Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгчийн солиорол

2014-4-10
0
ЖИРГЭХ
  Мэргэн цэцэн шүүгч хүн солиорсон шийдвэр гаргавал ямар хор уршиг тарих нь тодорхой.Учир нь алдаж эндсэн хүний хувь заяа түүний гарт.

    Монголчууд бид ямар эрин цаг үед ямар төрийн түшээдтэй нийгэмд амьдарч байгаагаа эрэгцүүлж  сайныг нь дэмжиж  муу муухайг нь цэвэрлэх цаг аль хэдийнээ болсоныг хүн бүр мэддэг ч аргаа олохгүй хууртагдан “сайхан болноо”  гэж хүлцэнгүйрч хохирсоор.
  шүүх алх  Мэргэн цэцэн шүүгч хүн солиорсон шийдвэр гаргавал ямар хор уршиг тарих нь тодорхой.Учир нь алдаж эндсэн хүний хувь заяа түүний гарт.

    Монголчууд бид ямар эрин цаг үед ямар төрийн түшээдтэй нийгэмд амьдарч байгаагаа эрэгцүүлж  сайныг нь дэмжиж  муу муухайг нь цэвэрлэх цаг аль хэдийнээ болсоныг хүн бүр мэддэг ч аргаа олохгүй хууртагдан “сайхан болноо”  гэж хүлцэнгүйрч хохирсоор.

    Бид башир аргаар төрд шургалаад ажил ам хоёр нь эсрэг байдаг муу хүний муухай үйлийн балгаар өөрсдөө болон улс орноо хохирч байдгийг мэдэрч горыг нь өдөр тутам амсдаг атлаа өвөр зуураа тулга тойрсон явуургүй яриагаар муу хэлэлцэн амь зуулгаа арай чарай залгуулан тэсвэрлэж  шар наран бор хоногоо өнгөрөөж байна. Бидний энэ дэндүү хүнлэг,хүлцэнгүй гэмээр энэ тааруухан чанар “ Ганцхан цэнхэр дэлхийн бүх баялаг бүх хүн төрөлхтөний дундын өмч “, “Хил хэрэггүй, Хэл нэг хоёр л байхад болно “ гэсэн мөн чанартай даяаршлын гэгдэх өнөө үед яавч тохирохгүй болжээ.Энэ утгаараа хойт Солонгосын “Жүчээ” үзлийг буруутгах арга алга. Өнөөгийн шинэчлэлийн засгийн газар элдвээр хэлүүлэн алгуур урагшилж байгааг бид мэднэ. Тохиолдож байгаа бэрхшээлүүдийн үндэс нь хүний тэр тусмаа муу хүмүүс эрх мэдэлтэй болж  төрийн чухал ажилд шургалж бүгээд “ аалзны  хорт тор нэхэж “ зөвхөн хар амиа бөөцийлж  бусдыгаа хохироож аж төрдгөөс улбаатайг хэн ч одоо ойлгохтойгоо болсон билээ. Бидний төрдөө итгэх итгэл алдарсаар байна.Бид хууртагдаж молигодуулж гэнэдсээр байна. Захын жишээ л “Таван толгойн” хувьцаа байна. Төрийн олигархи буюу төрийн дураараа дургигчид шахагдан цөөрсөөр төрийн жинхэнэ хар хүн олширсоор жинхэнэ төр тогтох нь мэдээж.

     Өнөөдөр итгэж төрийн хариуцлагатай албанд томилогдсон хүний дотор төрийн түшээ шиг түшээ хүн маш цөөн албин чөтгөрүүд олон байгаа тул нийгмийг бохирлож улсаа их хохироож байна. Хүн гэдэг амьтаны мөн чанар нь хөдөлмөрлөж бүтээж байгаль болон бусад хүмүүст гэм хоргүй амьдрах. Гэтэл амар хялбар сайхан амьдрах хүсэлдээ дийлдсэн хэсэг хүн дүрстэн төрийн албыг бузарлаж мөнгө олох хэрэгсэл болгон өөрийн муу бүхнээ далдалж илүү муу зүйл бүтээж хор уршиг тариад байна. Тэдний балаг дэндүү их ч  зарим нэг нь хэрээс хэтэрсэн авир ил цагаандаа гаргаж бат нот нуувчинд ичихгүй хэвтээд,бид дуугүй хэвтүүлж эрхлүүлээд байгааг бүгд мэднэ.

    Жинхэнэ төр байхгүйн учир нь жинхэнэ төрийн хар хүн байхгүйтэй холбоотой.Төр ёсоороо буй бол ард олон “Төрийн минь сүлд өршөө” хэмээн бурханчлан дээдлээд амиараа хамгаална.Төр байхгүйн жишээ арвин их.Манай улсаас хорь дахин олон хүнтэй улсад гурван банк хэвийн ажиллаж байхад манайд гадаад эзэнтэй арван зургаан банк мөнгөний үнэгүйдлийг хөөрөгдөөд зээлийн хүүгээ ихэсгээд заримыг нь хамтран хуйвалдаж дампууруулаад биднийг сорон мөлжиж эзэд нь хэт баяжиж байх.Тэдэнд биднийг хамгаалж нөлөөлөх юм нь монгол банкны бодлогын хүүний хэмжээ гэдэг хувирамтгай тоо аж.

     Гадаад эзэнтэй байдгийн учрыг ухвал уг эзэн өөрийн орноосоо бага хүүтэй их мөнгө аятайхан нөхцлөөр зээлээд түүнийгээ бидэнд өндөр хүүтэй зээлдүүлэн шахаж мөнгө угаах.Энэ энгийн луйвар байгаа биз.Зээлдүүлэхдээ лизинг мэтийн байнга өрийн дарамтанд дуулгавартай байлгах янз бүрийн аргаа өргөн хэрэглэнэ.Эдгээр банкны дэд захирал нь дуулгавартай бөгөөд нохойд барьдаг мод ч гэмээр эсвэл бууны нохой ч гэмээр өөрийн ард олноосоо урвагч ч гэмээр гадаад эзэндээ үнэнч монгол хүн байдаг онцлогтой. 

Тэдний зээлийн хүү буурдаггүй харин байнга өсөх хандлагатай байдгийн цаад учир манай хэт баячууд нүсэр их мөнгөө банкинд өндөр хүүтэй байршуулан хадгалж улам “тэсэртлээ” баяжих гэсэн хувийн шуналын сонирхолтой нягт шүтэлцээтэй.Энэ нь их эрх мэдэл олж авсан тэд банкны эзэдтэй дал алгадалцан найзлах нийтлэг эрх ашгийг үүсгэнэ.Тэдэнд монгол хүн,монгол газар огт хамаагүй.Зарим баячуудын эхнэрт банкны хүү чамлагдаад тавь жаран шинэ орон сууц худалдан авч гадаадынханд түрээслэх нь илүү унацтай  болсон гэнэлээ.Гадаад хүн,гадаад орон,гадаадын бараа бүтээгдэхүүн гэхээр л дээдлэн шүтэж бууж өгдөг монгол сэтгэхүйн ноцтой алдааны хор,горыг бид өнөөдөр хангалттай амсаж байна даа.Төрөл бүрийн зээл,хөнгөлөлттэй зээл,тусламжуудыг эдийн засгийн дайны гол зэвсгүүд гэж болох бөгөөд муу муухай бүхний өнгөлөн далдлалт гэлтэй.Зээл хүртсэн амьтан хэзээд доор гөлөлзөнө.Өөрөөр хэлбэл өрөвдөлтэй өөдгүй амьтан болж хувирна. Гэтэл биднийг тэжээдэг мал нь гадаад эзэнтэй банкны барьцаа болон хувирсан манай малчдаас эхлээд банкны зээлгүй монгол хүн хэд үлдсэн болоо.Ариун дагшин эх орны минь эмийн ургамалын шимтэй өөрийнхөө хүнсний бүтээгдэхүүнийг дээдлэн хэрэглээд халаасан дахь багахан төгрөгөө гадныханы халаасруу урсгаж тэднийг тэтгэх нь багасч байгаа сайн хандлагыг монгол түмнийг аврах зөв зөн билгийн дэмжүүштэй эхлэл мөн гэвэл зохино.Эх нутаг минь дагшин хэвээрээ байгаасай.

     Үндсэн хуулинд дархлагдсан газрын дээрх доорх баялаг тайван амгалан тэгээд төргүй биднээс салж хүнийх болсоор.Төрийн өмчөөр тоголсон төрийн өмчийн дарга асан Сугар гуайг үндсэн хуулийн цэц гэдэг бат найдвартай нуувчинд хамгаалан бүгүүлэв.Тэр гэмт этгээд Таван толгойн нүүрсний “Өнгөний муу хэсэг буюу өрмийг” дур мэдэн хэт хямд өгсөнөө хэдэн жилийн өмнө бурж байсан удаатай ч хариуд нь хүртсэн хишгээрээ удахгүй гадаадад байнга эмчлүүлэн жаргаж  тансаглана даа. Учир нь Сугар төрийн өмчөөр хамтран тоглож баяжаад хэт их эрх мэдэлтэй болсон хамсаатнуудаа хашиж байсан албан тушаалынхаа буянаар бас хийсэн муу үйлээрээ харилцан нээнтэг тавилцаад харцаараа захирч одоохондоо чадаж байна.Харин хүү Цог нь хар тамхины мафитай бөгөөд хөөрхий Баттуул бүсгүйг хэлмэгдүүлэн золиослогчдын нэгэн байх бүрэн магадлалтай.Түүнд шударгаар ял оноох шүүгч бараг байхгүй л байхаа.Цогийн холбогдсон хэрэгт шалгагдаж буй гэх арваад залуучуудаас Америкийн иргэнийг хөнөөсөн талаар ам ангайвал байцаагч нь айж гөлөлзөн болгоомжлохдоо зүрх нь зогсож  мэдэхээр байна.Тиймээс уг байцаагч үнэн үгийг хав дарж хяналтын прокурор нь тэднийг гэмгүй болгон хар толгойгоо аврахаас өөр гарц тэдэнд өнөөдөр байхгүй байна.Харин Баттуулд бол тэс өөр тавилан байна.Үүнд улсын ерөнхий прокурор Дорлигжавын үнэнч туслах байсан бусармаг үйлт нийслэлийн хяналтын прокуророос одоо дэвшиж томорч байгаа Б.Эрхэмбаяр,Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч Д. Алтанжигүүр, Д.Лувсандорж, Б.Батболор,Нийслэлийн шүүхийн  шүүгч  Ш.Батэрдэнэ,М.Пүрэвсүрэн,хөдөөнөөс итгэл найдвар хүлээгээд дэвшиж ирсэн Н.Батсайхан  гэх мэт төрийн онцгой чухал албан хаагчдад л лав үнэнийг олох чадвар,хүсэл зориг байсангүй.Эдний цалин хэдэн сая болж нэмэгдсэн нь төр их итгэл өвөрлүүлсэнийх үү эсвэл булайгаа хаацайлуулан дуулгавартай байлгах сонирхолтой нэг хэсэг эрх мэдэлтнүүдийн хуйвалдааны таагүй арга ч юмуу.Учир нь хариуцлага алдаад шийтгүүлсэн шүүгч,прокурор,мөрдөн байцаагч гэж байдаггүй бүгд өө сэвгүй мэт байхад ард олон хохироод,гүтгэгдээд улам бухимдаад байна. Дээр нэр нь дурьдагдсан эрхмүүд Монгол улсын ерөнхий прокурор Дорлигжавын дараах байр суурийг хойшид давтаад  иргэнээ хэлмэгдүүлээд сууцгаах  нь хэнд ч ойлгомжтой байна.

    Монголын төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх үнэнч шударгын хэмжүүр ерөнхий прокурор маань “Төрийн гутамшгийг илчлэх хэцүү, халгаатай,бас танилын нүүр халуун юм” гэж юм юм мэддэгээ илэрхийлж хир шударгаа ард олондоо илэрхийлэв.Энэ мэдэгдлийг янз бүрээр хүлээн авч байна.Буруу ажил их хийсэн, амташсан тэгээд эх орноо гутаасаар байгаа их эрх мэдэлтнүүдийн ард түмнийхээ өмнө үйлдсэн нүгэл хилэнцийг илчлэхгүй харин хаацайлж өөрийнхөө гэмийг далдалж  амиа хоохойлно гэж шуудхан хэлчихэв гэх нь ч байна. Энэ эрхмийг энд дурьддагийн учир нь би түүнд итгэж найдаад хоёр удаа шударга үнэний төлөө хүсэлт өргөхөд даанч гомдмоор даажигнасан  хариултыг туслахуудаараа өгүүлсэнд байгаа билээ.Миний хүсэлтийн дагуу хэн хэрхэн ажиллаж юуг зөв шийдсэн нь чөтгөр бүү мэд.Тэдний ажиллах зарчим нь тийм гэнэ.Эрх мэдэлтнүүд өөрт нь таалагдаагүй зөв зүйлийг хааж боогоод өөрт нь ашигтай буруу зүйлийг хууль зөрчин хэрэгжүүлдэг аж. Ард түмнийг хулхидаж буруу аргаар хуримтлуулсан муухай хөрөнгө нь зохихгүй үр удмыг нь гэмт хэрэгт оруулахад эрх мэдэлтэй эрхэм эцэг,эх,хамсаатнууд нь тэртэй тэргүй бохир хууль цаазны өнөөгийн тогтолцоог улам гажуудуулж хамгийн аюултай нь залуу шударга боловсон хүчнийг хортой буруу зуршилд мэргэшүүлэн энэ төрийг мөхөх замруу нь түлхэж байна гэж дүгнэхээр байнаа.Баттуул охин дээрх хэргийн булайг илчилбэл өөрөө болон ойр дотныхон нь  амиа алдаж болох эрэсдэлтэйг мэдэгдсэн.

    Шат шатны гэх шударга биш шүүхүүд дээр хэн гэдэг шүүгч хэрхэн ажиллав гэдэгт өөрөөр хэлбэл шүүхийн хачин шийдвэрт ямарч хяналт тайлбар байдаггүй нь хачин юм.Шүүгчүүдтэй ард олон хариуцлага тооцох ёстой.Цаашид буруу шийдвэр гаргасан бусармаг бөгөөд худалдагдсан тэнэг шүүгчүүд өөрийгөө зөвтгөх гэж муйхарлан зүтгээд нийгмээ улам бохирлон хүн хэлмэгдүүлсэн их нүгэлээ хурааж  хурааж улмаар үр шимийг нь хүртэн улам булайгаа дэлгэн жигшигдэх,ухаантай ирээдүйтэй зарим нь алдаагаа засан нүглээ наманчлан ариусах жамтай. Худалдагдсан прокурор,худалдагдсан шүүгч,худалдагдсан сэтгүүлч,худалдагдсан хэвлэл за тэгээд мөрдөн байцаагчууд бүр арчаагүйг сайн  мэддэг болжээ.Бодит байдал ийм байхад ард олон түмэн бид дуугүй хүлцэнгүй байсаар байхгүй. Хохироосон хохирсон талуудын хооронд үе дамжсан өшөөрхөл,хонзогнол үүссээр ирсэн практик байгаа бөгөөд цаашид ч шударга үнэний төлөө хэнбугайд ч няцаагдахгүйгээр үүсээд ялах тавилантай.Түүхийг муухай бүтээгчдэд хэмжээ хязгаар,мөхөх хугацаа тавилан байдаг бөгөөд тэд үнэнд хэдэн үеийнхээ дараа ч хэзээд гүйцэгддэг,цээрлэгддэг,жигшигддэг жамтай ажгуу. Бид муухай бүхнээр сүлжиж нэхсэн “аалзны хорт тор”-ыг шатааж цэвэрлэх үүрэгтэй билээ.

     Ард түмэн бид бусармаг эрх мэдэлтнүүдтэй адилхан л хүн.Тэднээс давуу нь цэвэр түүх бүтээдэг ариун намтартай үнэнийг дархлагчид. ”Хаан хүний алдааг харц олон эдэлдэг” гэж их эзэн хаан  минь айлдсан билээ. Нийгмээ эрүүлжүүлээд сайхан амьдрах,хойч үедээ итгэж эх орноо нэр төртэй дархлах ариун үүрэг бас боломж ард бидэнд байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай   

         Жалайр овогт  Багш Н.Чулуунбаатар.      2014 оны 3 дугаар сар 10.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • банди (112.72.13.221)
    Олон зөв санааг сэджээ.Шударга шүүгч байдаг ч болоосой.ялзрал хирээс хэтэрсэн. энэ байдал удахгүй шүү.
    2014 оны 04 сарын 11 | Хариулах
  • шагдар (103.10.21.124)
    шүүгч нар ийм шүү дээ.асар их цалин нь асар их шуналыг нь улам галзуурулсан.одоо цагдаагийн цалин 2саяаас дээш боно гэсэн.бас л даврах байх даа.ажил хийлгүй баяжих нөхцөл нь бүрдэж байнаи даа
    2014 оны 04 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.21.113.139)
    арчаагүй хулгайч нар,өөрсдөө бусдад үүрүүлсэн зовлонгоо зовлогоороо эдлэх болно доо
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • иргэн (112.72.13.205)
    энэ үнээн.өнөөдөр яг ийм л байна шүү дээ.харин яаж засах вэ?
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (122.201.20.206)
    baitsaagchuud shuugchuud genuu xaxaxaxa irgentai sanal neg bn
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • irgen (122.201.20.206)
    ene hiitleliig bichsen hun ooroo oyun sanaanii dogoldoltoi bha ene bichij bga tsaraig ni nul aldaa ydaj zov bichdeg boloosoi
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 25 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 27 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 30 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 8 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 24 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 45 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 48 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 49 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 53 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 57 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 44 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 4 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 7 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 13 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК