Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Өвөрхангай аймгийг зорьжээ. Ажлын хэсэг энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Арвайхээр суманд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулах аж.
Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм.
Хүний эрхийн өдрийн хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага" зэрэг сэдэвт хүний эрхийн сургалтуудыг тус аймгийн ЗДТГ, ИТХ болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад явуулна.
Мөн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эрүүлжүүлэх, цагдан хорих байр, хорих анги, цэргийн анги салбарын хүний эрхийн нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалтын ажил зохион байгуулах, аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн хоёр жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх захирамж, тогтоол, шийдвэрүүдэд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийхээр тус тус төлөвлөжээ. Тус өдөрлөгийн үеэр ХЭҮК иргэдээс хүний эрх, эрх чөлөөний асуудлаар гомдол хүлээн авч ажиллах ба хууль зүйн зөвлөгөөг өгч үйлчлэх юм.
ХЭҮК 2014 оноос орон нутагт ажилтантай болсон бөгөөд Өвөрхангай аймаг дахь ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Т.Осоржамаатай 7032-2122 дугаарын утсаар харилцах боломжтой.