Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлээс 3-5 жилийн дотор байртай болох хөтөлбөр санал болголоо

2014-4-03
0
ЖИРГЭХ

p18kil4qrrdn21e2e6dl96p1oe81    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй онцлох сэдвээр 4-р сард цуврал дөрвөн удаагийн зангиагүй уулзалт хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу эхний уулзалтаар иргэд урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлж буй “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 180.000 гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байна. Гэвч жилд 15.000 орчим орон сууц л ашиглалтад орж байгаа нь нийт хэрэгцээний ердөө 10 хувийг хангаж байгаа юм.  Харин орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн 80 орчим хувь нь цалин, орлогоосоо хамаарч  төрөөс санал болгож байгаа урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдгээр иргэдэд зориулж сар бүр орлогоосоо тогтмол хуримтлал үүсгэж, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн орон сууцтай болох боломжийг олгохоор Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулж, урт хугацааны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Өөрөөр хэлбэл иргэд зөвхөн цалингийн орлогоосоо сар бүр 25-30 хувийг НОСК-ийн орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болно гэсэн үг юм. Зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны үнэд газрын үнэ, шугам сүлжээний зардал, компанийн ашиг, банкны хүү гэх мэт бусад зардал нэмэгдсэн байдаг. Харин НОСК-ийн орон сууцны үнэ нь дээрх нэмэгдэл зардлууд шингээгүй бөгөөд нийслэл өөрийн өмчийн газар дээрээ иргэдээс хуримтлуулж буй хөрөнгөөр орон сууцны хороолол барьж хамгийн чанартай, хямд өртөгтэй байх юм.

Мөн зөвхөн орон сууц барих бус сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний газрыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан эхний ээлжийн төлөвлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд 9,7 га, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Хотын шинэ төвийн орчим 48 га, Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа 190,8 га, Хан-Уул дүүргийн 12-р хороо Био-Сонгино 112 га, Хан-Уул дүүргийн 16-р хороо Яармагийн спорт цогцолборын хойд талд 3,1 га, Баянзүрх дүүргийн 20, 23-р хороо Улайстайн аманд 106 га газарт НОСК-ийн орон сууцны хорооллыг байгуулна.

Хамгийн гол нь энэ орон сууцны хөтөлбөрт зөвхөн нийслэлийн иргэд  хамрагдана гэсэн хязгаар тавиагүй бөгөөд хөдөө орон нутаг, гадаад улсад амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой юм. Харин сар бүр төлж буй орлогоос хамаарч 25-60м2 орон сууцнаас иргэд сонголтоо хийж авна. 3-5 жилийн дотор уг байраа өөрийн өмч болгох бөгөөд энэ хүртэл тухайн байр нийслэлийн өмч байх юм.
НОСК-ийн орон сууцны хөтөлбөрт эхний ээлжинд 20,000 орон сууцны захиалга авч 50,0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоо гаргасан бөгөөд эхний ээлжийн санхүүжилтээр 2 хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ . Төслийг Олон Улсын нээлттэй тендер зарлаж зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Уулзалтын үеэр сэтгүүлчид хөтөлбөрийн санхүүгийн баталгааг хэрхэн өгөх болон одоо ашиглалтад орж буй барилгуудын дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудал хүндрэлтэй байгаа энэ үед НОСК-ийн хорооллыг яаж шийдвэрлэх талаар тодрууллаа.

Нийслэлийн Засаг дарга “Санхүүгийн хувьд бид энэ хөтөлбөрт 400 мянган га газраараа 100 хувь баталгаа өгч чадна. Үүн дээр иргэд санаа зовох хэрэггүй. Харин цахилгаан, дулааны асуудлыг тухайн хорооллын бүсд жижиг хэмжээний дэд станц байгуулж шийдвэрлэнэ. Иргэд маань эдгээр хорооллыг хол байна гэж битгий бодоорой. Дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг нийгмийн бүхий л асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Ажилтай, цалинтай бүх хүн орон сууцтай болох энэ хөтөлбөрийг иргэд маань 100 хувь дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргаас НОСК байгуулах, хөтөлбөрийг 4-р сарын нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 45 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 50 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 28 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 44 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 5 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 8 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 9 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 13 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 16 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 17 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 4 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 19 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 0 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 24 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 27 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 33 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК