулаад байлгачихья гээд ирэхгүй. Тэр байтугай арав хорин жилээр гэрээс нь хүн ирдэггүй нас барахад нь ч ирэхгүй байх тохиолдол их байдаг. Гэтэл тэр хүнийг чинь оршуулах төсөв мөнгө эмнэлэгт байхгүй шүү дээ. Бид өөрсдөө яаж ийж байгаад оршуулах л ёстой болдог. Ирж авах нь байтугай эргэлт ирдэггүй өвчтөнүүд их бий. Зарим нь бүр эмнэлэгийн хаалгаар оруулж ирээд л  зугтаад яваад өгдөг. Бид тэднийг буцаад яв гэх эрх байхгүй орны хүрэлцээ муутай байсан ч бид тухайн өвчтөнг буцаах эрхгүй. Мөн бид ар гэрийнхэн нь тухайн өвчтөнийг ирж авахаас нааш гаргаад явуулж болдоггүй. Эмнэлэгт ар гэрээс нь хүн иртэл байлгадаг гэсэн үг л дээ. Чи одоо эрүүл боллоо гээд гаргаад явуулчих эрх бидэнд байхгүй. Үүнийг л манай эмнэлэгийн тусгай үүрэг гээд байгаа юм. Хажуу талын байранд байлаа ч ялгаагүй гаргаад явуулчихдаггүй. Эдгээр хүмүүст хүний ёсоор хандах ар гэрийг нь орлох хүмүүс бид нар л болж хоцордог.  Дийлэнх өвчтөн архаг учраас гэртээ гарах боломжтой асрамжийн газар байдаг бол тэндээ өөрөө өөрсдийнхөө үйл ажиллагааг зохицуулаад явах боломжтой гэтэл тэр боломж нь хангагдахгүй ар гэр нь ч авдаггүй асрамж нь ч байхгүй хүргэж өгөх ч боломж байхгүй. Ийм зүйлүүдээс болоод ингээд эндээ байж байдаг.

-Үүнийгээ Эрүүл Мэндийн Яам болон эрх бүхий байгууллагуудад хэлж ямар нэгэн арга хэмжээ авахуулж болдоггүй юм уу?

-Манай эмнэлэгийн удирдлагууд энэ талаар маш их санал шаардлагыг Эрүүл мэндийн яам болон эрх бүхий байгууллагуудад нь хүргүүлж их ч хөөцөлддөг. Хөөцөлдөлгөө бол хангалттай байдаг. Гэтэл эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг шийдвэрлэж байгаа юм өнөөдрийн байдлаар алга байна.  

-Сүүлийн үед донтох өвчний хэлбэрүүд нэмэгдсээр байгаа. Тэгвэл энэ өвчнийг танай төв хэрхэн эмчилж байна вэ?

-Донтох эмгэгийн хувьд манайд бага болон өсвөр насныхны компьютер  тоглоомын дон, залуу идэр наснаас авахуулаад гучаас дээш насныхны архинд донтох эсвэл мөрийтэй тоглоомын дон буюу мөрийцөх дон, мансууруулах бодисын донтох зэрэг манай оронд нэлээд газар авсан донтолтын хэлбэрүүд байна. Ер нь аливаа донтолт эмчилгээ их удаан шаарддаг. Зүгээр нэг эмнэлэгт хэвтүүлээд эм тариа хийгээд зөвлөгөө өгөөд эмчилэх боломжгүй зүйл. Тийм учраас нэгэнт ийм өвчтэй болсон тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаарддаг. Эмчилгээний эхний үр дүн дор хаяж зургаан долоо хоногын дараа ажиглагддаг. Үүнээс цааш хагас жил, бүтэн жилээр эмчилгээ шаарддаг. Ер нь  хугацаа их орно. Түүнээс гадна донтолтонд нэрвэгдсэн хүн өөрөө үүнийг болъё, засья гэсэн сэдэлтэй байх ёстой. Хэрвээ өөрөө ийм хүсэл эрмэлзэлтэй бол энэ эмгэгийг засахад арай хялбар байдаг. Хүүхэд бол өөрийгөө pc тоглоомын донтой болчихлоо гэдгийг ухаардаггүй. Тэгээд манай эцэг эхчүүд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байдаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдээ хэвийн байна уу, хэвийн биш байна уу, сэтгэцэд нь өөрчлөлт гараад байна уу гэдгийг төдийлөн анхаарч авч үздэггүй.  Тийм учраас донтох эмгэг нь нэлээд хүнд шатандаа орсныхоо дараа эмч, эмнэлэгийн байгууллагуудад ханддаг. Нэгэнт гүнзгий шатандаа орсон байгаа хүнийг эмч мэргэжилтэн бид засаад эдгээгээд эрүүл болгоход асар их хүчин чармайлт шаардлагатай болдог. Барууны орнуудтай харьцуулбал манайд донтох эмгэгийг эмчилдэг эмнэлэг учир дутагдалтай л байна. Нөхцөл байдлын хувьд ч тэр техник технологийн хувьд ч тэр. Донтох эмгэгийг эмчилнэ гэдэг бол хүн нэг бүрийг тодорхой хяналтан дор байлгаж эмчилдэг. Гэтэл манайд ингэж чадахгүй байна. 30 ортой тасаг, хоёр эмч, хоёр сувилагч, нэг асрагч. Яаж ч хичээгээд төлөвлөгөө боловсруулаад хүн нэг бүрийг хянаад ажиллах боломж байхгүй.

-Бас нэг сэтгэл эмзэглүүлсэн зүйл байна. Тэр нь залуу хүмүүс амиа хорлоод байх юм. Ер нь манай орны хувьд энэ талаар судлагдсан зүйл байдаг уу?


-Манай орны хувьд амиа хорлолт хүн амынхаа тоотой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байдаг. Дэлхий нийтийн жишгээс хараад байхад Ази Европын өндөр хөгжилтэй орнуудад амиа хорлолт их байдаг ч манайх шиг хүн амын тоотойгоо харьцуулахад өндөр гардаггүй. Нэг талаас хүн амын тоотойгоо харьцуулахаар өндөр гараад байгаа учраас хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Нөгөө талаас анхаарал татахаас өөр аргагүй нэг зүйл нь юу вэ гэхээр манайд өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт их байна. Өсвөр насны өөрөөр хэлбэл 13-22 насны охид хөвгүүдийн дунд амиа хорлохыг завдсан тохиолдол их байна. Амиа хорлосон тохиолдолууд ч их байна. Амиа хорлоогүй ч гэлээ амиа хорлох оролдлого хийгээд эмнэлэгийн байгууллагуудад ирж байгаа тохиолдол асар их байна. Өөрөөр хэлбэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэсэн үг. Жишээлбэл өндөр хөгжилтэй орнуудад мэдээж манайх шиг их олон сая хүн амтай. Тэнд бол  35-аас дээш насныхны амиа хорлолт их байдаг. Гэтэл манайд дөнгөж төлөвшиж байгаа яг сэтгэлзүй нь бүрдэж байгаа өсвөр залуу хүмүүс амиа хорлох нь их байна. Өсвөр залуу үе маань амиа хорлоод байна гэдэг чинь маш эмгэнэлтэй зүйл.

-Амиа хорлох оролдогуудын шалтгаанууд ихэнхи нь ямар шалтгаантай амиа хорлох оролдого байдаг вэ?


-Эмнэлэгт хандаж байгаа тохиолдол болгоны шалтгааныг заавал тодруулдаг. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд ихэнхдээ харилцааны асуудлаас болж амиа хорлохыг завдаж байна. Ээж аавтайгаа үл ойлголцох, найз нөхөдтэйгөө зөрчилдөх зэрэг   cэтгэл ханамжгүй харилцаанаас үүдээд амиа хорлохыг оролдож байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд гэхээр. Манайд зах зээлийн үеээс хойш эцэг эхүүд ажиллах ёстой мөнгө олох ёстой хүүхдүүдээ тэжээх ёстой гээд ихэнхи нь цаг наргүй ажил хийдэг. Бүр зарим нь гадаадад гарч ажилладаг. Тиймээс ам бүлийн тоо цөөн байдаг. 90-ээд онд нэг хоёр хүүхэдтэй байсан гэр бүлийн хүүхдүүд одоо хорь, хорин нэгтэй болж байгаа. Тэгэхээр эцэг эхийн хүүхдэдээ тавих анхаарал суларснаас, хүүхэдтэйгээ харьцах  “Амьд харилцаа” байхгүйгээс, энэ харилцааны дутмагшилд орж байна. Мөн энэ насныхны сэтгэл зүйд зонхилон нөлөөлж байгаа бас нэг зүйл нь телевизээр үзэж байгаа нэвтрүүлэг, кино, тоглож байгаа тоглоомууд нь юм. Сүүлийн үед телевизээр их чөлөөтэй нэвтрүүлэг болон кинонууд гарч байна. Манайхаас өөр орнуудад бол алан хядлага, үхэл хагацалтай кинонуудыг үзүүлэх цаг нь хязгаартай байдаг. Тухайлбал Хятадад энэ талаар хууль байдаг. Хойд хөрш Оросд ч мөн цагийн хязгаартай байдаг ба бүр насны хязгаар хүртэл тавьдаг. Хэдэн цагаас ийм кино үзүүлэх вэ гэдэг нь тодорхой стандарттай байдаг. Гэтэл манайд нээлттэй үзүүлж байна. Хүүхэд телевизор үзэхэд дандаа үхэл хагацал, алан хядлага. Энэ хүүхдүүдийн сэтгэлзүйн нарийн механизмууд нь одоо л бүрдэж бий болж байгаа. Ийм байхад үхэл, амиа хорлолт, хүний үнэ цэнэ юуч биш юм шиг ойлголтыг үзэж байгаа кино нэвтрүүлэгүүдээсээ авч байна. Байнга ийм зүйлүүдийг тархинд давтаад, ийм мэдээллүүдийг хүүхдэд өгөөд байх юм бол нөгөө зүйлүүд нь жирийн байдаг л зүйл гэсэн ойлголттой болчихдог. Үүнтэй амиа хорлолт нэмэгдэж байгаа нь их холбоотой бөгөөд тодорхой түвшинд нөлөөлж байгаа гэж эмч мэргэжилтнүүд үздэг. Сэтгэл зүйн мэргэжилтнүүдийн хувьд энэ талаар хийсэн судалгаа ч байдаг. Үүнийг цаашдаа анхаарах нь зүйтэй болов уу.

-Эдгээр өвчлөлүүдийг хэрхэн эмчлэгдээд эдгэрэх найдвар хэр их вэ?

-Эмчлэгдэлгүй яахав. Гэхдээ хугацаа шаардлагатай өвчтөн түүний ар гэрийнхэн эмчилгээг батжуулах эрүүл саруул болгоход онцгой үүрэгтэй байдаг. Манайд сэтгэцийн өвчнийг анагаах ухааны талаас нь биологийн эмчилгээ, сэтгэл зүйн талаас нь сэтгэл заслын эмчилгээ, нийгэмшлийн талаас нь нөхөн сэргээх эмчилгээг цогцоор нь хийдэг хөгжингүй орнуудын арга технологийг нэвтрүүлээд амжилттай үр дүн гарч байгаа.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 9 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 14 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 52 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 29 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 32 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 33 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 43 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 37 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 40 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 41 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 28 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 48 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 51 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 57 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК