Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав Улсын Ерөнхий Прокурорын газрын МДШБТ хариуцсан хяналтын прокурор М.Дэлгэрнасанг өндөр насны тэтгэвэрт гарч байгаатай нь холбогдуулан 2014 оны 04-р сарын 01-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
М.Дэлгэрнасан улсад 32 жил ажилласан бөгөөд прокурорын байгууллагад тасралтгүй ажилласан ахмад прокуроруудын нэг юм.
Анх ажил амьдралын гараагаа 1982-1992 онд Дундговь, Өмнөговь аймгийн прокурорын газарт хэсгийн болон туслах прокурор, 1992-1999 онд СБД-ын рокурорын газарт хяналтын прокурор, 1999-2002 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2002-2005 онд УЕПГ-т хяналтын прокурор, 2005-2008 онд СБД-т прокурорын орлогч, 2008-2010 онд УЕПГ хяналтын прокурор, 2010-2012 онд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, 2012-2014 оны 4 дүгээр сарыг хүртэл УЕПГ-ын хяналтын прокуророор ажиллажээ.
Ийнхүү прокурорын салбарт ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажилдаа идэвхи, зүтгэл гаргаж олон шагнал, урамшуулал хүртсэн бөгөөд эдгээрээс онцлон Нийслэлийн тэргүүний ажилтан, Тэргүүний прокурор, Улсын тэргүүний прокурор, зэрэг шагналуудыг дурьдаж болохоос гадна 2010 он Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)