Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайнаа гэдэг жаал: Аутизм. Найдвар...

2014-4-01
0
ЖИРГЭХ

images    Түүнийг Сайнаа гэдэг. Одоо тэр долоон настай. Үеийнх нь хүүхдүүд хэдийн сургуульд орж, хичээлдээ явж, тарж, харьж, бөмбөг өшиглөцгөөж, гар зөрүүлж, бас эвлэрч байна. Харин энэ бүхнээс гэрийнхээ цонхоор тусгаарлагдсан манай Сайнаа тэгэж чадахгүй. Тэгэх дургүй гэвэл илүү ононо. Үгүй дээ, тэр харваас эрхтэн бүрэн, энгийн л нэгэн жаал. Гэвч тэр бусад хүүхдээс тэс өөр. Тэр ганцаараа тоглох дуртай. Бусадтай тэр бүр харьцдаггүй. Хүний үг авдаггүй, өөрийнхөөрөө. Үг дуу тун цөөтэй... Саяхан болтол Сайнааг аав ээж нь эрхэлсээр байгаад ийм болчлоо гэж боддог байсан. Эмчид үзүүлэхэд дүлий гэдэг онош тавьсан удаатай. Сайнаа гэж ийм л жаал. Тэр дүлий биш. Тэр хэлгүй биш. Тэр аутизмтай. Аутизм гэж юу юм бэ? Анагаах ухаан, сэтгэл судлал, нейропсихологи, парафизиологийн нарийн мэргэжилтэн биш тул өөрөө ойлгосон хэмжээндээ, өөр  шигээ энгийн хүмүүст ойлгомжтой “хэлээр” тайлбарлах гэж оролдъё.

Мэдэхгүй газар, танихгүй хүмүүс дунд гэнэт хаягдвал та яах вэ? Хүрээлэн буй юмс үзэгдлүүд харь хахир, хүн байгалийн дуу чимээ чихэнд чийртэй бол ямар санагдах вэ? Эд юмс маань зөв байрлалдаа атал  эргэн тойрныхон үргэлж өөрчлөөд байвал уур хүрэх үү? Хүсээгүйг хүчилж хийлгээд байгаа хүмүүст хүссэнээ хүргэж ойлгуулж чадахгүй бол яах вэ?  Гарц ганцхан... Өөрийгөө тусгаарлах. Үл анзаарах. Миний ойлгосон аутизмын шинж тэмдэг-симптом энэ юм.
Autizm_u_detey___kak_opredelit_
Өнөөдөр манай гараг дээрх 88 хүүхэд тутмын 1 нь аутизм гэсэн оноштой гэж www.autismspeaks.org хэлж байна.  Тэр тусмаа охидтой харьцуулахад хөвгүүдэд 4 дахин илүү тохиолддог гэжээ. 10 мянган хүүхэд тутамд 5-20 тохиолдол гэсэн тоо ч бий. Аутизмыг ихэнх эмгэг шиг эмнэлгийн нарийн шинжилгээгээр (биохими, томограф, эсийн г.м.) илрүүлэх боломжгүй. Аутизмын шалтгаан нөхцөл, эх үндсийг ч эрдэмтэн судлаач нар эцэслэж нэг мөр тогтоогоогүй. Тийм болохоор хүүхдийн зан байдлын онцлогийг ажиглан харж байж л “Энэ бол аутизм” гэдэг эцсийн харамсалтай оношийг нь тодорхойлдог хачин жигтэй эмгэг.

“Сонсголын бэрхшээлтэй эсвэл хэл ярианы доголдолтой байна гэх мэтээр төөрөлдсөн оношилгоо явчихдаг сөрөг тал их гарч байна.

“Танай хүүхэд хэлд орохгүй байна уу? Дүлий.” гэж хэлж байгаа монгол эмчийн буруу биш. Монгол улс, Монголын анагаах ухаан аутизмыг таниагүй байна. Энэ чиглэлээр эмч, судлаач бэлтгээгүй болохоор эмчлэх, засах байтугай оношлох, таних тал дээр таг суучихаад байгаа нь энэ.

indexСүүлийн үед аутизмын тухай Монголын олон нийт аажим боловч ойлголт мэдлэгээ нэмэхэд “Анд Хүүхдүүд” ТББ зэрэг үүсгэл санаачилгын байгууллагуудын оруулсан хувь нэмэр асар их. Хүүхэд нь аутизмтай (аутистик ч гэдэг) гэж оношлогдсон эцэг эхчүүдийн хувьд 4 дүгээр сарын 2 бол төрсөн өдөр, хуримын ойгоос нь дутахгүй чухал өдөр. Энэ асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж дэлхий нийтээр эл өдрийг олон улсын аутизмын өдөр болгон зарлажээ. Эрт бөгөөд зөв оношлуулж чадахгүй байгаа явдлыг таслан зогсоож, үндэсний боловсон хүчинтэй болох, аутизмтай хүүхэд, тэдний гэр бүлийг нийгмийн зүгээс зөв ойлгодог болоход мэдээ мэдээллээр дэмжих гээд энэ өдөр бодож тунгаах, санаж сэрэх ажил зөндөө. Аутистик хүүхэд шинэ орчин, дадал болоогүй үйл үйлдлээс эгшин зуурт татгалзан уйлж хашгирах энүүхэнд болохоор эцэг эхчүүд нь энгийн хүмүүс шиг үр хүүхдээ дагуулан гэр бүлээрээ хоол идэх, зугаалах, айлд зочлох, үсээ засуулах гэдэг ямар том бэрхшээл, аль хэр хэцүү гачлан болохыг бид мэдэхгүй. “Дэндүү эрхэлчихсэн, дураараа хүүхэд”, эсвэл “Оюуны бэрхшээлтэй юм байна, зайлуул”. Энэ бол бидний хамгийн эхний, хамгийн түгээмэл хандлага. Насан туршид нь анхаарал халамж, сэрэмж болгоомж алдалгүй цаг мөч бүхэнд үрийнхээ төлөө сормуус нийлүүлэх завгүй, зарим тохиолдолд зовхи хуурайгүй яваа ээж аавууд харин аутизмтай хүүхэд өсгөхийн зовлонг яс махаараа мэдэрнэ. Аутистик хүүхэдтэй гэр бүлийн дундах салалтын түвшин маш өндөр гэсэн харамсалтай статистик бас бий.

Бага хэмжээний бэрхшээлтэй хүүхэд зөв эмчилгээ сургалтанд эрт хамрагдвал сургуульд орох насандаа “зохисгүй” биеэ авч явах байдал нь бараг үгүй болж жирийн хүүхдүүдээс ялгагдахгүй болдог. Багадаа хүнд байсан хүүхэд цаашид ч бэрхшээлүүдтэй хэвээр байдаг. Хэрвээ аутизмтай хүүхэд бага насных бол хэдэн жилийн дотор тэр хүүхэд сургалт оролцооны үр дүнд сайжирна. Ер нь эрт, эрчимтэй оролцоо маш ихийг өөрчилдөг гэж мэргэжлийн судлаачид зөвлөж байна. Тийм ч учраас нэгэнт аутизмтай нүүр тулсан гэр бүлийнхэн чухам эрт бөгөөд зөв оношлохыг тэгэж их чухалчлан бусдад анхааруулаад байгаа хэрэг. Яг үнэндээ энэ бол тэдгээр эцэг эхчүүдийн бидэнд хандсан анхаарал, сэтгэл, сэрэмжлүүлэг юм.

-Оюуны чадавх маш өндөр атлаа хамгийн энгийн, өдөр тутмын өөртөө үйлчлэх чадваруудыг маш удаан сурдаг байх жишээтэй. Гоц авьяас хөгжсөний шалтгаан аутизмтай хүний тархины хэсгүүд тус бүрдээ маш хүчтэй хөгжсөн байдагтай холбоотой. Харин хүнтэй харилцахад тэр хэсгүүд нь хамтран ажиллах ёстой байдаг бол аутизмтай хүний тархины хэсгүүд хоорондын холбоо их сул гэж мөнөөх А.Амарбуян хэмээх аутизмтай хүүгийн ээж ярьсан нь “мэргэжлийн” эмч, сэтгэл судлаачдаас илүүтэйгээр аутистик хүүхдүүдийн гэр бүлийнхэн аутизмыг таньж, судалж чадаж байгаа манай өнөөдрийн харамсалтай бодит байдал.

Барри Левинсоны найруулж, Дастин Хоффман, Том Крүз нарын тоглосон “Борооны хүн” хэмээх алдарт кино аутизмын тухайд дэлхийн үзэгчдийн нүдийг нээсэн бол “Анд хүүхдүүд” ТББ-аас NTV телевизтэй хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд үзүүлсэн аутизмтай хөвгүүн Монголд ирж засал хийлгэсэн тухай өгүүлдэг “Морьтой жаал” баримтат киноны үзлэг манай олон нийтийн энэ тухай мэдлэгийг маш ихээр тэлсэн төсөл болсон билээ.
Аутизм-у-детей
Дөрвөн настайдаа хамгийн бага тоо бол тэг гэж хэлсэн багшийнхаа хэлснийг сөрөг тоонууд байдаг гэж засаж байсан, 11 настайдаа аутизмын нэг хэлбэр Аспергерийн эмгэгтэйгээ үл харгалзан Их Британий Нээлттэй их сургуульд математикын шинжлэх ухааны чиглэлээр суралцсан нэрт математикч Камерон Томпсон бол аутизм бол ялын тогтоол биш гэдгийн хамгийн тод, бас том нотолгоо. Хэдийгээр аутизмын шалтгааныг тогтоох болон нэг мөр засч эмчлэх талаар ярихад эрт байгаа ч шинжлэх ухааны хөгжил өдөр цагаар урагшилж байгаа өнөөгийн нөхцөлд олон гэр бүлийн өмнө найдвар хэмээх эрхэм цамхагийн бараа алдраагүй байна. Харин түүнээс өмнө манай Сайнааг сайн ойлгодог нийгэмтэй болох нь бидний үүрэг.

PS: Аутизмтай хүний тархи дуу чимээ, дурс хоёрыг зэрэг хүлээж авдаггүй байж магадгүй гэсэн судалгааны дугнэлт гарчээ. Аутизмтай ба аутизмгүй хүүхдүүдэд алхаар хадаас хадаж байгаа дүрс үзүүлж. Дуу дүрсийг нь заримдаа зэрэг тавьж, заримдаа зөрүүлэв. Дүрс нь дуу чимээтэйгээ зөрөлгүй давхацсан тохиолдлыг аутистик хүүхэд энгийн хүүхдээс хоёр дахин удаан хугацаанд ухамсарлан ойлгож байжээ. Заримдаа ТВ-ээр дуу нь дурснээсээ хоцроод байдаг даа. Тийм үед зурагтаар юун тухай өгүүлээд байгааг ойлгоход ямар хэцүү болдог билээ дээ. Аутизмтай хүүхдэд цаг үргэлж тийм байдаг байж ч болох юм...
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 53 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 55 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 58 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 36 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 52 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 13 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 16 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 17 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 27 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 21 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 24 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 41 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 25 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 12 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 27 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 32 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 35 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 41 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК