Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тээвэр зуучийн салбар “Сүүл мушгихгүйн” тулд яах вэ?

2014-4-07
0
ЖИРГЭХ

    Snapshot_2014-04-07_095229Олон улс дахь түгээмэл ойлголтоор аливаа улсын эдийн засгийн араг яс нь тээврийн систем байдаг ба тэр дундаа төрийн зохицуулалттай тээвэр логистикийн зохион байгуулалт зонхилох байр суурь эзэлдэг. Тиймээс дэлхийн хөгжингүй улсууд тээвэр логистикийн хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа ба ялангуяа манай хоёр хөрш улс энэ салбарыг онцгой анхаарч байна. Өөрөөр хэлбэл, тэд эдийн засгийн өсөлт, улс нийгмийн үсрэнгүй хөгжлийн угтвар нөхцөлийн нэг болсон тээвэр логистикийн салбарыг эн тэргүүнд хурдацтай хөгжүүлж байна.

Дэлхийн банкнаас гаргадаг улс орнуудын логистикийн хөгжлийг тодорхойлдог “Логистикийн Гүйцэтгэлийн Индекс 2014” /LPI/ гэдэг цогц үзүүлэлтээр Монгол улс 153 орноос 135-р байрт, үүнээс логистикийн өрсөлдөх чадвараар 126-р, олон улсын тээврээр 110-р, тээврийн замналаар 126-р, дэд бүтцийн хүртээмжээр 120-р байруудад тус тус эрэмблэгдэн олон улсад логистик, тээвэр худалдааны өрсөлдөх чадвар, хөгжлөөрөө “сүүл мушгиад” байгаа юм.

Энэ салбарын хөгжлийг юуны түрүүн хоёр хөрш орны бодлого чиглэлтэй уялдуулах нь зүйн хэрэг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Евромониторингын судалгаагаар 2020 он гэхэд дэлхийд тэргүүлэгч хүчирхэг эдийн засагтай улсын 1-рт БНХАУ, 5-рт ОХУ орох таамаг байгаа. Мөн Форбес (http://www.forbes.com/sites/kenrapoza/2012/03/26) сэтгүүл 2020 он гэхэд Хятад улсын эдийн засаг 7.3%, Евро бүс 1.1%, АНУ 2.1%-иар тус тус өсөх прогнозыг гаргажээ.

Эдийн засгийн өсөлтийн өнөөгийн хурдацаас үзэхэд БНХАУлс нь 2017 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох, 2020 он гэхэд ДНБ-ийн хэмжээ, гадаад худалдааны эргэлтээрээ дэлхийд тэргүүлэх өндөр магадлалтай байгаа.
Хятад улсын эдийн засгийн хүчирхэгжих нэг гол үндэс нь хөрөнгө оруулалтын оновчтой бодлогод нь оршиж байна гэж олон улсын шинжээч нар үзэж байна. Тэр дундаа тээвэр логистикийн салбарын хөрөнгө оруулалт хамгийн өндөр ач холбогдолтойд тооцогдож байгаа билээ.

Олон мянган километр төмөр зам, автозам, агаарын тээврийн хамгийн орчин үеийн дэд бүтэц бүхий сүлжээ байгуулах нүсэр бүтээн байгуулалтыг бид илхэнээ харж мэдэж байгаа билээ. БНХАУлсын Хөрөнгө оруулалтын бодлогын цөм нь өндөр үр ашиг, тогтвортой хөгжилд чиглэгдсэн технологийн шинэчлэл юм. Тухайлбал, олон улсын худалдаа, тээвэр логистикийн интермодал үйлчилгээг боловсронгуй болгож, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх дунд хугацааны зорилт тавин жилд дунджаар 10 сая /одоо 5 сая TEU байгаа/ буюу 20 футын чингэлэг тээвэрлэхээр төлөвлөсөн байна. 2020 он хүртэлх хугацаанд Хятадын төмөр зам давхар чингэлэг ачих технологитой, 58 чингэлгийн терминал, холимог тээврийн “хаб”-ууд бүхий 16 мянган километр төмөр зам шинээр барихаар төлөвлөж, эдгээрээс 8 терминал үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Мөн манай хойд хөрш болох ОХУлс тээвэр логистикийн бүтэцдээ томоохон өөрчлөлтүүдийг хийж байна. ОХУ 2016 оноос дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орны нэг болох магадлалтай гэж тооцогдож байгаа бөгөөд үүнд эрчим хүчний салбар, тэр дундаа хий, газрын тосны үйлдвэрлэлийн эрчимтэй өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах  зөв бодлого зэрэг нь голлох үүргийг гүйцэтгэх юм. ОХУ-ын хувьд тээвэр логистикийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн нэг чухал суурь нөхцөл болж байгаа учраас түүнд стратегийн онцгой ач холбогдол өгч байна. Энэхүү зах зээл нь 2020 он гэхэд багтаамжаараа одоогийнхоос 2 дахин буюу урьдчилсан үнэлгээгээр 48,5 тэрбумаас 115 тэрбум ам.доллар болж өснө гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо гарчээ. Сүүлийн жилүүдэд тээвэр логистикийн зах зээлийн жилийн дундаж өсөлт 18%-тай буюу 34-40 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ өндөр өсөлтөд үндсэн 3 хүчин зүйл нөлөө үзүүлж байгаа юм байна. Үүнд: 1-рт, боомт терминалын дэд бүтэц, агуулахын аж ахуйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалтууд, 2-рт  олон салбараас компаниуд нэгдэж тээвэр логистикийн сүлжээ бүхий Холдинг компаниуд байгуулагдаж үйлчилгээний цар хүрээ томорсон зэрэг явдал, 3-рт Логистикийн компаниудын хөрөнгө, активын хэмжээ, санхүү-эдийн засгийн чадавхи эрс дээшилсэн, агуулахын дэд бүтэц, тэдгээрийн үйлчилгээний томоохон сүлжээнүүд бий болсон гэх мэт болно. Дээрх таатай нөхцөл байдлыг дагасан тээвэр логистикийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гадаададын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэх хандлагатай болжээ.

Монголчууд бидний хувьд Хойд, Урд хоёр хөршүүдийн том зах зээлийн боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд тэднээс болж өгвөл тээвэр логистикийн хөгжлөөр илүү гарахыг чармайх, ядаж хоцрохгүйг хичээн яаравчлан алхаагаа нийлүүлэх шаардлага илхэн мэдрэгдсээр байна.  Монгол улс маань алсыг харсан тээвэр логистикийн зөв бодлого явуулж энэ салбарт томоохон хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, ингэхдээ үндэсний бизнес эрхлэгчдэдээ тулгуурласан стратеги баримтлан тэднийг бүх талаар дэмжих нь яг одоо цагийн эн тэргүүний зүй ёсны зорилт болж байна.

Тээвэр логистикийн салбарт “томоохон хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх” гэж дурьдахдаа Төр засгийн зүгээс их хэмжээний санхүү, хөрөнгө мөнгө нэхэх гэсэнгүй. Хэдийгээр төр засгийн хөрөнгө оруулалт нэг гарц мөн боловч монголын өнөөгийн хүнд нөхцөлд асуудлын зангилаа нь Төр үндэснийхээ бизнес эрхлэгч нартаа итгэл үзүүлж энэ салбарыг хөгжүүлэх манлайллыг тэдэнд олгоход оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нөгөө л яригдаад олигтой хэрэгжихгүй байгаа Төр хувийн хэвшлийн түншлэлээ ажил болгож үндэснийхээ бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин монголын компаниудад энэ салбарт хөрөнгө оруулах үйл ажиллагааг манлайлах нөхцөлийг бүрдүүлж, түншлэлийн олон тулгуурт зарчмаар хөгжих гарц юм.
Тээвэр зуучийн “Landex” ХХК-ийн захирал Ө.Гэрэлмаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.76)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 3 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 6 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 23 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 7 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 54 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 9 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 14 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 17 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК